Яруу найрагч Жалбуугийн Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Цэндийн
Жагдалын ая "Тал нутгийн дуу"-г тус аймгийн Эрдэнэ сумын тэр үеийн Ардын
Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Нарийн бичгийн дарга, Улсын
тэргүүний уран сайханч Ухнаа анх 1960-аад оны үед дуулж, Бүх цэргийн
Дуу, Бүжгийн чуулгын дуучин, Өргөн сумын харьяат Дорждэрэм Монголын
Радиогийн Алтан фондод бичүүлж үлдээсэн түүхтэй. Арваад жилийн өмнө
Дорноговь аймгийн ИТХ-аас уг дууг аймгийнхаа Сүлд дуу болгон баталж,
Хийморийн овоогоо түшүүлэн чулуун дээр сийлэн гэрэлт хөшөөнд мөнхөлжээ.
Монгол улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа "Тал нутгийн дуу"-г дахин "амилуулахаар" шийджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Гавьяат маань дууныхаа клипийн зургийг авахуулахаар "Кросс" студийнхэнтэй хамт говь нутгийг зорьсон байна. Говийг тэмээгүйгээр төсөөлөх аргагүй тул уламжлалт тэмээний баярыг давхцуулан очиход сум сумын 100 гаруй тэмээчин Сайншандад цугларсан байжээ. Клипийн гол дүрд зураг авахуулах залууг ч энэ үеэр олж авсан байна. Сонирхуулахад, гол дүрийн залуу маань "Монгол тэмээ-2012" тэмцээний "Сайхан хос" номинацад тэргүүн байр эзэлсэн Улаанбадрах сумын малчин Б.Батмөнх байлаа. Гавьяат дуучин Б.Сарантуяа "Тал нутгийн дуу"-ны клипдээ Дорноговь нутгийн брэнд болсон тэмээн поло, есөн цагаан тэмээ, энергийн төв Шамбалын орон, Хамарын хийдийн зураг дүрсийг ч оруулахаа мартсангүй.
"Тал нутгийн дуу"-ны ая хөгжмийн зохиомжийг гитарчин Өөжгий буюу Өлзий-Орших хийлээ. Ийнхүү Дорнын их говийн Сүлд дууны шинэхэн клип 17-р жарны "Баясгалан" хэмээх Усан Луу жилийн Цагаан сарын Шинийн наймнаа түмэн олны нүд, чихийг баясгахаар боллоо.

Тал нутгийнхны дуу
Санан санан бодоход минь Саравчлан саравчлан хармаар аа Нүдний хараа сунгасан Миний нутаг уудам даа Уурга барьсан адуучин Уртын дуугаа аялсан Даамай сайхан мориороо Давхиж өссөн нутаг даа | Нуур шиг зэргэлээн дундаасаа Нутгийн айлууд тодорсон Түмэн сүрэг налайсан Миний нутаг баян даа Харьд яваад ирэхэд минь Хараад зогсмоор санагддаг Хаа ч явсан бидний Хайрлан дуулдаг орон доо |
Бахрахаж баярлалаа
ReplyDelete