Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар сумдад ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулна гэсэн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд Ахуйн үйлчилгээний шинэ төв 2012.12.06-ны өдрийн морин цагт үүд хаалгаа нээлээ.
Ахуйн үйлчилгээний төвийг байгуулахад аймаг орон нутгийн зүгээс газрын асуудлыг шийдвэрлэж "Тулга констракшин" ХХК өөрийн хөрөнгөөр 3500 мкв бүхий 5 давхар барилгыг барьж, оёдол, үсчин, гоо сайхан, дарханы газар, цаг, засвар зэрэг үйлчилгээ үзүүлэх 70 гаруй иргэн байгууллагыг ажлын байртай болгож нэг цэгээс иргэд үйлчилгээ авах болмжтой боллоо.Энэхүү ахуйн үйлчилгээний төвийн нээлтэнд аймгийн засаг дарга П.Ганхуяг хэлсэн үгэндээ: Уг төвийн гол онцлог нь эзэмшигч бүр ажлын байраа өөрийн хөрөнгөөрөө худалдан авч өөрийн гэсэн өмчтэй болж үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсноороо онцлог юм гэлээ.
No comments:
Post a Comment