Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дорноговь аймгийн сургууль, цэцэрлэг,
дотуур байр, соёлын төвд 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тоног
төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлснийг аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс
гардан авчээ. Сайншандын 1-р сургууль, Айраг, Хөвсгөл сумын 10-р
сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж, есөн цэцэрлэгт гал тогооны
тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, Сайхан дулаан, Эрдэнэ, Хөвсгөл,
Улаанбадрах сумын соёлын төвд 20 гаруй сая төгрөгийн хөгжмийн иж бүрдэл
өгсөн байна. Мөн есөн суманд 12 сая төгрөгийн үндэсний хөгжим,
Замын-Үүд, Зүүнбаян суманд 11 сая төгрөгийн электрон самбар олгосон
байна.
Х.Эрдэнэбулган /Дорноговь/
No comments:
Post a Comment