Тус аймагт 2011 оны эцсийн байдлаар 18397 мянган өрхөд
60.5 мянган хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 59.0 хувь нь хот /аймгийн төв/ тосгонд,
16.8 хувь нь сумын төвд, 24,2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 30.4 хувийг хүүхэд, 64.8 хувийг хөдөлмөрийн насны 4.8 хувийг тэтгэврийн насныхан эзлэх болжээ. эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Нэг өрхөд дунджаар 3,3 хүн ногддог. Нийт 19,8 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ногдож байна. 2011 оны байдлаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст
1250 ажилгүй иргэн бүртгүүлсэнээс 1082 иргэн ажлын байраар хангагдсан байна.
Аймгийн дүнгээр 602 байнгын, 570 улирлын , 1172 шинэ ажлын байр бий болжээ. Шинэ ажлын байрны 7.1% төсвийн хөрөнгөөр,
63.5 % ийг хувийн байгууллага өөрийн хөрөнгөөр, 29.3% зээлийн эх үүсвэр гадаадын зээл тусламжийн хүрээнд бий болсон байна.
Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дундажаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 14,7 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна.
No comments:
Post a Comment