Friday, November 30, 2012

Дорноговь аймгийн Музей Сургалт Судалгааны төв

Анх 1945 онд Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей Сургалт Судалгааны Төв болон түүхэндээ гурван удаа нэрээ сольсон.
Манай МССТ –ийн эрхэм зорилго бол байгаль, түүх соёл, зан заншил зэрэг өвийн зүйлс хийгээд түүний талаарх мэдээллүүдийг хуримтлуулах хадгалан судлах, сурталчлах нийтийн хүртээл болгоход оршино.

Аймгийн түүхийн музейн бүтэц: Монгол нутагт хүн аж төрөх болсон үе болон, шинэ чулуун зэвсгийн үеэс нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн Байгаль, Түүхийн гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Палеонтологийн танхим, Байгаль Ан амьтны танхим, Эртний түүхийн танхим, Говьчуудын аж байдлыг харуулсан танхим, Сүлд шүтээний танхим, Орчин үеийн танхим гэсэн зургаан үзвэрийн танхимд түүхийн үзмэр эд өлгийн зүйлийг дэлгэн тавьсан байдаг.
Байгалийн хэсэг: Нэн эртний байгаль, өнөөгийн говийн байгалийг үзүүлсэн танхимуудтай. Эртний үлэг гүрвэлийн чулуужсан бүтэн хэлхээ яс, чулуужсан өндөг, далайн төрөл бүрийн дун, шүр, яст мэлхий зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн нь бий. Аймгийн газар зүй, хөрс, ургамал, амьтны аймаг болон эрдэс чулуулгийн арвин баялгийн дээжээс харж болно. Үүнд анар, номин, гартаам, чүнчигхоров зэрэг Монгол орны гоёл чимэглэлийн чулуулгийн 80% байдаг онцлогтой. Говь хээрийн ан амьтан элбэг. Аргаль, янгир, үнэг, чоно, харцага, бүргэд, хар сүүлт, хулан, шавьж хорхой зэргийг эндээс үзэж мэдэх болно.
Түүхийн хэсэг: Эртний түүхийн танхимд чулуун болон хүрэл зэвсгийн үед холбогдох археологийн олдворууд, чулуун ялтас, сумны зэв, тариа цайруулах самбар, нухуур, нүдүүр, хутга зэрэг үзмэр бий. Говьчуудын аж байдлын онцлогийг харуулсан тэмээний уналга эдэлгээний хэрэгсэл, тохош, буйл, бурантаг, тэмээн тэрэг, мөнгөн тоногтой эмээл, хазаар зэрэг угсаатны зүйн үзмэр байна. Манай аймаг нь Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу гэгдэж байсан ба тэр үеийн хошуу ноён Гүрсихэйн тахиж байсан “Их цагаан сүлд”-ийг үзмэртээ голлуулан залсан байдаг. Учир нь их эзэн Чингис хааны дагуул тугийн нэгэн гэж үздэг. 2012 оны 11-р сарын 11-нд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл дээрх Сүлд туганд ач холбогдол өгөн айлчлан ирж хүндэтгэл үзүүлсэн ба энэхүү үзмэр нь тус музейн БРЭНД тодотголтой үзмэр болсон нь онцлогтой.
Энэ танхимд говьчуудын тоглоом наадмын зүйл, бичгийн соёлын эд өлөг, гар урлалын бүтээлийг дэлгэн харуулжээ. Уран хэмээн алдаршсан Ц.Амаагийн урласан “Ханд-дин-аа” хатгамал, “Ногоон дарь эх” зээгт наамал нь ардын урлагийн хосгүй бүтээл, манай музейн сор болсон үзмэр юм. Байгаль, угсаатны зүй, нийгэм түүхийн баялаг үзмэрийг манай музейгээс үзэж сонирхоно уу.
Цагийн хуваарь: Даваа-Баасан -08.00-17.00 цаг
Бямба-ням-09.00-17.00 цаг
Тасалбарын үнэ: том хүн-1000 төгрөг
Гадаад-2000 төгрөг
Хүүхэд-200 төгрөг
Хаяг: Дорноговь аймаг Сайншанд сум 2баг
Алтанговийн гудамж А50, утас- 70523086, 70522357

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага