МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН,
“ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ” Ц. СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН ХI НААДМЫН МЭДЭЭЛЭЛ
Хүүхэд өсвөр үеийнхэнд ардын бүжгийн болоод Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн уран бүтээлийн арвин санг өвлөн уламжлуулах, хүүхдийн сэдэвтэй бүжгийн урын санг баяжуулах зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадмыг 10 сарын 12-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Наадам нь гоцлол бүжгийн төрлөөр зохион байгуулагддаг байснаа хүүхдийн хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн хамтлаг бүжгийн төрөл нэмсэн билээ.
Энэ жилийн наадамд 7 аймаг 2 дүүргийн нийт 150 өсвөрийн бүжигчид оролцлоо. Наадмын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, оролцох хүүхдийн тоо нэмэгдэж байгаад бид баяртай байна.
Наадмыг 6-10 нас, 11-15 нас, хамтлаг төрөл гэсэн ангиллаар зохион байгуулагддаг.
Бага насны ангилалын эрэгтэй төрөлд:
- Сэлэнгэ аймгийн өсвөрийн бүжигчин Сэргэлэнгийн Мөнхтөр
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Даваадоржийн Ган-Оч
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Энхбаярын Манлайбаатар нар шалгарлаа.
- Говь-Алтай аймгийн өсвөрийн бүжигчин Цогтбаатарын Намуун
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Мөнхчулууны Энхжин
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Буяннэмэхийн Энэржин
- Говьсүмбэр аймгийн өсвөрийн бүжигчин Түвшинжаргалын Энхжин нар шалгарсан.
- Говьсүмбэр аймгийн өсвөрийн бүжигчин Түмэннастын Хүслэн
- Өвөрхангай аймгийн өсвөрийн бүжигчин Нэргүйбаатарын Батдорж
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Сүхбаатарын Сүлдбаатар
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Батхүүгийн Билгүүн
- Улаанбаатар хотын 84-р сургуулийн өсвөрийн бүжигчин Б.Ариунбаатар нар эхний байруудад шалгарлаа.
Дунд насны ангилалын эмэгтэй төрөлд:
- Дорноговь аймгийн өсвөрийн бүжигчин Эрдэнэбаярын Ууган-Эрдэнэ
- Улаанбаатар хотын Бадмаараг лицей сургуулийн өсвөрийн бүжигчин Батсүхийн Батдолгор
- Өвөрхангай аймгийн өсвөрийн бүжигчин Отгонбаярын Үүрийнцолмон
- Говь-алтай аймгийн өсвөрийн бүжигчин Болдын Отгончимэг нар шалгарлаа.
Хамтлаг төрөлд:
- Сэлэнгэ аймгийн “Бөртэ чоно гуа марал” хамтлаг
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын “Говийн уянга-борхойн дэг” хамтлаг
- Дорноговь аймгийн 2-р сургуулийн “Говийн уянга” хамтлаг
- Говь-Алтай аймгийн “Янзган хүрээ” хамтлаг
- Говьсүмбэр аймгийн “Шивээн ганхаа” хамтлагууд шалгарлаа.
Наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ивээн тэтгэсэн Франц улсын хөрөнгө оруулалттай “АРЕВА-МОНГОЛ”ХХК, Голомт банк, “Хас” банк, “Чандмань Илч” ОНӨХХКь “Билэгт говь”ХХК-ууддаа талархаж буйгаа илэрхийлье.
Дорноговь нутгийн авьяаслаг хүүхдүүдийн авьяас чадварыг хөгжүүлэх, тэднийгээ алдаршуулахын тулд энэхүү наадмаа уламжлал болгон зохион байгуулж цаашлаад олон улсын хэмжээний наадам болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллах болно.
No comments:
Post a Comment