Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь,
Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай
хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн
хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран
өнгөрдөг. Энэ замын дагуу
тус аймгийн бүх сумын
42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн,
улирлын
ажиллагаатай
Баянбулаг-Мандалын
боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс
байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын
хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих
ирээдүйтэй.
Манай
аймагт
ЭМШИУС-ын
салбар
сургууль,
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий
боловсролын 20 сургууль,
17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72
байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей
сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад
соёлын төвүүд ажилладаг.
Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв кмСайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км, БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.Засаг захиргаа: 14 сум, 58 багтайХүн ам: 60500 /2011 он/Хөдөлмөрийн насны хүн ам: 39204Нийт өрх: 18397
No comments:
Post a Comment