Friday, November 30, 2012

Дорноговь аймгийн Музей Сургалт Судалгааны төв

Анх 1945 онд Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей Сургалт Судалгааны Төв болон түүхэндээ гурван удаа нэрээ сольсон.
Манай МССТ –ийн эрхэм зорилго бол байгаль, түүх соёл, зан заншил зэрэг өвийн зүйлс хийгээд түүний талаарх мэдээллүүдийг хуримтлуулах хадгалан судлах, сурталчлах нийтийн хүртээл болгоход оршино.

Thursday, November 29, 2012

Дорнрговь аймгийн ХААЖДҮГ-ын талаарх товч танилцуулга

Дорноговь аймгийн ХААЖДҮГ-ын талаарх товч танилцуулга

Үндэсний татварын алба

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА
Алсын хараа - ил тод нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар тололтийг нэмэгдүүлэх явдал мөн. Эрхэм зорилго - хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн танилцуулга

Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн танилцуулга

Thursday, November 15, 2012

Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Газар өмчлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, газартай холбогдсон зөрчил маргааныг шийдвэрлэх, газар эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой хууль эрхзүйн мэдээллээр иргэд олон нийтийг хангах зорилгоор “ Газрын үр шим” сэдэвт 2 сарын аяныг 2012.09.10-2012.11.10-ны хооронд зохион байгуулсан. Аяны хүрээнд:
          Багийн ажлын алба болон хэсгийн ахлагч нарт аяны холбогдсон мэдээллийг өгөх уулзалтыг 2012 оны 09-р сарын 26-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Дээрх уулзалтын явцад хэсгийн ахлагч нараас газар олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах  санал гарсаны дагуу 2012 оны 09-р сарын 28-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд дахин зохион байгуулсан.

Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Friday, November 2, 2012

Зарлал

Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байгуулагдсан “СОЁМБО” өв соёл, хүндэтгэлийн өргөөний нээлтийн ажиллагаа 2012 оны 11 сарын 05-ны өдөр зохион байгуулагдах тул иргэд та бүхэн нээлтийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцоно уу.
Харилцах утас: 96331344
Аймгийн ЗДТГазар

Tuesday, October 30, 2012

П.Ганхуяг: Боловсон хүчнээ бэлтгэхгүйгээр хөгжлийн тухай яриад хэрэггүй

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Ийм үр дүнг бий болгохын тулд ямар арга хэрэглэв?
-2008 оны орон нутгийн сонгуульд дорноговьчууд анх удаа Ардчилсан намд итгэл хүлээлгэж, энэ аймгийг удирдах хариуцлагатай бөгөөд, хүндтэй үүргийг хүлээл­гэсэн. Бид сонгуульд ялалт байгуулсны дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Тэгэхдээ хэтийн төлөв, болж өгвөл ирээдүйгээ 30 жилээр харж төлөвлөлтөө хийсэн. Ингэснээр дараагийн сонгуулийн үр дүнгээр өөр нам эрх барилаа ч өмнөхөө үгүйсгэдэг байдлаас гарна гэж бодсон. Энэ дагуу нэлээн ажил хийлээ. Бодлого төлөвлөлтийг хийхийн тулд зөвхөн өөрийнхөө аймаг орон нутгийг харахгүй. Дорноговьтой хөрш аймгууд яаж хөгжих юм, тэдэнтэйгээ дэд бүтцээр хэрхэн холбогдох вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Мөн манай аймаг Өвөрмонголтой 600 км газар хил залгаа байдаг. Энэ 600 км хилийн цаана юу байна, ямар хөгжлийн бодлогыг түүн­тэй уялдуулах ёстой вэ гэдгийг харлаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах ёстой. Энэ бүхнийг гол зарчмаа болгож, аймгаа хөгжүүлж байна.

Wednesday, October 24, 2012

Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Сүрэнжавын БӨХХҮҮ

1976 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1984-1994 онд Сайншанд сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд УБИС-ийн түүх нийгмийн анги, 2003-2004 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежерээр суралцаж дүүргэсэн.
Хөдөлмөрийн гараагаа 1999-2005 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга, 2006-2008 онд Дорноговь АЗЗА ТӨХК-ийн Хүний нөөц, хуулийн зөвлөх, 2008-2012 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, 2012 оны 10 сараас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна.

Дорноговь аймгийн засаг даргын орлогч Жамбалгаравын ГАЛБАДРАХ

1977 онд төрсөн. Нийгмийн ухааны багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1994-1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн Түүх Нийгмийн ухааны ангийг, 2004 онд Тайланд улсын Чанг Майн их сургуулийг 2007 онд АНУ-ын Вашингтоны Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2010 онд Удирдлагын академийн Төрийн Удирдлагын сургуулийг төгссөн. Боловсролын удирдлагын доктор (PhD) зэрэгтэй. 1998-2000 онд Дорнод аймгийн Хан Уул цогцолборт хичээлийн эрхлэгч, 2001-2002 онд УБИС-д эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2008 онд ЭМШУИС-ийн салбар сургуульд сургалтын албаны дарга, Боловсрол эрхэлсэн дэд захирал, 2008-2010 онд Сайншанд сумын Засаг дарга, 2010 оноос Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Мөн Аймгийн Ардчилсан намын Дэд дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэч. 2007 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны жуух бичиг, 2009 онд МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, 2011 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

Tuesday, October 2, 2012

contact

Дорноговь аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба
www.dornogobi.gov.mn
fax: +976-01522-22330

Wednesday, September 26, 2012

Мэндчилгээ

Бид олон түмнийхээ сонголт, итгэл найдварыг хүлээж, үйл ажиллагааныхаа “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцүүлэн боловсруулж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байна.
Номын мэргэд чуулан, оюуны тэнгэрлэг хүч чадал оршсон, хөгжих дэвжихийн гүнзгий эрмэлзлэл хүн бүхний сэтгэлийн галыг бадрааж, аз жаргалтай үйлс ундарсан энэ нутагт минь шинэ зууны их бүтээн байгуулалт болох өмнөд бүсийн төмөр замын сүлжээ баригдан, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор сүндэрлэж, эх орныхоо эдийн засгийг тэтгэх их ундарга болох ирээдүй тодхон байна. Хол ойрыг зорин дорнын их говиор аялан явахад тань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, хөгжил дэвшил, шинэ бүтээл дагуулсан ажилч хөдөлмөрч манай нутгийнхан та бүхнийг угтан мэндчилэх болно.
Эрхэм Танд сайн сайхныг хүсэн ерөөе. 
Дорноговь аймгийн ЗДТГ

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага