Wednesday, December 12, 2012

Прокурорын байгууллагын түүх

Дорноговь аймгийн Прокурорын байгууллагын түүх

Дорноговь аймгийн Прокурорын газар 1932 оны 08-р сарын 01-нд аймгийн шүүхийн дэргэд үүсэн байгууллагдаж, прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцан гүйцэтгэж байлаа.
МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1939 оны 02-р сарын 08-ны өдрийн 53-р их хурлаас Шүүх, Прокурорын байгууллагын ажлын тухай авч хэлэлцээд гаргасан тогтоолын дагуу Дорноговь аймгийн Прокурорын байгууллага байгуулагдахад жинхэнэ прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, ажилчин 1, эсгий гэртэй, 10000 төгрөгийн төсөвтэй байгуулагджээ.
Анхныхаа жил албан байгууллага, ард иргэдээс, хүлээн авсан 147 хэрэг материалаас 140-ыг барагдуулж, 14 эсэргүүцэл бичиж, 37 өргөдөл гомдлыш барагдуулж байжээ. 1959-1969 онд аймгийн Прокурорын газарт шүүхийн хяналт эрхэлсэн туслах прокурор нэмэгдэж хэсгийн байцаагчид хэсгийн прокурор болсон байна.
Манай аймгийн прокуророор дараах хүмүүс ажиллаж байжээ.
Н.Балган                         1931-1932 он хүртэл
Доржготов                        1932-1937 он хүртэл
Хоролсүрэн                        1937-1938 он хүртэл
Г.Дамдинсүрэн                    1939-1940 он хүртэл
Д.Төмөрхуяг                        1940-1950 он хүртэл
Д.Цэдэндаржаа                    1950-1951 он хүртэл
Д.Лхамсүрэн                        1951-1953 он хүртэл
Д.Очирхуяг                        1953-1959 он хүртэл
Д.Цэдэндаржаа                    1959-1962 он хүртэл
Ш.Хөхийсүрэн                    1962-1963 он хүртэл
Ж.Гомбодорж                        1963 1 сараас -7 сар хүртэл
Ш.Жамбал                        1963-1985 он хүртэл
Ц.Дамдинсүрэн                    1985-1990 он хүртэл
Ж.Мэндсайхан                    1990-1995 он хүртэл
М.Жанчив                        1995-1997 он хүртэл
Н.Дашжанц                        1997-1999 он хүртэл
Д.Юра                             1999-2000 он хүртэл
Б.Төмөрчөдөр                        2000 он
Ж.Эрдэнэбилэг                    2000-2003 он хүртэл
Л.Батчулуун                     2003 оноос одоо хүртэл тус тус ажиллаж байна.

Дорноговь аймгийн прокурорын газрын ажилтнуудаас Д.Цэдэндаржаа Сүхбаатарын одон, Ш.Жамбал Монгол улсын гавъяат хуульч цол, Д.Лхамсүрэн, Б.Шархалзан нар Хөдөлмөрийн гавъяаны болон Алтан гадас одон, М.Чулуун Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнагдаж байжээ. Түүхийн хөгжлийн явцад аймгийн Прокурорын газар нь Замын Үүд сум дундын Прокурорын газартай болж 12 прокурор, 2 туслах ажилтан, 2 нарийн бичгийн дарга, 2 бичээч, 2 нягтлан бодогч, 2 жолооч, 5 жижүүр, 2 үйлчлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь Сум дундын прокурорын газрын
Ахлах прокурор Ц.Дангаасүрэн

Дорноговь аймгийн Замын Үүд суман дахь Сум дундын прокурорын газрын прокурорууд

Дорноговь аймгийн прокурорын газрын хамт олон
ХОЛБОГДОХ ХАЯГ212500, Дорноговь аймаг, Сайншанд сум 2 дугаар баг,
Энхтайваны гудамж А-1 тоот
Утас: (01522) 2-25-09,  Email: dornogobi @ gpo.mn

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага