Тус байгууллага аймгийнхаа байгалийн баялгийн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран судалж тогтоох, хамгаалах арга зүйг шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад онцлон анхаарч ажилласан. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран 2003, 2007, 2009 онд хулан адуу, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг аймгийн ховор амьтдын судалгаа, 2004 онд монгол тарвага, цагаан зээрийн тархац, нөөцийн судалгаа, Усны хэрэг эрхлэх газартай хамтран 2003, 2007, 2010 онд усны эх үүсвэрийн тооллого, 2012 онд “Дунар-Од” ХХК-иар амьтны усан хангамжийн суурь судалгаа, МУИС-иар нэн ховор, ховор болон ашиглалтанд өртөмтгий ургамлын судалгаа, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран говийн ховор ургамал тоорой модны судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.
Эдгээр судалгааны ажил дээр тулгуурлан “Дорноговь аймгийн биологийн баялаг” ном бүтээн хэвлүүлсэн нь аймгуудаас анхны ийм бүтээл гаргасан явдал байв.
Тус аймгийн нутаг дэвсгэрт орших улсын туёгай хамгаалалтад авагдсан 5, аймгийн тусгай хамгаалалтанд авагдсан 14 газар нутгийн түүхэн уламжлал, онцлогийг харуулсан “Дорноговь аймгийн Тусгай хамгаалалттай газар нутаг” номыг 2006 онд хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгийн байгалийн болон түүхийн дурсгалт газрыг сурталчлах зорилгоор “ЭМ ПИ ЭМ” ХХК-иар “Дорноговь аймгийн аялал жуулчлалын газрын зураг” –ийг 2010 онд хийлгэсэн.
Дорноговь аймгийн нутаг дахь эрдэс баялгийн тархалт, онцлог, ая холбогдлын талаар тусгай оруулсан “Дорноговь аймгийн ашигт малтмалын товч лавлах” номыг 2012 онд тус тус хэвлүүлсэн.
No comments:
Post a Comment