Friday, January 25, 2013

БНХАУ-ын Эрээн хот, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын хамтын ажиллагаа

2013.01.20-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотын цагдаагийн газрын бие төлөөлөгчид, Дорноговь аймгийн хамтын ажиллагааны хүрээнд манай аймагт  ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр аймгийн Засаг даргатай уулзаж хүндэтгэлийн зураг татууллаа.

“ЦОДГОР ХҮҮ-2013” ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ




Дорноговь аймгийн хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлах, тэдний авъяас чадвар, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж шатрын шилдэг сурагчдыг бэлтгэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цодгор хүү” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2013 оны 01 сарын 18-19-ны өдрүүдэд аймгийн Хүүхдийн  ордонд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд нийт 5 сумын 9 сургуулийн  50 гаруй хүүхэд хамрагдлаа. Хөдөө орон нутгаас Дэлгэрэх, Алтанширээ , Замын-Үүд, Зүүнбаян, Эрдэнэ зэрэг сумдаас баг тамирчид ирж оролцлоо.
Уг тэмцээнийг аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын газар, Данзанравжаа музей гэх байгууллагууд хамтран зохион байгуулсан.
            Ерөнхий шүүгчээр БТСГ-ын шатрын дугуйлангийн багш Бадамдорж, шатрын спортын 1-р зэрэгтэй тамирчин Мөнхтүвшин нар шүүн явууллаа.
Тэмцээнийг 3 насны 5 ангилалаар зохион байгуулсан бөгөөд бага насны ангилалд: 
1.      Замын-үүд сумын цэцэрлэгийн Ш.Диваа
2.      Сайншанд сумын 4-р цэцэрлэгийн Г.Халиунаа
3.      Сайншанд 1-р сургуулийн сурагч А.Жавхлантөгс
8-9 насны эрэгтэй ангилалд:
1.      Сайншанд 2- сургуулийн сурагч Э.Мөнхбаяр
2.      Сайншанд 5-р сургуулийн сурагч Н.Отгонболд
3.      Сайншанд 2-р сургуулийн сурагч Д.Баярбаясгалан
8-9  насны эмэгтэй ангилалд:
1. Дэлгэрэх сумын ЕБС-ын сурагчБ.Мөнхжин
2. Сайншанд1-рсургуулийнсурагч  Э.Маргадгуа
            3. Сайншанд1-рсургуулийнсурагч  Э.Энхсаруул
10-11 насны эрэгтэй ангилалд:
            1.Сайншанд 5-р сургуулийн сурагч Ч.Цогтөгөлөдөр
            2.Дэлгэрэх сумын ЕБС-ын сурагч Б.Ганчөдөр
            3.Замын-үүд сумын сурагч Ш.Даштамзад
10-11 насны эмэгтэй ангилалд
1.       Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Энхмаа
2.      Замын-үүд сумын ЕБС-ийн сурагч О.Нандин-Эрдэнэ
3.      Сайншанд 1-р сургуулийн сурагч Э.Сансармаа тус тус шагналт байруудыг эзэллээ.
Ангилал бүрийн тэргүүн байрыг эзэлсэн өсвөрийн шатарчид 01 сарын 31-ны өдөр МХО-нд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

Дэлхийн цомоос нутгийн хүү хүрэл медаль хүртлээ




Австри улсад зохион байгуулагдсан аэробекийн Дэлхийн цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс Монголын баг тамирчид алтан медаль хүртсэн байна.  Тэмцээнд нийт 19 орны 500 гаруй тамирчид өрсөлдсөн байна. 
Манай аймгаас ШУТИС-ийн Эрчим хүчний ангийн оюутан Э.Галбадрах оролцсон бөгөөд  хүрэл медалиар энгэрээ мялаажээ.  Э.Галбадрах нь аэробекээр  3 дахь жилдээ хичээллэж байгаа юм байна.
Цаашдын хичээл сурлага, спортод нь нийт Дорноговьчуудынхаа өмнөөс өндөр амжилт хүсье.

Wednesday, January 23, 2013

Дорноговийн хүүхдүүд Японд




"Дорноговийн хүүхдүүд Японд" сурагч солилцооны 4 дэх удаагийн хөтөлбөрийн шилдэг 30 сурагч, 2 багш өнөөдөр /2013.01.23/ аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзаж ярилцлаа. Сурагчдад аймгийн гадаад харилцааны албанаас гадаад явах талаар мэдээлэл өглөө. Сурагчид япон улсруу 9 хоногийн хугацаатай аялах юм байна.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага