Thursday, November 15, 2012

Үсчин Г.Нарантогтох Азийн тэмцээнээс Тусгай байрын шагнал хүртлээ.

Индонези улсын нийслэл Жакарта хотноо 2012 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохиогдсон Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын 16-р тэмцээнд Сайншанд сумын "Дөлгөөн-XXI" салоны үсчин Г.Нарантогтох эмэгтэй тайралтын төрөлд амжилттай оролцож Тусгай байр эзэллээ.
Тус тэмцээнд Индонези, Солонгос, Малайз, Монгол, Тайланд, Тайвань, Филиппин, Хятад, Шриланк, Япон зэрэг улсын 100 гаруй үсчин, гоо засалчид оролцсон ба Монгол Улсаа төлөөлөн УБ хот, Дорноговь, Өмнөговь, Завхан аймгаас 17 үсчин, гоо засалчид оролцож 1 гоо засалч, 3 үсчин Тусгай байр эзэлжээ.
Үсчин Г.Нарантогтохыг дэмжин орон нутгийн төсвөөс 2,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн ба тэмцээнд оролцсон Монголын үсчин, гоо засалчдын дундаас үсний засалт, хувцасны хэв маяг, өнгөний хослолоор үсчин Г.Нарантогтох шалгарч Бали арал дээр 1 хоног амрах эрхийн бичгээр давхар шагнуулан тус арал дээр амраад ирсэн байна.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага