Зам, тээврийн сайд А.Гансүх албаны хүмүүсийнхээ хамтаар энэ сарын 11-13-нд орон нутагт ажиллаа. Шинэчлэлийн Засгийн газар танхимынхаа сайдуудыг харьяа байгууллагын ажил байдалтай амралтын өдрүүдэд танилцаж ажиллахыг үүрэгдсэн билээ. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо салбарын сайдыг “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирэхэд сумын Засаг даргын тамгын газрынхан хүлээн авч, сумаа хөгжүүлэх төлөвлөгөө болон орон нутагт баригдах авто замын талаар танилцуулсан юм.
Tuesday, November 13, 2012
Tuesday, October 9, 2012
Дорноговийг Эрдэнэт, Дархан хотын хэмжээнд хөгжүүлнэ
Дорноговь аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ямар нэгэн аймаг биеэ
даагаад, дотоод нөөц боломж, бололцоогоо ашиглаад, газар орныхоо
онцлогт тохируулаад хэрхэн хөгжиж болдгийг Дорноговь харуулж байна.
Аймгийн төв Сайншандаас 18 км-т Дорноговь гэх бичигтэй, гадна
дотныхныг угтан авч, үдэн гаргах хүндэтгэлийн цагаан хаалгыг “80
бүтээлч ажил”-ын хүрээнд барьж байгуулжээ. Бид аймгийн төвөөс энэ хаалга
хүртэл шинээр ашиглалтад орсон алтан шар замаар давхисаар хүрлээ. Ийн
давхиж байхдаа тэр замын сайхныг уулга алдан шагшин магтсаар таарав.
Tuesday, October 2, 2012
Сайншанд сум
Улаанбаатар хотоос 460 км-т төмөр замын дагуу оршдог. Эдийн засаг, нийгмийн дэд бүтцүүд сайн хөгжсөн сум болно. Тус сум 5 багтай. Хүн ам 19891. Нийтдээ 2600 суудалтай ЕБ-ын 3 сургууль, 300 ортой дотуур байр, нийтдээ 500 ортой
5 цэцэрлэг, 320 суудалтай ,,Саран хөхөө,, театр, 140 ортой Нэгдсэн эмнэлэг, 125 ортой Төмөр замын эмнэлэг ажилладаг. Сайншандын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгонд 952 суудалтай ЕБ-ын сургууль, 60 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 400 суудалтай соёлын төв ажилладаг.
“Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ
Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ. Нээлтийн тоглолтдоо зохиолч А.Баярсайханы “Нарыг хэн хулгайлсан бэ” хүүхдийн жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Эх орондоо харих болтугай” драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан байна. Мөн Н.Ганхуягийн зохиол, Н.Пүрэвдоржийн найруулга “Амьдрал тэнцүү томъёо”, “Хайртыгаа битгий мартаарай” драмын жүжгүүдийг өнгөрсөн амралтын өдрөөр тогложээ.
Х.ЭРДЭНЭБУЛГАН
Thursday, September 13, 2012
Сайншанд сумын мал далан мянгад хүрнэ
Сайншанд сумын 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор 165 малчин өрх, 127 мал бүхий өрх 60795 толгой мал тооллуулсан бол энэ оны эцсийн мал тооллогоор далан мянгад хүрэх тухай албаныхан ярьлаа. Суманд баян дэлгэр омгийн хонь, үзэмчин ямаа, талын улаан, хар тарлан, алутава, семинтал үүлдэрийн үхэр, монгол үүлдрийн адуу зэрэг гойд ашиг шимт шилмэл сүргээр малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллаж байна. Аймгийн төвийн хэрэглэгчдийг эрүүл чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуй буюу үнээний ферм байгуулах сонирхолтой иргэд ихээр нэмэгдэж байгаа гэнэ.
Х.Эрдэнэ
Saturday, August 18, 2012
Болзолт уралдаан зарлажээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын өвөлжилтийн бэлтгэлийг хангахад малчдын санаачлгыг дэмжих, туршлага судлах үүднээс 8 дугаар сарын 25-аас эхлэн сарын туршид малчдын дунд болзолт уралдаан зарлажээ. Уралдаанд Сайншанд сумын малчин, мал бүхий өрх хамрагдах бөгөөд шалгуур үзүүлэлтэд өвсийг гар аргаар хадаж таван тонн ба түүнээс дээш хэмжээгээр бэлтгэсэн байх, преслэсэн өвс дээд тал нь 500 боодол худалдаж авсан байх зэргээр шалгаруулалтын комисс малчин, мал бүхий өрхүүдээр тойрогоор явж уралдааныг дүгнэх гэнэ. Эцсийн дүнг 9дүгээр сарын 25-нд хэлэлцэн манлайлагчийг тодруулж, шүагнаж урамшуулах гэнэ. I байрт 200.000 төгрөг, II байрт 150.000 төгрөг, III байр эзэлсэн малчинг 100.000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар тусгасан байна.
Х.Эрдэнэ / Дорноговь /
Ангилал
2013
4-11
clip
tv
Ажлын амжилт-2012
Айраг сум
Алтанширээ сум
Ашигт малтмал
Байгалийн баялаг
баримт бичиг
Бизнесийн байгууллагууд
Боловсрол
Гадаад хамтын ажиллагаа
Газар тариалан
Газрын зураг
Геологи- уул уурхайн салбар
Даланжаргалан сум
Дорноговь аймаг
Дорноговь аймаг - ИТХ
Дорноговь аймгийн ЗДТГ
Дэд бүтэц
Дэлгэрэх сум
Замын-Үүд сум
Зарлал
Засаг даргын захирамжууд
Зураг
Иххэт сум
лого
Мал аж ахуй
Мандах сум
Музей
мэдээ
Наадам
Нийгмийн хөгжлийн хэлтэс
Нутгийн удирдлага
Олон нийттэй харилцах алба
Онцгой байдлын хэлтэс
Өргөн сум
Прокурорын газар
Сайншанд сум
Сайхандулаан сум
Санхүү төрийн сангийн хэлтэс
Саран хөхөө
Саран Хөхөө театр
Соёл
СОЁМБО цогцолбор
Спорт
Судалгаа шинжилгээ - бүтээл
сум
Тайлан
Танилцуулга
Тендер
Төлөвлөгөө
Төрийн захиргаа
Төсөв санхүү
Төсөл
удирдлагын хэлтэс
Улаанбадрах сум
үйлчилгээний байгууллагууд
Хатанбулаг сум
Хөвсгөл сум
Хөгжлийн бодлогын хэлтэс
Хөдөө аж ахуй
Хөтөлбөрүүд
Худалдаа
Хууль зүйн хэлтэс
Хэлтсүүд
Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг
Цэргийн штаб
Шагнал
Шалгалт
ШШГА
Эрдэнэ сум
Ярилцлага





