Friday, November 30, 2012

Байгуулагдсан түүх , эрх зүйн үндэслэл

Аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 тоот захирамжаар *Байгаль орчны алба* нэртэй байгуулагдан одоогийн Мэргэжлийн хяналтын газрын байранд ажлаа явуулж эхэлсэн түүхтэй.
Байгаль орчны сайдын 2001 оны 38 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2001 оны 69 тоот захирамжаар байгууллагын дүрэм, байгууллагын даргын 2001-02-09-ний өдрийн 02 тоот тушаалаар дотоод журам батлагдан мөрдөгдсөн.

2001 оны дүрэм заасан чиг үүргийн дагуу Байгаль орчны алба нь аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны үнэлгээ, стандарт мөрдүүлэх талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий төрийн захирааны орон нутгийн бие даасан байгууллага юм.
Албаны үндсэн зорилго нь нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, газрын харилцааг зохицуулах, газар зохион байгуулалт, газрын кадастрыг эрхлэх, байгаль орчны болон газрын мэдээллийн сан бүрдүүлж байгуулах асуудлыг эрхлэн гүйцэтгэх, ус цаг уур орчны шинжилгээний ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, байгаль орчны болон ашигт малтмалын хайгуул ашиглалтын талаархи хууль тогтоомж эрх зүйн бусад акт, норм, норматив, стандартыг хэрэгжүүлж хяналт тавин ажилласан.
2003 онд Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба байгуулагдсанаар байгаль орчны хяналт, газрын харилцааны чиг үүрэг эдгээр байгуулагуудад шилжсэн.
2009 оноос аялал жуулчлалын чиг үүрэг бүтэцэд нэмэгдэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Одоо *Байгаль орчин аялал жуулчлалын газар* гэсэн бүтэц зохион байгуулалттай, байршлын хувьд Орон нутгийн өмчийн 3-р байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага