- Албаны дарга, дэд хурандаа Ц.Нямсүрэн
- Ахлах нягтлан бодогч, хошууч Ц.Дэлгэрсайхан
- Нярав, ахлах ахлагч Б.Түмэн-Эрдэнэ
- Бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч Н.Өлзийбаяр
- Жолооч, ахлагч Ж.Цэрэнчимэд
- Үйлчлэгч Ш.Оюунтөгс
Удирдлагаас өгсөн үүрэгт ажлыг албандаа нэвтрүүлэх, мэргэжлийн албан хаагчдаар хангагдаж албан хаагчдыг томилох, чөлөөлөх, мэргэжил дээшлүүлэх, холбогдох албан тушаалтны талаар дүгнэлт гаргах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ноогдуулах зэрэг асуудлаар санал боловсруулах, ажлаа тайлагнах зэрэг үүргийг хэрэгжүүлж байна.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Байгууллагаас 2012 оныг “Ахлагчийн жил” болгох зорилтын хүрээнд Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- “Оргодол, гэмт хэрэг, зөрчилгүй, бүтээн байгуулагч хамт олон” болох хөдөлгөөнийг өрнүүлэх замаар хоригдогсдын дотроос гарч болзошгүй орголт, бусад гэмт хэрэг, учралаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сэжигтэн, яллагдагч, ялтны ял эдлэх нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, нийгэмшүүлэх зэргээр ял эдлүүлэх үйл ажиллагааны агуулга, арга хэлбэрийг улам боловсронгуй болгоход анхааран ажиллах
- Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй шударга явагдах нөхцөлийг бүрдүүлэн, иргэдэд түргэн шуурхай үйлчилж, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийн хувь хэмжээг ахиулсан байх
- Албаны албан хаагчдын алба хаах нөхцөл, нийгмийн хамгааллыг бүрдүүлж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутгаас зохион байгуулах сургалтанд хамруулах, бие даан судлуулах
- Ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан ахлагч бүрэлдэхүүний албан хаагчдын мэдлэг ажлын чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтанд хамруулж мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах гэсэн зорилготойгоор ажиллаж байна.
No comments:
Post a Comment