Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сэтгүүчидтэй уулзах цаг 4:11” уулзалт Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.
Энэ удаагийн уулзалт нь Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутагт зохион байгуулж буй хоёр дахь уулзалт гэдгээрээ онцлог байв. Уулзалтыг өмнө нь Завхан аймагт зохиож, хэвлэл мэдээллийнхэн хангай нутгийн бүтээн байгуулалттай танилцаж байсан билээ. Харин энэ удаад говь нутгийн сүр жавхланг биширч, Сайншанд сумын бүтээн байгуулалттай танилцаж яваад ирлээ.


