Wednesday, February 6, 2013

Жайка ОУБ-ын сайн дурын ажилтан нэгдсэн эмнэлэгт ажиллахаар боллоо

Япон улсын Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан сувилагч Сувада Юри аймгийн нэгдсэн эмнэлэгийн гэмтэл мэс заслын тасагт 2 жилийн хугацаатай ажиллахаар Дорноговь аймагт хүрэлцэн ирсэн байна.

Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг тун удахгүй эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийг нээн ажиллуулах юм байна. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас хэрэгжиж буй төслөөр компьютер томограф, дуран аппарат ирж байгаа талаар аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Ц.Алтанцэцэг аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ танилцууллаа.




Цагаан сар - 2013

2013 оны Цагаан сар Дорноговь аймагт

Дорноговь аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Дорноговь аймгийн эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Sunday, February 3, 2013

Соёмбо цогцолбор Усан луу жилийн шилдэг барилгаар тодорлоо


                  Монгол Улсын  аймаг, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд хотын хөгжил дэвшил, хот байгуулалтанд оруулсан нийгмийн бүтээн байгуулалт болох шилдэг барилга байгууламж, интерьер дизайн,  ландшафт төлөвлөлт, архитектурын жижиг элемент тохижилтын бүтээлүүдийг Төр засгийн удирдлагууд оролцсон Усан луу  жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА” –ыг өргөмжлөх нэр хүндтэй ёслолын арга хэмжээнд барилгын хөрөнгө оруулагч болон архитектор, зураг төслийн инженерүүдийг оролцуулан тэдгээрийг өргөмжилж алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

          Улсын хэмжээнд 12 шилдэг барилга шалгаруулснаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх “Соёмбо” цогцолбор шалгарсан нь хөдөө орон нутагт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажил болсоны илрэл юм.
          Улсын хэмжээнд нийт 12 шилдэг барилга шалгарснаас хөдөө орон нутгаас Дорноговь болон Өмнөговь аймгаас бүтээл шалгарсан бөгөөд бусад нь Улаанбаатар хотоос шалгарсан.
         Уг арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах, аймгийн ерөнхий архитектор Г.Бат-Ирээдүй, ГХБХБГ-ын дарга С.Мөнхцэцэг, барилга угсралтын “Сондуулт-Эг” ХХК-ийн захирал Отгон баяр болон зураг төслийн гүйцэтгэгч нар оролцлоо.
 

Дорнын говьд тавтай морилоорой



Монгол түмний мэнд сар шинийн нэвтрүүлэг шинийн 1-нд гарна




МҮОНТ-ээс жил бүр зохион байгуулдаг “Монгол түмний мэнд”  сар шинийн мэнд нэвтрүүлэгт Дорноговь аймгийн  Засаг дарга П.Ганхуяг ,  2012 онд урлаг, спорт, амжилт бүтээлээр тэргүүлсэн салбар салбарын шилдгүүдийн хамт оролцлоо.
      Үүнд: аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын зөвлөх Б.Төмөрхуяг,  Улсын их хурлын гишүүн Ж.Батсуурь, ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Д.Содном, нутгийн зөвлөлийн дарга Л.Одончимэд, Зам тээврийн сайд А.Гансүх, Музей сургалт судалгааны төв, Равжаа музейн захирал З.Алтангэрэл, Даамын Азийн аваргын дасгалжуулагч С.Өвгөн, Малайз улсад зохион байгуулагдсан Өсврийн даамын уралдааны Азийн аварга А.Ичинхорлоо, Австри улсад зохион байгуулагдсан Аэробекийн дэлхийн цомын хүрэл медальтан Э.Галбадрах, Самбо бөхийн Азийн аварга  О.Болд-Эрдэнэ, Монгол улсын шилдэг малчин эмэгтэй Б.Цэенхорол /Сайхандулаан сум/, Улсын сайн малчин Д.Бадгар /Дэлгэрэх сум/, Д.Чулуунбат /Сайхандулаан сум/, Сайхандулаан сумын Засаг дарга Д.Баасанжав нар байлаа.
"Монгол түмний мэнд" нэвтрүүлэг цагаан сарын шинийн 1-ний өдөр МҮОНТ-ийн 1, 2-р сувгаар зэрэг цацагдана. Та бүхэн нэвтрүүлгээ тухлан сууж, таалан сонирхоно уу

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага