Sunday, December 23, 2012
Friday, December 14, 2012
Аймгийн орон нутгийн 2013 оны төсвийн төслийн танилцуулга
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагсан.
Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.
Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.
Тендер зохион байгуулсан мэдээлэл
Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо бүрт аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ахмадын холбоо, Ажил олгогч эздийн холбоо, “Монгол-Овог” ТББ, Монголын СӨХ-ний салбар зөвлөл, Малын индексжүүлсэн даатгал төсөл зэрэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүдээс тогтмол оролцуулж хэвшсэн.
Мөн Монгол улсын төсвийн тухай хуулиар батлагдсан болон салбар яамдын сайдаас эрх шилжиж ирсэн 26, аймгийн ИТХ-аар батлагдсан 45 хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн аймгийн Засаг даргаар батлуулж Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт аймгийн Засаг даргын албан бичгээр хүргүүлсэн. Мөн www.dornogobi.gov.mn болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн www.dornogobi-stsan.blogspot.com зэрэг цахим хуудсуудад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нийтлэн ил тод байдлыг хангаж ажилласан.
Мөн Монгол улсын төсвийн тухай хуулиар батлагдсан болон салбар яамдын сайдаас эрх шилжиж ирсэн 26, аймгийн ИТХ-аар батлагдсан 45 хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн аймгийн Засаг даргаар батлуулж Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт аймгийн Засаг даргын албан бичгээр хүргүүлсэн. Мөн www.dornogobi.gov.mn болон Санхүү, төрийн сангийн хэлтсийн www.dornogobi-stsan.blogspot.com зэрэг цахим хуудсуудад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нийтлэн ил тод байдлыг хангаж ажилласан.
Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн түүхэн замнал
Дорноговь аймаг нь хуучнаар Сэцэн хан аймгийн Говь мэргэн
вангийн хошуунд харъяалгадаж байсан. 1931 оны 05 дугаар сарын 20-ны
өдрөөс 23-ны өдрүүдэд одоогийн Алтанширээ сумын Сайн-Усны баруун дэнж дээр хуралдсан аймгийн Ардын
төлөөлөгчдийн анхдугаар их хурлаар Дорноговь аймгийг байгуулах тухай
асуудал хэлэлцэж аймаг байгуулах түр хороог татан буулгаж аймгийн яамдыг
байгуулснаар Монгол орны минь зүүн өмнөд хэсэгт Дорноговь аймаг
байгуулагдсан юм. Аймаг анх байгуулагдахад 23 сум, 415 хорин, 8300 өрх,
26,5 мянган хүн амтай, 160,7 мянган километр нутагтай, 808,2 мянган
малтай байсан байна.
Аймгийн яамыг Ерөнхий, Цэргийн, Мал тариалангийн,
Санхүүгийн гэсэн дөрвөн хэлтэст хувааж үйл ажиллагааг нь зохион байгуулснаар Санхүүгийн алба үүсч хөгжих эхлэл тавигдсан юм. Аймгийн яаманд Санхүүгийн хэлтэс, алба бий болсноор хамт олон бүрдэж ам бүл өргөжин тэлсээр өдгөө 80 насны босгыг алхлаа.
Thursday, December 13, 2012
Хичээлийн жилийн бүтцийг шинэчилсэн тухай
БШУСайдын 2012.12.11-ний А/175 тоот тушаалаар ЕБСургуулиудын 2012-2013 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байна.
Үүнд: Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013.01.14-нөөс 5 долоо хоног дунд ангийн сурагчид 2013.01.28-наас 3 долоо хоног ахлах ангийн сурагчид 2013.02.04-нөөс эхлэн 2 долоо хоног амарна.
Хөдөөгийн сурагчдын 3-р улирлын хичээл "Цагаан сар"-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.
Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012.12.31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013.01.14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2013.01.21-нээс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013.02.04-нөөс орно.
Үүнд: Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013.01.14-нөөс 5 долоо хоног дунд ангийн сурагчид 2013.01.28-наас 3 долоо хоног ахлах ангийн сурагчид 2013.02.04-нөөс эхлэн 2 долоо хоног амарна.
Хөдөөгийн сурагчдын 3-р улирлын хичээл "Цагаан сар"-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.
Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012.12.31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013.01.14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2013.01.21-нээс эхлэн 2 долоо хоног амарна. Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013.02.04-нөөс орно.
Ахуйн үйлчилгээний шинэ төв нээгдлээ
Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар сумдад ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулна гэсэн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд Ахуйн үйлчилгээний шинэ төв 2012.12.06-ны өдрийн морин цагт үүд хаалгаа нээлээ.
Аймгийн аварга тогооч шалгаруулах IV уралдаан амжилттай зохион байгуулагдлаа
Аймгийн аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн IV уралдаан 2012.12.08-ны өдөр аймгийн МСҮТ-тйин хоол үйлдвэрлэлийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Уралдааныг аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, МХГ, МСҮТ, аймгийн Тогооч нарын холбоо хамтран зохион байгуулсан ба уралдаанд 3 сумын цэцэрлэг, сургууль, зоогийн газрын 13 тогооч, МСҮТ-ийн тогоочийн ангийн оюутан нийт 14 тогооч оролцлоо. Тэмцээнийг хүүхдийн хоол, зоогийн газрын хоол гэсэн 2 төрөлд зохион байгуулсан ба хүүхдийн хоолны төрөлд Сайншанд сумын 1-р цэцэрлэгийн тогооч Э.Баярцэцэг, зоогийн газрын хоолны төрөлд Замын-Үүд сумын "Green corner" зоогийн газрын тогооч П.Наранбаатар нар шалгарлаа. Мөн Гэрийн даалгаврын шалгаруулалтад Сайншанд сумын "Сор" зоогийн газрын тогооч Б.Мөнхцэцэгийн "Шинэ жил", Иххэт сумын цэцэрлэгийн тогооч Ц.Одончимэдийн "Урц" бүтээлүүд шалгарлаа. Уралдааны зардалд аймгийн ХХААЖДҮГ-ын хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 400,0 мян.төгрөгийг гаргаж санхүүжүүллээ.
Wednesday, December 12, 2012
Прокурорын байгууллагын түүх
Дорноговь аймгийн Прокурорын байгууллагын түүх
Дорноговь аймгийн Прокурорын газар 1932 оны 08-р сарын 01-нд аймгийн шүүхийн дэргэд үүсэн байгууллагдаж, прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцан гүйцэтгэж байлаа.
МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1939 оны 02-р сарын 08-ны өдрийн 53-р их хурлаас Шүүх, Прокурорын байгууллагын ажлын тухай авч хэлэлцээд гаргасан тогтоолын дагуу Дорноговь аймгийн Прокурорын байгууллага байгуулагдахад жинхэнэ прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, ажилчин 1, эсгий гэртэй, 10000 төгрөгийн төсөвтэй байгуулагджээ.
Гадаад хамтын ажиллагаа
- БНХАУ-ын Бугат хот
- БНХАУ-ын Бугат хотын Дархан Муу Мянган холбоот хошуу
- БНХАУ-ын Баяннуур хотын Урдын хойд хошуу
- БНХАУ-ын Шилийн гол аймгийн Сөнөд хошуу
- БНХАУ-ын Эрээн хот
- БНХАУ-ын Ляаонин муж
Онцгой байдлын хэлтсийн танилцуулга
Онцгой байдлын хэлтсийн эрхэм зорилго: Гамшгийн аюулаас урьдчилан
сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх
замаар эмзэг байдал, эрсдлийг бууруулах явдал мөн.
2011 онд дэвшүүлсэн зорилт
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Албан хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрдүүлэх
- Бие бүрэлдэхүүний ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх
Дорноговь аймгийн танилцуулга
Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь,
Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай
хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн
хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран
өнгөрдөг. Энэ замын дагуу
тус аймгийн бүх сумын
42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн,
улирлын
ажиллагаатай
Баянбулаг-Мандалын
боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс
байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын
хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих
ирээдүйтэй.
Манай
аймагт
ЭМШИУС-ын
салбар
сургууль,
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий
боловсролын 20 сургууль,
17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72
байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей
сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад
соёлын төвүүд ажилладаг.
Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв кмСайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км, БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.Засаг захиргаа: 14 сум, 58 багтайХүн ам: 60500 /2011 он/Хөдөлмөрийн насны хүн ам: 39204Нийт өрх: 18397
Monday, December 10, 2012
Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг Чингэсийн одонгоор шагнагдлаа
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2012.12.10-нд Ардчилсан намын дээд шагнал болох Чингэсийн одонгоор шагнууллаа. Түүний Ардчилалыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна.
Monday, December 3, 2012
Эрхэм зорилго
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар зохион байгуулж, хууль ёс, сахилга дэг журам, ил тод байдлыг дээдлэн, хуульч ажиллагаа, соёлч харилцааг эрхэмлэн хүнд сурталгүй шуурхай ажиллах зарчимыг баримтална.
Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба байгуулагдсан эрх зүйн үндэслэл
Ардын хувьсгал ялснаас эхлээд 21 дүгээр зуунтай золгох үеийн хорих ял эдлүүлэх болон иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага нь ямар нэр, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалттай байсан болон байгууллагын удирдлага, үйл ажиллагааны талаар өгүүлье.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиргаа удирдлагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, бие бүрэлдэхүүний тухай
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиргаа удирдлагын албан хаагчид нь өмнөө тавьсан зорилт, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ үндсэн хууль түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон эрх зүйн актад тодорхойлогдсон хүний эрхийг дээдлэх, шуурхай, ил тод байдал, шударга ёсыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Захиргаа удирдлага нь Монгол Улсын хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагыг хангах үүргийг хүлээж ажилладаг.
Захиргаа удирдлагын бие бүрэлдэхүүн
- Албаны дарга, дэд хурандаа Ц.Нямсүрэн
- Ахлах нягтлан бодогч, хошууч Ц.Дэлгэрсайхан
- Нярав, ахлах ахлагч Б.Түмэн-Эрдэнэ
- Бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч Н.Өлзийбаяр
- Жолооч, ахлагч Ж.Цэрэнчимэд
- Үйлчлэгч Ш.Оюунтөгс
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны бие бүрэлдэхүүний талаар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харуул хамгаалалтын зорилго нь нийгмийн болон хорих анги, цагдан хорих байрны хоригдогч ялтны аюулгүй байдлыг хангаж, хоригдогч, ялтныг нийгмээс тусгаарлаж хүмүүжлийн нөлөөлөл үзүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх таслан зогсооход чиглэгдэнэ.
Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бүтэц, зохион байгуулалт
Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бүтэц, зохион байгуулалт
Saturday, December 1, 2012
Friday, November 30, 2012
“Саран Хөхөө” театрын танилцуулга
Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран Хөхөө” театр нь тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр билээ. Улмаар 1931 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Яам/ одоогийн Засаг даргын тамгийн газар/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч Улаан гэр хэмээх байгууллага байгуулагджээ.
Дорноговь аймгийн яамны шийдвэрээр , аймгийн клуб, болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1958 оны 1-р сарын 22-ны өдрийн 14/23-р тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн. Соёлын ордны анхны даргаар Аймгийн клубын дуу хорын багшаар ажиллаж байсан Д.Лувсанням Найруулагчаар Пунцаг нар ажиллаж байсан.
Судалгаа шинжилгээ, бүтээл
Тус байгууллага аймгийнхаа байгалийн баялгийн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран судалж тогтоох, хамгаалах арга зүйг шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад онцлон анхаарч ажилласан. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран 2003, 2007, 2009 онд хулан адуу, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг аймгийн ховор амьтдын судалгаа, 2004 онд монгол тарвага, цагаан зээрийн тархац, нөөцийн судалгаа, Усны хэрэг эрхлэх газартай хамтран 2003, 2007, 2010 онд усны эх үүсвэрийн тооллого, 2012 онд “Дунар-Од” ХХК-иар амьтны усан хангамжийн суурь судалгаа, МУИС-иар нэн ховор, ховор болон ашиглалтанд өртөмтгий ургамлын судалгаа, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран говийн ховор ургамал тоорой модны судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.
Ажлын амжилт
Тус байгууллага 2006 онд Байгаль орчны яамны системд 1-р байр, 2006 онд улсын хэмжээнд зохиогдсон “Байгаль орчин-бодит ажил” сарын аянаар улсад 2-р байр, 2007 онд Байгаль орчны яам байгуулагдсаны 20 жилийн ойн болзолт уралдаанд 3-р байр эзэлж, 2010 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймагтаа *Гутгаар байр* эзэлсэн амжилт үзүүлсэн.
ЧИГ ҮҮРЭГ
- Хууль тогтоомж, сурталчлах, хэрэгжилтийг хангах
- Сумд, байгаль хамгаалагчдыг удирдлагаар хангах
- Ойжуулалт, ногоон байгууламж, МҮГ байгуулах
- Ой, ус, амьтан, ургамал зэрэг байгалийн баялгийг судлах, хамгаалах, нөхөн сэргээх, мэдээллийн сан бүрдүүлэх
- ТХГН-ын хамгаалалтыг сайжруулах
- Мэргэжлийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах
- Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх
- Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрүүдэх
- Аялал жуулчлалыг хөгжүүлэх
БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг бүх салбарт хэрэгжүүлж, журам дүрмийг мөрдөн хэвшил болгох нь тус газрын эрхэм зорилго мөн
Байгуулагдсан түүх , эрх зүйн үндэслэл
Аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 тоот захирамжаар *Байгаль орчны алба* нэртэй байгуулагдан одоогийн Мэргэжлийн хяналтын газрын байранд ажлаа явуулж эхэлсэн түүхтэй.
Байгаль орчны сайдын 2001 оны 38 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2001 оны 69 тоот захирамжаар байгууллагын дүрэм, байгууллагын даргын 2001-02-09-ний өдрийн 02 тоот тушаалаар дотоод журам батлагдан мөрдөгдсөн.
Данзанравжаа музей
XIX зууны үеийн Монголын их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны нууц тарнийн их мастер, говийн ноён хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум /-ны нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.
Дорноговь аймгийн Музей Сургалт Судалгааны төв
Анх 1945 онд Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей Сургалт Судалгааны Төв болон түүхэндээ гурван удаа нэрээ сольсон.
Манай МССТ –ийн эрхэм зорилго бол байгаль, түүх соёл, зан заншил зэрэг өвийн зүйлс хийгээд түүний талаарх мэдээллүүдийг хуримтлуулах хадгалан судлах, сурталчлах нийтийн хүртээл болгоход оршино.
Thursday, November 29, 2012
ММТ телевизийн танилцуулга
Манай телевиз 2010 оны 04 сарын 01 -нд анхны нэвтрүүлгээ Дорноговь аймгийнхаа ард иргэдэд эфирээ цацаж, "ММТ" телевиз нэртэйгээр үйл ажиллагаагаа хүргэж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл жил гаруй хугацаанд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Захирал Б.Одгариг, Зураглаач, эвлүүлэгч П.Оюунтөгөлдөр, Сэтгүүлч, хөтлөгч О.Эрдэнэтуяа нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй анх ажиллаж эхэлсэн бөгөөд "Монголын цахилгаан холбоо"-ны нэг давхарт РМ 104.5 радио болон телевизийн эфир байрлаж байсан. Харин телевиз одоогоор 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.Тус телевиз нь энэ хугацаанд өөрийн байр сууриа эзэлж, үзэгч олныхоо итгэлийг хүлээж үнэлэгдсэн хамт олон болжээ.
Sainshand Broadcasting System
Манай SВS телевиз болон Сайншанд ралио 107.5 FM нь Дорноговь аймгийн төв Сайншанд сумын нутаг дэвсгэрт анхны хувийн, чөлөөт телевиз болж 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй явуулж эхэлсэн.
Дорнрговь аймгийн ХААЖДҮГ-ын талаарх товч танилцуулга
Дорноговь аймгийн ХААЖДҮГ-ын талаарх товч танилцуулга
Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мөрдөх журам
Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мөрдөх журам
Үндэсний татварын алба
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА
Алсын хараа - ил тод нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар тололтийг нэмэгдүүлэх явдал мөн.
Эрхэм зорилго - хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн танилцуулга
Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн танилцуулга
Бизнес инкубацид бойжигчийг сонгон шалгаруулах журам
Бизнес инкубацид бойжигчийг сонгон шалгаруулах журам
Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөр /2012-2016/
Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөр /2012-2016/
Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө
Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө
Thursday, November 15, 2012
Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан
Газар өмчлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, газартай холбогдсон зөрчил маргааныг шийдвэрлэх, газар эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой хууль эрхзүйн мэдээллээр иргэд олон нийтийг хангах зорилгоор “ Газрын үр шим” сэдэвт 2 сарын аяныг 2012.09.10-2012.11.10-ны хооронд зохион байгуулсан. Аяны хүрээнд:
Багийн ажлын алба болон хэсгийн ахлагч нарт аяны холбогдсон мэдээллийг өгөх уулзалтыг 2012 оны 09-р сарын 26-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Дээрх уулзалтын явцад хэсгийн ахлагч нараас газар олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах санал гарсаны дагуу 2012 оны 09-р сарын 28-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд дахин зохион байгуулсан.
Багийн ажлын алба болон хэсгийн ахлагч нарт аяны холбогдсон мэдээллийг өгөх уулзалтыг 2012 оны 09-р сарын 26-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Дээрх уулзалтын явцад хэсгийн ахлагч нараас газар олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах санал гарсаны дагуу 2012 оны 09-р сарын 28-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд дахин зохион байгуулсан.
Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан
Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан
Үсчин Г.Нарантогтох Азийн тэмцээнээс Тусгай байрын шагнал хүртлээ.
Индонези улсын нийслэл Жакарта хотноо 2012 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохиогдсон Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын 16-р тэмцээнд Сайншанд сумын "Дөлгөөн-XXI" салоны үсчин Г.Нарантогтох эмэгтэй тайралтын төрөлд амжилттай оролцож Тусгай байр эзэллээ.
Тус тэмцээнд Индонези, Солонгос, Малайз, Монгол, Тайланд, Тайвань, Филиппин, Хятад, Шриланк, Япон зэрэг улсын 100 гаруй үсчин, гоо засалчид оролцсон ба Монгол Улсаа төлөөлөн УБ хот, Дорноговь, Өмнөговь, Завхан аймгаас 17 үсчин, гоо засалчид оролцож 1 гоо засалч, 3 үсчин Тусгай байр эзэлжээ.
Tuesday, November 13, 2012
А.Гансүх сайд Дорноговь аймагт ажиллаа
Зам, тээврийн сайд А.Гансүх албаны хүмүүсийнхээ хамтаар энэ сарын 11-13-нд орон нутагт ажиллаа. Шинэчлэлийн Засгийн газар танхимынхаа сайдуудыг харьяа байгууллагын ажил байдалтай амралтын өдрүүдэд танилцаж ажиллахыг үүрэгдсэн билээ. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо салбарын сайдыг “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирэхэд сумын Засаг даргын тамгын газрынхан хүлээн авч, сумаа хөгжүүлэх төлөвлөгөө болон орон нутагт баригдах авто замын талаар танилцуулсан юм.
Monday, November 12, 2012
Сайншанд дахь ирээдүйн бүтээн байгуулалттай танилцлаа
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сэтгүүчидтэй уулзах цаг 4:11” уулзалт Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.
Энэ удаагийн уулзалт нь Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутагт зохион байгуулж буй хоёр дахь уулзалт гэдгээрээ онцлог байв. Уулзалтыг өмнө нь Завхан аймагт зохиож, хэвлэл мэдээллийнхэн хангай нутгийн бүтээн байгуулалттай танилцаж байсан билээ. Харин энэ удаад говь нутгийн сүр жавхланг биширч, Сайншанд сумын бүтээн байгуулалттай танилцаж яваад ирлээ.
Sunday, November 11, 2012
Ардчилсан засгаараа дэмжүүлж аймаг орноо хөгжүүлнэ
АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг 4-11 уулзалтаа энэ удаа Дорноговь аймагт зохион байгууллаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, гурван ч нарийн бичгийн даргатайгаа очиж оролцсон энэ уулзалтыг Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг сумын иргэдийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ийнхүү орон нутагт зохион байгуулсан юм.
4-11 уулзалтад Дорноговь аймгийн АН-ын дарга, Засаг дарга П.Ганхуяг, аймгийн АН-ын дэд дарга Ж.Галбадрах, Равжаа музейн захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл нар оролцож сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтнуудад аймаг орон нутгийн ажил, сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулсан.
Friday, November 9, 2012
Зүүн бүсийн зуны уралдаан Дорноговь аймагт болно
Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Дүнжингарав-2011” Төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хангайн бүсийн хаврын уралдааныг Булган аймагт, Зүүн бүсийн хаврын уралдааныг Багануур дүүрэгт гуравдугаар сарын 5-ны өдөр, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай гэжээ.
Monday, November 5, 2012
Sunday, November 4, 2012
4:11 уулзалт Дорноговьд болно
Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт 11.00 цагт
сэтгүүлчидтэй 4:11 уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн “4:11
уулзалт” ирэх долоо хоногт Дорноговь аймагт зохион байгуулагдахаар
төлөвлөгджээ. Эл уулзалтаас сэтгүүлчид сарын хугацаанд Ардчилсан нам
ямар ажил хийсэн талаар намын удирдлагуудаас бүрэн дүүрэн мэдээлэл авдаг
юм. Харин энэ сарын 4:11 уулзалт орон нутгийн сонгуулийн өмнө болж буй.
Ингэхдээ Дорноговь аймгийг сонгосон нь 2008 оны орон нутгийн сонгуульд
Ардчилсан нам ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлж ирсэн учраас ийнхүү
билигшээж сонгожээ. Сэтгүүлчид 4:11 уулзалтад оролцохдоо Дэлхийн
энергийн төв Хамрын хийдээр аялаад буцах юм байна.
Friday, November 2, 2012
СОЁМБО цогцолборын нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1115800,0 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Сондуулт эг” ХХК 2010-2012 онд Соёмбо цогцолборыг барьж ашиглалтанд оруулж байна. Тус байгууламжид Гэрлэх ёслолын ордон, Өв соёлын танхимуудтай, Улсын бүртгэлийн хэлтэс, Архив зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулна.
СОЁМБО цогцолборын нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө
Нээлт болох өдөр: 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
Болох газар: Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх Соёмбо цогцолбор
Болох газар: Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх Соёмбо цогцолбор
Зарлал
Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байгуулагдсан “СОЁМБО” өв соёл, хүндэтгэлийн өргөөний нээлтийн ажиллагаа 2012 оны 11 сарын 05-ны өдөр зохион байгуулагдах тул иргэд та бүхэн нээлтийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцоно уу.
Харилцах утас: 96331344
Аймгийн ЗДТГазар
СОЁМБО цогцолборын нээлтийн ажиллагаанд тууз хайчлах хүмүүсийн нэрс
2012.11.05 Сайншанд
- Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар
- Аймгийн Засаг дарга П.Ганхуяг
- Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах
- Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү
- Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Т.Ганбаатар
- 3-р багийн Засаг дарга Н.Нарангэрэл
- Аймгийн ахмадын хорооны дарга Л.Болд
- “Сондуулт-Эг” ХХК-ний захирал Отгобаяр
Wednesday, October 31, 2012
Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тухай
2012.10.31-ний өдөр тус аймагт явагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
- Төрийн жинхэнэ албан тушаалд 2012 онд шинээр ажилтан элсүүлж авах захиалгыг аймгийн хэмжээнд нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. 2012 оны 10 дугаар сарын 31-ний мэргэшлийн шалгалтанд нийт 26 ажлын байр зарлагдсан байна.
Tuesday, October 30, 2012
П.Ганхуяг: Боловсон хүчнээ бэлтгэхгүйгээр хөгжлийн тухай яриад хэрэггүй
-Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Ийм үр дүнг бий болгохын тулд ямар арга хэрэглэв?
-2008 оны орон нутгийн сонгуульд дорноговьчууд анх удаа Ардчилсан намд итгэл хүлээлгэж, энэ аймгийг удирдах хариуцлагатай бөгөөд, хүндтэй үүргийг хүлээлгэсэн. Бид сонгуульд ялалт байгуулсны дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Тэгэхдээ хэтийн төлөв, болж өгвөл ирээдүйгээ 30 жилээр харж төлөвлөлтөө хийсэн. Ингэснээр дараагийн сонгуулийн үр дүнгээр өөр нам эрх барилаа ч өмнөхөө үгүйсгэдэг байдлаас гарна гэж бодсон. Энэ дагуу нэлээн ажил хийлээ. Бодлого төлөвлөлтийг хийхийн тулд зөвхөн өөрийнхөө аймаг орон нутгийг харахгүй. Дорноговьтой хөрш аймгууд яаж хөгжих юм, тэдэнтэйгээ дэд бүтцээр хэрхэн холбогдох вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Мөн манай аймаг Өвөрмонголтой 600 км газар хил залгаа байдаг. Энэ 600 км хилийн цаана юу байна, ямар хөгжлийн бодлогыг түүнтэй уялдуулах ёстой вэ гэдгийг харлаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах ёстой. Энэ бүхнийг гол зарчмаа болгож, аймгаа хөгжүүлж байна.
Wednesday, October 24, 2012
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Нийгмийн хөгжлийн хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Олон нийттэй харилцах алба
2011 оны 01 сарын 04-ны өдрийн Б/06 тоот тушаалаар аймгийн ЗДТГ-ын дэргэд “Олон нийттэй харилцах алба”-ыг байгуулан, албаны дарга болон хэвлэлийн төлөөлөгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Санхүү төрийн сангийн хэлтэс
Хэлтсийн дарга, Төсвийн бодлогын ахлах мэргэжилтэн, Худалдан авах ажиллагаа, өмчийн бодлогын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэл, магадлагаа хариуцсан мэргэжилтэн, Төсвийн ерөнхий санхүүч, Төрийн сангийн мэргэжилтэн-3 нийт 9 орон тоотойгоор зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс Засгийн газрын 2009 оны 67 дугаар тогтоолын дагуу хэлтсийн дарга, хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, нутгийн удирдлага, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, иргэдтэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, гадаад харилцааны мэргэжилтэн, Засаг даргын туслах, архив, албан хэргийн эрхлэгч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Хөгжлийн бодлогын хэлтэс
Аймгийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуй, архитектор төлөвлөлт, Зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээлэл, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн салбарын чиглэлээр төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих, үнэлгээ дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Хууль зүйн хэлтэс
Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 181 тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 376 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц өөрчлөгдөж 5 хэлтэс байгуулагдсаны нэг нь Хууль зүйн хэлтэс юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс нь Дарга,Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 тоотойгоор ажилладаг.
Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 2 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн харъяанд Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийг 2 ажлын байртайгаар байгуулсан.
Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Сүрэнжавын БӨХХҮҮ
1976 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1984-1994 онд Сайншанд сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд УБИС-ийн түүх нийгмийн анги, 2003-2004 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежерээр суралцаж дүүргэсэн.
Хөдөлмөрийн гараагаа 1999-2005 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга, 2006-2008 онд Дорноговь АЗЗА ТӨХК-ийн Хүний нөөц, хуулийн зөвлөх, 2008-2012 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, 2012 оны 10 сараас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна.
Дорноговь аймгийн засаг даргын орлогч Жамбалгаравын ГАЛБАДРАХ
1977 онд төрсөн. Нийгмийн ухааны багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1994-1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн Түүх Нийгмийн ухааны ангийг, 2004 онд Тайланд улсын Чанг Майн их сургуулийг 2007 онд АНУ-ын Вашингтоны Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2010 онд Удирдлагын академийн Төрийн Удирдлагын сургуулийг төгссөн. Боловсролын удирдлагын доктор (PhD) зэрэгтэй. 1998-2000 онд Дорнод аймгийн Хан Уул цогцолборт хичээлийн эрхлэгч, 2001-2002 онд УБИС-д эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2008 онд ЭМШУИС-ийн салбар сургуульд сургалтын албаны дарга, Боловсрол эрхэлсэн дэд захирал, 2008-2010 онд Сайншанд сумын Засаг дарга, 2010 оноос Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Мөн Аймгийн Ардчилсан намын Дэд дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэч. 2007 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны жуух бичиг, 2009 онд МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, 2011 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.
Tuesday, October 23, 2012
Дорноговь аймаг
1. Айраг сум. Сайншандаас 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т, төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 3566. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр, 15 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
Monday, October 22, 2012
Тал нутгийнхны дуу
Яруу найрагч Жалбуугийн Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Цэндийн
Жагдалын ая "Тал нутгийн дуу"-г тус аймгийн Эрдэнэ сумын тэр үеийн Ардын
Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Нарийн бичгийн дарга, Улсын
тэргүүний уран сайханч Ухнаа анх 1960-аад оны үед дуулж, Бүх цэргийн
Дуу, Бүжгийн чуулгын дуучин, Өргөн сумын харьяат Дорждэрэм Монголын
Радиогийн Алтан фондод бичүүлж үлдээсэн түүхтэй. Арваад жилийн өмнө
Дорноговь аймгийн ИТХ-аас уг дууг аймгийнхаа Сүлд дуу болгон баталж,
Хийморийн овоогоо түшүүлэн чулуун дээр сийлэн гэрэлт хөшөөнд мөнхөлжээ.
Тал нутгийнхны дуу
Яруу найрагч Ж.Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Ц.Жагдалын аялгуу “Тал нутгийнхны дуу”-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 52 дугаар тогтоолоор аймгийн сүлд дуу болгон баталсан билээ.
Sunday, October 21, 2012
Геологи, уул уурхайн салбар
Дорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд одоогийн байдлаар хайлуур жонш, цеолет, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, төмөр, марганец, хром, гянт болд, цагаан тугалганы зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдоод байна. Мөн тус аймагт Монгол орны хэмжээнд жоншны нийт нөөцийн 30 хувь бий.
Байгалийн баялаг, ашигт малтмал, эрдсийн энэхүү ихээхэн нөөц нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих тааламжтай нөхцөл болж байна.
Тус аймгийн нутагт орон нутгийн төдийгүй, улс орны эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий Зүүнбаян, Цагаан элсний газрын тос агуулсан хотгор байрладаг.
Цагаан суваргын зэс-молибден, Хонгор /Дарцагт/, Чандмань уулын төмрийн хүдэр, холимог металл, Лугийн голын газрын ховор элемент, Айраг, Иххэт, Өргөн, Даланжаргалан сумдын нутаг дахь хайлуур жонш, Цагаанцавын цеолит, Алагтогоо, Элдэв, Хашаат худаг, Үнэгт, Хоньчийн гөлтгөнө, Хөхцав, Сөгдөхийн шохойн чулуу зэрэг томоохон ордуудад геологи хайгуулын ажил хийгдэж, нөөцийг тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд Эрдэнэ сумын Далайн элс, Улаанбадрах сумын Дулаан уул, Алтанширээ сумын Эрдэнэцогтын говь, Сайхандулаан сумын Оюут-Улаан зэрэг алт, уран, нүүрсний илрэл, эрдэсжсэн цэг бүхий газарт эрэл хайгуулын ажил үргэлжлэн хийгдэж байна.
Эрдэс баялгийн нөөцөд тулгаруулан сүүлийн 30 гаруй жилд
Айраг, Өргөн, Хажуу-Улааны хайлуур жонш олборлох үйлдвэрүүд,
Үнэгтийн гөлтгөнийн уурхай, Олон-Овоогийн чулуун завод, 1990- ээд оноос Элдэв, Хашаат худгийн нүүрсний уурхай, Сөгдөхийн шохойн чулууны үйлдвэр зэрэг уул уурхай, барилгын материалын
үйлдвэр ажиллаж, эх орны экспортыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Газар тариалан
Газар тариалангийн бүтээгдэхүүн төмс хүнсний ногооны тариалалт 39% хүртэл өсч 225.2 тн төмс ,1394.5 тн хадлан, 150.0 тн хүнсний ногоо хураан авсан байна. Мөн аймгийн төвийн дулааны станцын шугам хоолой дээр хүлэмжийн аж ахуй байгуулж амжилттай үр дүнд хүрсэн бөгөөд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Мандах суманд 4 га талбайтай хүлэмж, хоёр цөөрөм байгууллаа. Түүнчлэн
Чех улсын Адра зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Мал аж ахуй
Тус аймаг 2011 оны эцэст 1207381 толгой мал тоолууллаа.
Өнгөрөгч онд тус аймгийн мал таван төрөл дээрээ үний дотор тэмээн сүрэг 1900 толгойгоор өссөн байна. Аймгийн ЗДТГ-аас мал тоо толгойд биш, харин эрүүл, өндөр ашиг шимт малыг өсгөн үржүүлэх бодлого барьж байгаа бөгөөд үүний дагуу “Малчин өрх бүр үйлдвэрлэгч” малчдын зөвлөгөөн, “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаа” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
Түүнчлэн аймгийн цөм сүргийн албанд өндөр ашиг шимт эцэг мал худалдан авч үржүүлж эхэлсэн бөгөөд Сайншанд хотыг сүү цагаан идээгээр хангах фермерүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг, дунд үйлдвэрийн зээл олгох, гадна дотны туршлага судлуулах, энэ чиглэлийн мэргэжилтэнүүдийг урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.
Төсөв санхүү
Дорноговь аймаг орон нутгийн төсвийн хувьд 2003 оноос бие даан өөрөө өөрийгөө санхүүжүүлж ирсэн ба төсвийн зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүдэг цөөхөн аймгийн нэг юм.
Тус аймаг 2004 онд 111.7 сая төг, 2005 онд 209.6 сая төг, 2006 онд 445.8 сая төг, 2007 онд 668.5 сая төг, 2008 онд 1412.4 сая төг, 2009 онд 3779.9 2010 онд 3300.6 сая төг , 2011 онд 2546.1 сая төгрөгийн зарлагаас давсан орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадам
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН,
“ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ” Ц. СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН ХI НААДМЫН МЭДЭЭЛЭЛ
Хүүхэд өсвөр үеийнхэнд ардын бүжгийн болоод Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн уран бүтээлийн арвин санг өвлөн уламжлуулах, хүүхдийн сэдэвтэй бүжгийн урын санг баяжуулах зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадмыг 10 сарын 12-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Tuesday, October 16, 2012
Monday, October 15, 2012
Sunday, October 14, 2012
Saturday, October 13, 2012
Thursday, October 11, 2012
Хутагтын нутгийн их бүтээн байгуулалт
Дорноговь аймагтай танилцах “Өдрийн шуудан” сониныхны аялал аймгийн
Засаг дарга П.Ганхуягтай уулзаж, оройн зоог барьснаар өндөрлөсөн юм.
Уулзалтын үеэр П.Ганхуяг дарга аймагтаа хийж хэрэгжүүлсэн бүтээн
байгуулалт, цаашдын хөгжлийн бодлогынхоо тухай тодорхой зүйлийг ярив.
Тэрбээр “Бид говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийнхаа буянд
сайхан амьдарч байна хэмээгээд бидний хөгжлийн түлхүүр бол зөвхөн уул
уурхай, аж үйлдвэр биш. Энэ салбар тодорхой хугацаатай. Харин дуусашгүй,
эргэн нөхөгддөг баялаг буюу аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг
хөгжүүлэх системдээ орж байна. Тэгээд дараа нь уул уурхайгаа хөгжүүлж
гурван том баганатайгаар цааш явна. Дөрөв дэх нь хүний хөгжлийн асуудал
гэдгийг хатуу баримталж байгаа” хэмээн ярьсан нь сонирхол татсан юм.
Tuesday, October 9, 2012
Дорноговийг Эрдэнэт, Дархан хотын хэмжээнд хөгжүүлнэ
Дорноговь аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ямар нэгэн аймаг биеэ
даагаад, дотоод нөөц боломж, бололцоогоо ашиглаад, газар орныхоо
онцлогт тохируулаад хэрхэн хөгжиж болдгийг Дорноговь харуулж байна.
Аймгийн төв Сайншандаас 18 км-т Дорноговь гэх бичигтэй, гадна
дотныхныг угтан авч, үдэн гаргах хүндэтгэлийн цагаан хаалгыг “80
бүтээлч ажил”-ын хүрээнд барьж байгуулжээ. Бид аймгийн төвөөс энэ хаалга
хүртэл шинээр ашиглалтад орсон алтан шар замаар давхисаар хүрлээ. Ийн
давхиж байхдаа тэр замын сайхныг уулга алдан шагшин магтсаар таарав.
Tuesday, October 2, 2012
Эрчим хүчний салбар
Тус аймгийн Мандах, Хатанбулаг сумд салхин цахилгаан станцтай, бусад сумд төвийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон.
Дулаан хангамж
Өнөөгийн байдлаар албан байгууллага, аж ахуйн нэгжийн
229,3 мянган куб м эзэлхүүнтэй байр, айл өрх, орон сууцны 28,0 мянган куб м эзэлхүүнтэй байранд халаалт өгч байна. Жилд 33,0 мянган тонн нүүрс хэрэглэж, 111.6 мянган Гкал дулаан үйлдвэрлэдэг.
Төмөр зам
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам тус аймгийн нутгаар 471 км дайран өнгөрдөг. Өнөөгийн төмөр замаар жилд 15-16 сая тонн ачаа тээвэрлэж байгаа нь тээвэрлэх шаардлагатай нийт ачааны 10 орчим хувь болдог байна. Цаашид байгалийн баялаг, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлснээр тээх ачааны хэмжээ үлэмж нэмэгдэх болно. Үүнийг харгалзан төмөр замын сүлжээг өргөтгөж, тээх нэвтрүүлэх хүчин чадал, хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Таван толгойн нүүрс, Оюу толгой, Цагаан суврагын зэс-молибдений баяжмалыг БНХАУ, ОХУ-д гаргах хамгийн тохиромжтой хувилбар нь Таван толгой- Цагаан суврага - Зүүнбаянгийн төмөр замыг тавих явдал юм.
Авто зам
Азийн тэнхлэгийн хурдны авто зам тавигдаж байна. Энэ нь Монгол орны төвийн бүсийг хамарсан төдийгүй хоёр тивийг холбосон авто тээврийн томоохон сүлжээ болно.
Холбоо, мэдээллийн технологи
Тус аймагт холбоо, мэдээллийн технологи харьцангуй түргэн хөгжиж байгаа бөгөөд үбөүрэн холбооны 5 оператор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сайншанд, Замын-Үүд, Даланжаргалан, Айраг, Эрдэнэ, Өргөн сумд шилэн кабелиар холбогдсон. Аймгийн хэмжээнд цахилгаан холбоог 2012 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу бүх сумдыг шилэн кабель болон сансрын холбооны системд оруулснаар хоцрогдсон агаарын шугамыг бүрэн халж телефон аппаратыг компьютерээр сольж мэдээлэл холбооны тоон сүлжээг бүхэлд нь бий болгож байна.
Багийн холбоо буюу хөдөөгийн холбооны сүлжээг өргөн зурвасын CDMA-450 интернет телефон зэрэг шинэ техник технологид шилжүүлэх болно.
Аялал жуулчлал
Дорноговь аймаг нь хүн төрөлхтний анхны өлгий, чулуун зэвсэг, хадны сүг зураг, хүрлийн болон төмрийн үеийн зэр зэвсэг, булш бунхан, гэрэлт хөшөө, хот балгадын туурь зэрэг түүх соёлын
үнэт дурсгалууд, 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс, далай, тэнгисийн амьтан, ургамалын
үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палантеологийн
чухал олдворууд бүхий Монгол орны унаган төрхөөрөө байгаа говь
нутаг билээ.
Байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий баян бүрд, элсэн манхан, ховор ургамал, ан амьтан, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйл зэрэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлдэг.
Тус аймагт гадаад дотоодын аялагчид, жуулчдын сонирхдог гол зүйл нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамарын хийд, Шамбалын орон орчмын шашин түүхийн дурсгалт газрууд юм. Аливаа хүмүүн гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орныг
Шамбалын орон хэмээх бөгөөд газраас түүнтэй харилцах нэг цэг нь Хамарын хийдээс холгүй оршдог билээ. Сүүлийн жилүүдэд түүх танин мэдэхүйн аялал, шашин мөргөл, бясалгалын аялал, тэмээн аялал зэрэг аялалын төрлүүд хөгжих хандлагатай байна.
Аймгийн хэмжээнд УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны, Сайншанд суманд “Таван дохио”, “Шанд”, “Говийн өглөө”, Замын-Үүд суманд УБТЗ-ын төвийн харьяа “Дорнын говь-1”, Алтан ширээ сумын “Саруул цээл”, Сайхандулаан сумын “Булагийн аялал” ХХК-ийн “Цацийн булаг” жуулчны баазууд болон 40 зочид буудал,
32 үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.
НУТГИЙН ОНЦЛОГ
Чингис хааны төрийн 8 хөлт их цагаан сүлдний дагуул 8 тугийн нэг бага цагаан тугийг хааны удмын тайж нар үе залгамжлан тахиж ирсний дотор мэргэн ван Гүршихийн эзэмшилд, тус аймгийн Хөвсгөл сумын нутагт Хутаг уул, Авдрантай уулын зүүн талд байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.
Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авъяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа. Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна.
Хилийн Замын-Үүд, Баянбулаг-Мандалын боомтууд нь Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. 1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавъяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ.Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.
1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.
Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, мал сүргээ өсгөж, улсын төлөвлөгөөт даалгаваруудыг амжилттай биелүүлсний учир 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.
Дорноговь аймаг нь өнөөгийн соёлт хүн төрөлхтний мөнхийн бүтээл болох ноён хутагт Данзанравжаагийн шашин, түүх, бичиг, соёлын өв дурсгалыг хадгалж үлдсэн юм. Ноён хутагт 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Шувуун шанд хэмээх газарт ядуу ард Дулдуйтын хүү болон төрж, хожим нь шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач, эм баригч, ая зохиогч, соён гэгээрүүлэгч хэмээн олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авъяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг говь нутагтаа хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч байлаа. Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг Цавгийн ам, Эрдэнэ овоо, Үүдийн ус орчимд 1906 оноос жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг ажиллуулж эхэлснээр өнөөгийн Замын-Үүдийн шав тавигджээ. Тэр цагаас хойш Замын-Үүд нь улам өргөжиж Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байгаа бөгөөд одоо тус сумын нутагт эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна.
Хилийн Замын-Үүд, Баянбулаг-Мандалын боомтууд нь Монгол улсын эдийн засаг, бараа эргэлтийн үндсэн ачааг үүрч, өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. 1944 оны мичин жилийн зуднаар олон мянган адуун сүргийг хил дээр тогтоон барьсан гавъяат үйлсийг бүтээгсэд манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ.Халхын голд Японы түрэмгийлэгчдийг бут цохих тулалдаанд тус аймгийн эрэлхэг хөвгүүд оролцож, аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.
1954 онд жилдээ 50 мянган тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай Зүүнбаяны нефтийн үйлдвэр, 1956 онд Улаанбаатар-Замын-Үүдийн 700 гаруй км төмөр зам ашиглалтанд орсон, жонш олборлох уулын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зэрэг нь тус аймгийн төдийгүй Монгол улсын хөгжил дэвшилд түүхэн үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.
Дорноговь аймаг мах, ноос, түүхий эд бэлтгэх ажлыг сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1942 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, мал сүргээ өсгөж, улсын төлөвлөгөөт даалгаваруудыг амжилттай биелүүлсний учир 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар мөн Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.
Эрдэнэ сум
Сайншандаас 100 км, Улаанбаатар хотоос 600 км-т төмөр замын дагуу оршдог. Тус сум 5 багтай. Хүн ам 2320. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 240 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр,
10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 160 суудалтай соёлын төв ажилладаг.
Хөвсгөл сум
Сайншандаас 170 км зайтай. Тус сум 4 багтай. Хүн ам 1478. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Хатанбулаг сум
Сайншандаас 240 км-ийн зайтай оршдог. Тус сум
5 багтай. Хүн ам 3024. Одоогийн байдлаар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль /Сулинхээрт бага сургуулийн салбартай/, 80 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Улаанбадрах сум
Сайншандаас 138 км-т оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1494. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Сайншанд сум
Улаанбаатар хотоос 460 км-т төмөр замын дагуу оршдог. Эдийн засаг, нийгмийн дэд бүтцүүд сайн хөгжсөн сум болно. Тус сум 5 багтай. Хүн ам 19891. Нийтдээ 2600 суудалтай ЕБ-ын 3 сургууль, 300 ортой дотуур байр, нийтдээ 500 ортой
5 цэцэрлэг, 320 суудалтай ,,Саран хөхөө,, театр, 140 ортой Нэгдсэн эмнэлэг, 125 ортой Төмөр замын эмнэлэг ажилладаг. Сайншандын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгонд 952 суудалтай ЕБ-ын сургууль, 60 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 400 суудалтай соёлын төв ажилладаг.
Сайхандулаан сум
Сайншандаас 98 км-т оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1207. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон
үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 160 суудалтай ЕБ-ын сургууль,
52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 30 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
Өргөн сум
Сайншандаас 60 км-т, Улаанбаатар хотоос 503 км-т төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1796. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр,
10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 150 суудалтай соёлын төв ажилладаг.
Мандах сум
Сайншандаас 170 км, Улаанбаатар хотоос 454 км зайтай. Тус сум 5 багтай. Хүн ам 1555. Одоогийн байдлаар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна. Үүрэн телефон
үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль,
50 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Иххэт сум
Сайншандаас 162 км, нийслэл Улаанбаатар хотоос
360 км зайтай. Тус сум 3 багтай. Хүн ам 2219. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 410 суудалтай ЕБ-ын сургууль, 60 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 суудалтай соёлын төв ажилладаг.
Замын-Үүд сум
Сайншандаас 230 км, Улаанбаатар хотоос 780 км, Монгол улсын хилээс 4,5 км-ийн зайтай оршдог. Тус сум 2 багтай. Хүн ам 11527. Замын-Үүд суманд 630 суудалтай ерөнхий боловсролын сургууль, 130 ортой хүүхдийн цэцэрлэг, 20 ортой хүн эмнэлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Дэлгэрэх сум
Сайншандаас 145 км зайтай оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1768. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 80 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
Даланжаргалан сум
Сайншандаас 156 км, Улаанбаатар хотоос
305 км-т, төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам
2486. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
Алтанширээ сум
Сайншандаас 90 км, Улаанбаатар хотоос 450 гаруй км-т оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1307. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд
320 суудалтай ЕБ-ын сургууль, 30 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.
Айраг сум.
Сайншандаас 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т, төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 3566. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр, 15 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.
Засаг захиргаа
Тус аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв Сайншанд хот.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
Манай аймагт ЭМШИУС-ын салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад соёлын төвүүд ажилладаг.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь :
- Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
- Хөгжлийн бодлогын хэлтэс
- Нийгмийн хөгжлийн хэлтэс
- Санхүү, төрийн сангийн хэлтэс
- Хууль зүйн хэлтэс
- Цэргийн штаб
- Олон нийттэй харилцах алба
- Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
Хүн ам
Тус аймагт 2011 оны эцсийн байдлаар 18397 мянган өрхөд
60.5 мянган хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 59.0 хувь нь хот /аймгийн төв/ тосгонд,
16.8 хувь нь сумын төвд, 24,2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 30.4 хувийг хүүхэд, 64.8 хувийг хөдөлмөрийн насны 4.8 хувийг тэтгэврийн насныхан эзлэх болжээ. эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Нэг өрхөд дунджаар 3,3 хүн ногддог. Нийт 19,8 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ногдож байна. 2011 оны байдлаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст
1250 ажилгүй иргэн бүртгүүлсэнээс 1082 иргэн ажлын байраар хангагдсан байна.
Аймгийн дүнгээр 602 байнгын, 570 улирлын , 1172 шинэ ажлын байр бий болжээ. Шинэ ажлын байрны 7.1% төсвийн хөрөнгөөр,
63.5 % ийг хувийн байгууллага өөрийн хөрөнгөөр, 29.3% зээлийн эх үүсвэр гадаадын зээл тусламжийн хүрээнд бий болсон байна.
Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дундажаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 14,7 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна.
Байгаль, цаг агаар
Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий.
Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал.
Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.
Аймгийн товч түүх
Дорноговь аймаг нь ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймаг нэртэй байсан юм.
Эртнээс нааш өмнөд хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалганаас Улиастай ордог Харчин буухиа өртөөний их замууд тус аймгийн нутгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ нь Монгол улсад гадаад худалдаа, соёл нэвтрэх гол зам болж байв.
1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна.
1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралдаа шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм.
1931 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.
Эртнээс нааш өмнөд хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалганаас Улиастай ордог Харчин буухиа өртөөний их замууд тус аймгийн нутгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ нь Монгол улсад гадаад худалдаа, соёл нэвтрэх гол зам болж байв.
1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна.
1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралдаа шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм.
1931 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.
үзүүлэлт
Дотоодын нийт бүтээгдэхүүн / 2011 он /
Төсөв / 2011 он /
Хөгжлийн тулгуур салбар
ДНБ: 57763.5. төгДНБ-д эзлэх хувь:
Нэг хүнд оногдох ДНБ: 966.4 төг
- Хөдөө аж ахуй 20051.7
- Тээвэр агуулахын үйл ажиллагаа 7785.3
- Барилга 460.5
- Бөөний болон жижиглэнгийн худалдаа 5541.3
- Боловсрол 5945.9
- Төрийн удирдлага болон нийгмийн даатгал 5441.3
- Бусад 227.2
Төсөв / 2011 он /
- Улсаас татаас авдаггүй, эдийн засгийн хувьд бие даасан төсөвтэй.Дэд бүтэц
- Орон нутгийн төсөвт 13179.2 сая төгрөгийн орлого оруулсан.
- Улсын нэгдсэн төсөвт 2546.1 сая төгрөг төвлөрүүлсэн.
- Төмөр замын урт: 471 кмАвто зам:
- Сайншанд-Замын-Үүд 232 км
- Сайншанд- Говьсүмбэр 189 км
- Сайншанд- Зүүнбаян 50 км
Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км зам баригдаж байнаАгаарын зам:
Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги мандалын боомтын 290 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдсэн.
- Улаанбаатар-Бээжин чиглэл дайран өнгөрдөг.Цахилгаан хангамж:
- Олон улсын онгоц буух нөөц аэродромтой.
- Багануур-Сайншанд 220 кВтТомоохон орд
- Сайншанд-Замын-Үүд 110 кВт
- Сайншанд-Зүүнбаян 35 кВт
- Улаанбадрах сумын Дулаан уулын ураны хайгуул, Францын “Арево” группЖонш:
- Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены орд, “МАК” ХХК
- Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн орд, “Мон-Лаа” ХХК
- Даланжаргалан сумын “Элдэв”-ийн нүүрсний орд, “МАК” ХХК
- Өргөн сумын шохой чулуу, цеолитын орд, цементийн үйлдвэр “Сэнж сант” ХХК
- Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна. үйлдвэрлэж байна.
- Даланжаргалан суманд “Кэйвин инвест” ХХК 98 хүртэл хувийн агуулгатай жонш баяжуулан Америк, Япон улсад экспортлодог.
- Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Янтай уул” ХХК жонш баяжуулан экспортлож байна.
- Эрдэнэ суманд “Коммод” ХХК жоншны хайгуул олзворлолт хийж байна.
- “Доншен газрын тос /Монгол/” ХХК 97-р талбай
- “Golden sea petrolium” ХХК Тариач XV
- “DWM” ХХК, “Манас гоби” ХХК Цагаан элс XIII, Зүүнбаян XIV
- “Шунхлай энержи” ХХК Сулин хээр XXIII
- “Сансарын геологи хайгуул” ХХК Төхөм хойд Х
- “Зон Хэн Юу Тиан” ХХК Галба XI
Хөгжлийн тулгуур салбар
- Ашигт малтмал
- Газрын тос
- Зэс молибден
- Жонш
- Нүүрс
- Уран
- Бусад
- Боловсруулах үйлдвэр
- Нефть-хими
- Кокс-хий
- Зэс
- Төмөр
- Хүний хөгжил
- Зам барилга, техникийн чиглэлээр түргэвчилсэн сургалт зохион байгуулах
- Техник, технологийн их сургууль байгуулах
- Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг өргөтгөх
- Анагаах ухааны коллежийн статусыг дээшлүүлэх
- Хөдөө аж ахуй
- Мал аж ахуй
- Газар тариалан
- Аялал жуулчлал
- Тур оператор, жуулчны бааз
- Аялал жуулчлалын үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн
- Бэлэг дурсгал /ЖДҮ/
Дорноговь аймаг
Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв км
Сайншанд хот нь Улаанбаатараас 456 км
БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.
Засаг захиргаа: 14 сум, 58 баг
Хүн ам : 60500 / 2011 он /
Хөдөлмөрийн насны хүн ам 39204
Өрх: 18397
Сайншанд хот нь Улаанбаатараас 456 км
БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.
Засаг захиргаа: 14 сум, 58 баг
Хүн ам : 60500 / 2011 он /
Хөдөлмөрийн насны хүн ам 39204
Өрх: 18397
“Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ
Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ. Нээлтийн тоглолтдоо зохиолч А.Баярсайханы “Нарыг хэн хулгайлсан бэ” хүүхдийн жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Эх орондоо харих болтугай” драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан байна. Мөн Н.Ганхуягийн зохиол, Н.Пүрэвдоржийн найруулга “Амьдрал тэнцүү томъёо”, “Хайртыгаа битгий мартаарай” драмын жүжгүүдийг өнгөрсөн амралтын өдрөөр тогложээ.
Х.ЭРДЭНЭБУЛГАН
Monday, October 1, 2012
160 сая төгрөгийн тоног, төхөөрөмж гардуулав
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дорноговь аймгийн сургууль, цэцэрлэг,
дотуур байр, соёлын төвд 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тоног
төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлснийг аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс
гардан авчээ. Сайншандын 1-р сургууль, Айраг, Хөвсгөл сумын 10-р
сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж, есөн цэцэрлэгт гал тогооны
тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, Сайхан дулаан, Эрдэнэ, Хөвсгөл,
Улаанбадрах сумын соёлын төвд 20 гаруй сая төгрөгийн хөгжмийн иж бүрдэл
өгсөн байна. Мөн есөн суманд 12 сая төгрөгийн үндэсний хөгжим,
Замын-Үүд, Зүүнбаян суманд 11 сая төгрөгийн электрон самбар олгосон
байна.
Х.Эрдэнэбулган /Дорноговь/
Wednesday, September 26, 2012
Мэндчилгээ
Бид олон түмнийхээ сонголт, итгэл найдварыг хүлээж,
үйл ажиллагааныхаа “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцүүлэн боловсруулж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байна.
Номын мэргэд чуулан, оюуны тэнгэрлэг хүч чадал оршсон, хөгжих дэвжихийн гүнзгий эрмэлзлэл хүн бүхний сэтгэлийн галыг бадрааж, аз жаргалтай үйлс ундарсан энэ нутагт минь шинэ зууны их бүтээн байгуулалт болох өмнөд бүсийн төмөр замын сүлжээ баригдан, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор сүндэрлэж, эх орныхоо эдийн засгийг тэтгэх их ундарга болох ирээдүй тодхон байна.
Хол ойрыг зорин дорнын их говиор аялан явахад тань өдрөөс өдөрт
өнгөжин жавхаажиж, хөгжил дэвшил, шинэ бүтээл дагуулсан ажилч
хөдөлмөрч манай нутгийнхан та бүхнийг угтан мэндчилэх болно.
Эрхэм Танд сайн сайхныг хүсэн ерөөе.
Дорноговь аймгийн ЗДТГ
Thursday, September 20, 2012
Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлэв
ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 50 жилийн ойд зориулсан наадам есдүгээр сарын 20-нд Сайншанд хотод болж өнгөрлөө. Ойн барилдаанд аймаг сумын цолтой 32 бөх зодоглосноос Дорноговь аймгийн Мандах сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээ, "Төмөр транс" ХХК-ний бөх аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, Өргөн сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн начин С.Дорждагва үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Л.Шинэбаатар, Завхан аймгийн харъяат сумын заан Мөнхтогтох нар шалгарчээ.
Monday, September 17, 2012
Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулав
Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Дорноговь түншлэл-2012”, “Шилмэл мал-2012” үзэсгэлэн, худалдааг 2012 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.
Үзэсгэлэн, худалдаанд 14 сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй, нэгж байгууллага оролцсон бөгөөд сүү, мах, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, нийтийн хоол, зочид буудал, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий урлал, бэлэг дурсгал, худалдааны газар, шинийг санаачлагч зэрэг 17 номинацийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Шалгарсан аж ахуй нэгж, иргэдийг Улаанбаатар хотноо болох “Намрын ногоон өдрүүд 2012” үзэсгэлэнд оролцуулахаар болжээ.
Ангилал
2013
4-11
clip
tv
Ажлын амжилт-2012
Айраг сум
Алтанширээ сум
Ашигт малтмал
Байгалийн баялаг
баримт бичиг
Бизнесийн байгууллагууд
Боловсрол
Гадаад хамтын ажиллагаа
Газар тариалан
Газрын зураг
Геологи- уул уурхайн салбар
Даланжаргалан сум
Дорноговь аймаг
Дорноговь аймаг - ИТХ
Дорноговь аймгийн ЗДТГ
Дэд бүтэц
Дэлгэрэх сум
Замын-Үүд сум
Зарлал
Засаг даргын захирамжууд
Зураг
Иххэт сум
лого
Мал аж ахуй
Мандах сум
Музей
мэдээ
Наадам
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Нутгийн удирдлага
Олон нийттэй харилцах алба
Онцгой байдлын хэлтэс
Өргөн сум
Прокурорын газар
Сайншанд сум
Сайхандулаан сум
Санхүү төрийн сангийн хэлтэс
Саран хөхөө
Саран Хөхөө театр
Соёл
СОЁМБО цогцолбор
Спорт
Судалгаа шинжилгээ - бүтээл
сум
Тайлан
Танилцуулга
Тендер
Төлөвлөгөө
Төрийн захиргаа
Төсөв санхүү
Төсөл
удирдлагын хэлтэс
Улаанбадрах сум
үйлчилгээний байгууллагууд
Хатанбулаг сум
Хөвсгөл сум
Хөгжлийн бодлогын хэлтэс
Хөдөө аж ахуй
Хөтөлбөрүүд
Худалдаа
Хууль зүйн хэлтэс
Хэлтсүүд
Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг
Цэргийн штаб
Шагнал
Шалгалт
ШШГА
Эрдэнэ сум
Ярилцлага