Манай телевиз 2010 оны 04 сарын 01 -нд анхны нэвтрүүлгээ Дорноговь аймгийнхаа ард иргэдэд эфирээ цацаж, "ММТ" телевиз нэртэйгээр үйл ажиллагаагаа хүргэж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл жил гаруй хугацаанд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Захирал Б.Одгариг, Зураглаач, эвлүүлэгч П.Оюунтөгөлдөр, Сэтгүүлч, хөтлөгч О.Эрдэнэтуяа нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй анх ажиллаж эхэлсэн бөгөөд "Монголын цахилгаан холбоо"-ны нэг давхарт РМ 104.5 радио болон телевизийн эфир байрлаж байсан. Харин телевиз одоогоор 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.Тус телевиз нь энэ хугацаанд өөрийн байр сууриа эзэлж, үзэгч олныхоо итгэлийг хүлээж үнэлэгдсэн хамт олон болжээ.
"ММТ" телевизийн уран бүтээлчид орон нутагтаа болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг хурдан шуурхай цаг алдалгүй мэдээлж, иргэддээ эфирээ үнэ төлбөргүй бүтэн өдрийн эфирийг цацаж байна. Мөн Улаанбаатар хотын Т\/5 телевизтэй хамтран ажиллаж, орон нутгийн мэдээллийг Монгол улс даяар хүргэж мэдээллийн хүртээмжээ тэлж байна.
Харьцангуй залуу телевизийн хувьд "Хэвлэл мэдээлэл, технологи" -ийн салбарт хөдөлмөрийн өндөр амжилт гарган, орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж 2010 оны шилдэг телевиз гэсэн нэр хүидийг үзэгч олноосоо хүлээн авсан.
П.Оюунтөгөлдөр 9601-1322 О.Эрдэнэтуяа
И.Ариунтунгалаг 9161-1885 Э.Буянжаргал 9980-2222
О.Энххуяг 8819-0161
Мэдээллийн шуурхай алба: 9601-1322, 015-22-22104
No comments:
Post a Comment