Monday, December 3, 2012

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны бие бүрэлдэхүүний талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харуул хамгаалалтын зорилго нь нийгмийн болон хорих анги, цагдан хорих байрны хоригдогч ялтны аюулгүй байдлыг хангаж, хоригдогч, ялтныг нийгмээс тусгаарлаж хүмүүжлийн нөлөөлөл үзүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх таслан зогсооход чиглэгдэнэ.

Амьдралын хүрд эргэж, түүхийн хуудас зузаарсаар он цаг ард үлдэж тэртээх “Гяндан салаа” нэртэйгээр байгуулагдаж байсан манай байгууллага төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эдүгээ хууль дээдлэх, хүний эрх эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхолыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэн хоригдогч, ялтны эрх, үүргийн нэгдлийг хангах, нийгэмшүүлэх улмаар тэдний аюулгүй байдлыг хангах, хууль ёс, дэг журмыг сахиулах үйл ажиллагааг явуулж байна.
Цагдан хорих байр нь харуул хамгаалалт болон ялтны сургалт хүмүүжил, тусгай бүлэг гэсэн удирдлагын бүтэцтэйгээр сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх түүнчлэн баривчлах, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх мөн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Тус албаны Цагдан хорих байр нь нийт 15 бие бүрэлдэхүүнээс бүрдэх бөгөөд офицер 7, ахлагч 8 ажиллаж байна. Үүнд:
  • Цагдан хорих байрны даргаар:
    • Ахлах дэслэгч У.Хишигбаатар
  • Төлөөлөгчөөр:
    • Ахмад Г.Ганжаргал
  • Ээлжийн даргаар:
    • Ахмад Ц.Дашдорж
    • Ахлах дэслэгч Х.Баяраа
    • Ахлах дэслэгч Э.Төгсжаргал
    • Дэслэгч Ц.Сэргэлэн
  • Хянагчаар:
    • Ахлах ахлагч Н.Атар
    • Ахлах ахлагч М.Эрдэнэбаатар
    • Ахлагч Р.Одгэрэл
    • Ахлагч Н.Чинбаяр
    • Дэд ахлагч Г.Алтангэрэл
    • Дэд ахлагч Б.Баярхүү
  • Эмчээр:
    • Ахлах дэслэгч Б.Наранзул
  • Тоо бүртгэлийн туслахаар:
    • Ахлагч Б.Ундрахзаяа
тус тус үүрэг гүйцэтгэж байна.
Хорих анги, баривчлах ял эдлүүлэх байр, цагдан хорих байрны үйл ажиллагаанд тавих дотоодын хяналт шалгалтын чанар, үр нөлөөг дээшлүүлж, хоригдогсодын дотроос гарах орголт, гэмт хэрэг, зөрчил, зүй бус нас баралтгүй “Оргодол гэмт хэрэг зөрчилгүй, бүтээн байгуулагч хамт олон” болох зорилт тавин ажиллаж байна.
Цагдан хорих байрны харуул хамгаалалтын албан хаагчид нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”, түүнд нийцүүлэн гаргасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дотоод журам”, “Шуурхай бүлгийн ажиллах журам”, “Тусгай бүлгийн ажиллах журам”, “Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон сэжигтэн, яллагдагч, ялтны харуул хамгаалалтыг зохион байгуулах, хуульд заасан ахуй нөхцөлөөр хангах, тэдгээрийн дотроос гарч болзошгүй гэмт хэрэг, учрал, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглүүлэн үйл ажиллагаа явуулдаг.
Харуул хамгаалалтыг өндөржүүлсэн бэлэн байдал, хүчлэн хамгаалалт, байнгын буюу ердийн гэсэн журмаар зохион байгуулан ажилладаг.
Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байр нь орон нутгийн онцлогоос хамаарч цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагч, ялтны тоо жилд дунджаар 337-оос буудаггүй болно.
Цагдан хорих байр нь харуул хамгаалалт болон ялтны сургалт хүмүүжил, тусгай бүлэг гэсэн удирдлагын бүтэцтэйгээр сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх түүнчлэн баривчлах, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх мөн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага