Тус аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв Сайншанд хот.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
Манай аймагт ЭМШИУС-ын салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад соёлын төвүүд ажилладаг.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь :
- Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
- Хөгжлийн бодлогын хэлтэс
- Нийгмийн хөгжлийн хэлтэс
- Санхүү, төрийн сангийн хэлтэс
- Хууль зүйн хэлтэс
- Цэргийн штаб
- Олон нийттэй харилцах алба
- Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
No comments:
Post a Comment