Sunday, July 28, 2013

НОЁН ХУТАГТЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 210 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баярын хурал аймгийн Саранхөхөө таетрт болсон юм. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нээж үг хэлсэн юм. Баярын хуралд Нутгийн зөвлөлийн дарга Л.Одончимэд, Ж.Батсуурь, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч Ж.Галбадрах, Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү, нутгийн зөвлөлийнхөн, гавъяатууд, алдартнууд ирсэн байсан юм.

 Баярын хурлын дараа хүндэтгэлийн концерт болж, олон сайхан үзүүлбэр үзүүлсэн юм.


Хутагтын наадам хуртай сайхан эхэлсэн юм. 2013.07.27-ны өдөр

НОЁН ХУТАГТ Д.ДАНЗАНРАВЖААГИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Равжаа музейн захирал З.Алтангэрэл, Музей сургалт судалгааны төвийн захирал Г.Цагаандэрэм болон бусад албаны хүмүүс, ард иргэд Ноён хутагтынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.



ДАГЛҮН ЗЭБРҮЛ РИНБҮЧИ БОЛОН ГЭГЭЭНТЭН ДАНЗАНЛУВСАНТҮДЭВ НАР НИЙТ СҮСЭГТЭН ОЛОНДОО НОМ АЙЛДЛАА


Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр наадмыг зорьж ирсэн Түвдийн /улааны/ ёсны тэргүүн Даглүн Зэбрүл Ринбүчи болон ноён хутагтын IX дүр Данзанлувсантүдэвээс  сүсэгтэн олон түмэндээ хандаж Цэ ван  буюу насны авшиг ном айлдсанаар наадмын эхний өдөр эхэллээ.

Түвдийн /улааны/ ёсны тэргүүн Даглүн Зэбрүл Ринбүчи
 Номын ерөөл сонсохоор ирсэн сүсэгтэн олон 

Ноён гэгээнтэн Лувсанданзантүдэв 


Түвдийн /улааны/ ёсны тэргүүн Даглүн Зэбрүл Ринбүчи


МЭНДЧИЛГЭЭ



Хутагтын сүншигтэй нутгийн ард түмэн, хийморьлог Монголчууд Та бүхэндээ

Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. 

Хотол олноороо түвшин сайхан наадаарай.
 Монгол төрийн сүлд хийморь,
 Ноён хутагтын минь адистат Та биднийг ивээх болтугай. 

ЗАСАГ ДАРГА П.ГАНХУЯГ

Tuesday, July 23, 2013

2013 оны 07-р сарын 27-29-ний баяр наадмын өдрүүдийн ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ



Дорноговь аймгийн нутгаар: 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн хойд, зүүн хэсгээр түр
зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 27, 28-нд секундэд 8-13 метр, борооны үеэр түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 15-20 градус дулаан, өдөртөө 29-34 градус дулаан байна.

Сайншанд орчмоор: 27-д түр зуурын бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 27, 28-нд секундэд 8-13 метр, борооны үеэр түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 19-21 градус дулаан, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН УС, ЦАГ УУР
ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Sunday, July 21, 2013

БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР





2013  оны 07 дугаар сарын 27        Бямба гариг

11:40               Ноён хутагтын IX дүрийн Гэгээнтэн Лувсанданзантүдэвээс сүсэгтэн олон түмэндээ ерөөл айлдана. / Цэнгэлдэх хүрээлэнд/
14:30               Говийн V Ноён хутагт Д.Равжаагийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
15:00               Баярын хурал  / Саран хөхөө театрт/
17:00               Хүндэтгэлийн концерт / Саран хөхөө театрт/
15:00               Хамрын хийдийн цогчин дуганы их шүтээнийг аравнайлж, сүсэгтэн олноо ном айлдана.  / Хамарын хийдэд/

2013  оны 07 дугаар сарын 28        Ням  гариг

07:00               Азарга уралдааны замд гарах / Морь барианы газарт/
10:00               Баяр наадмын нээлтийн ажиллагаа /Цэнгэлдэх хүрээлэнд/
11:00               Хүчин бөхийн барилдааны нэгийн даваа  
11:00               Үндэсний сурын харваа эхлэх / Сурын талбайд/
11:00               Шагайн харваа эхлэх  / Шагайн асарт/
11:00               Их насны морьд уралдааны замд гарах   / Морь барианы газарт/
13:00               Завсарлага
14:30               Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа                                                           /Баяр наадам үргэлжлэн явагдана./
14:30               Даага уралдааны замд гарах  / Морь барианы газарт/
15:00               Өсвөрийн бөхийн барилдааны нэг, хоёрын даваа
16:30               Айрагдсан азарга, их нас, даага цоллох, бай шагналыг гардуулах   /Цэнгэлдэх хүрээлэнд/
20:00               Хийморьлог залуус” шоу  / Төв талбайд/

2013  оны 07 дугаар сарын 29       Даваа гариг

08:00               Соёолон насны морьд уралдааны замд гарах / Морь барианы газарт/
10:00               Баяр наадмын үйл ажиллагаа үргэлжлэн явагдана. Үндэсний бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
11:00               Хязаалан насны морьд уралдааны замд гарах /Морь барианы газарт/  
13:00               Завсарлага
14:00               Шүдлэн насны морьд уралдааны замд гарах /Морь барианы газарт/  
14:30               Баяр наадмын үйл ажиллагаа үргэлжлэн явагдана. Үндэсний бөхийн барилдааны тав, зургаагийн даваа
15:30               Өсвөрийн бөхийн барилдааны гурав, дөрөвийн даваа
17:00               Айрагдсан соёолон, хязаалан, шүдлэнг цоллох, бай шагнал, үндэсний сур, шагайн харвааны бай, шагналыг гардуулах   /Цэнгэлдэх хүрээлэнд/
17:50               Үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа
18:00               Бөхийн бай шагнал гардуулах
18:30               Баяр наадмын хаалт   /Цэнгэлдэх хүрээлэнд/
20:00               Үдшийн цэнгүүн /Рок попын одод/ /Төв талбайд/

БАЯР НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ
КОМИССУУДТАЙ ХОЛБОО БАРИХ УТАС

Хурдан морины комисс                                                       70523899        91995662
Үндэсний сурын комисс                                                      70523607        99526858
Соёл урлаг, биеийн тамир, спортын комисс                     70523122        99143942
Шагайн харвааны комисс                                                    70523889        96008785
Ёслол хүндэтгэл, олон нийттэй харилцах комисс            70523607        99818230
Үндэсний бөхийн комисс                                                    70522224        99148124
Тохижилт худалдаа, үйлчилгээний  комисс                      70522764        99055164
Аюулгүй байдал, хэв журам сахиулах комисс                  70522714        99050905

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага