Дорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд одоогийн байдлаар хайлуур жонш, цеолет, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, төмөр, марганец, хром, гянт болд, цагаан тугалганы зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдоод байна. Мөн тус аймагт Монгол орны хэмжээнд жоншны нийт нөөцийн 30 хувь бий.
Байгалийн баялаг, ашигт малтмал, эрдсийн энэхүү ихээхэн нөөц нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих тааламжтай нөхцөл болж байна.
Тус аймгийн нутагт орон нутгийн төдийгүй, улс орны эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий Зүүнбаян, Цагаан элсний газрын тос агуулсан хотгор байрладаг.
Цагаан суваргын зэс-молибден, Хонгор /Дарцагт/, Чандмань уулын төмрийн хүдэр, холимог металл, Лугийн голын газрын ховор элемент, Айраг, Иххэт, Өргөн, Даланжаргалан сумдын нутаг дахь хайлуур жонш, Цагаанцавын цеолит, Алагтогоо, Элдэв, Хашаат худаг, Үнэгт, Хоньчийн гөлтгөнө, Хөхцав, Сөгдөхийн шохойн чулуу зэрэг томоохон ордуудад геологи хайгуулын ажил хийгдэж, нөөцийг тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд Эрдэнэ сумын Далайн элс, Улаанбадрах сумын Дулаан уул, Алтанширээ сумын Эрдэнэцогтын говь, Сайхандулаан сумын Оюут-Улаан зэрэг алт, уран, нүүрсний илрэл, эрдэсжсэн цэг бүхий газарт эрэл хайгуулын ажил үргэлжлэн хийгдэж байна.
Эрдэс баялгийн нөөцөд тулгаруулан сүүлийн 30 гаруй жилд
Айраг, Өргөн, Хажуу-Улааны хайлуур жонш олборлох үйлдвэрүүд,
Үнэгтийн гөлтгөнийн уурхай, Олон-Овоогийн чулуун завод, 1990- ээд оноос Элдэв, Хашаат худгийн нүүрсний уурхай, Сөгдөхийн шохойн чулууны үйлдвэр зэрэг уул уурхай, барилгын материалын
үйлдвэр ажиллаж, эх орны экспортыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
Аймгийн нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд иргэд, аж ахуйн нэгж хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнөөгийн байдлаар тус аймагт ашигт малтмал ашиглах 700 хайгуулийн лицензийг 588946.52 га талбайд, ашиглалтын 102 лицензийг 44629.6 га талбайд эзэмшиж байна. Засгийн газрын “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”-д Цагаан суврагын зэс молибдений ордыг түшиглүүлэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай катодын зэсийн үйлдвэр, жилд 100000 тонн цэвэр зэс үйлдвэрлэх зэс хайлуулах үйлдвэрийг барихаар тусгасан. 2011 оны байдлаар хагуулын лиценз эзэмшигч 366, ашиглалтын эзэмшигч 112 болж нэмэгдсэн байна. 2012 он хүртэлх хугацаанд Зүүнбаян орчмын газрын тос, Даланжаргалан сумын нутаг дахь Элдэвийн нүүрс, Билүүтийн шохойн чулуу, Даланжаргалан, Иххэт сумын нутаг дахь хайлуур жонш, Сайхандулаан сумын Цагаан цавын цеолит, Хатанбулаг сумын Лүгийн голын газрын ховор элементийн ордуудад олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх буюу шинээр олборлож эхлэх зорилт тавьж байна. Эдгээр үйлдвэрүүдэд эрчим хүч, зам харилцаа, усан хангамж, нийгмийн дэд бүтцүүдийг бий болгож хөгжүүлэх явдал тус аймгийн хувьд геологи, уул уурхайн салбарт дэвшүүлэн тавьж байгаа томоохон зорилтууд болно.

No comments:
Post a Comment