Sunday, October 21, 2012

Төсөв санхүү

Дорноговь аймаг орон нутгийн төсвийн хувьд 2003 оноос бие даан өөрөө өөрийгөө санхүүжүүлж ирсэн ба төсвийн зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүдэг цөөхөн аймгийн нэг юм. Тус аймаг 2004 онд 111.7 сая төг, 2005 онд 209.6 сая төг, 2006 онд 445.8 сая төг, 2007 онд 668.5 сая төг, 2008 онд 1412.4 сая төг, 2009 онд 3779.9 2010 онд 3300.6 сая төг , 2011 онд 2546.1 сая төгрөгийн зарлагаас давсан орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Зураг 1. Тус аймгаас улсын төсөвт төвлөрүүлсэн зарлагаас давсан орлого /сая төгрөгөөр/
Аймгийн төсвийн орлогын 90.0 орчим хувийг татварын орлого, үлдэх хувийг татварын бус орлого, хөрөнгө орлого бүрдүүлдэг ба төсвийн зарлагын хувьд урсгал зардал 60.0 гаруй хувь, хөрөнгийн зардал 40.0 орчим хувийг эзэлдэг.
Зураг 2. Дорноговь аймгийн 2010-2011 оны төсвийн орлого /сая төгрөг/
 Зураг 3. Дорноговь аймгийн 2010-2011 оны төсвийн зарлага /сая төгрөг/ Төсвийн орлогын төлөвлөгөөг жил бүр сар улирлаар жигд ханган биелүүлж, улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөт орлогыг цаг хугацаанд нь төвлөрүүлж ажилладаг. Улсын төсөвт хүн амын орлогын албан татварын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг төвлөрүүлдэг.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага