Онцгой байдлын хэлтсийн эрхэм зорилго: Гамшгийн аюулаас урьдчилан
сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх
замаар эмзэг байдал, эрсдлийг бууруулах явдал мөн.
2011 онд дэвшүүлсэн зорилт
- Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Албан хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрдүүлэх
- Бие бүрэлдэхүүний ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх
БНМАУ-ын СнЗ-ийн 1968 оны 5-
р
сарын 23-ны өдрийн
тогтоолоор Дорноговь аймгийн т
өв Сайншанд хотод Гал команд
байгуулах шийдвэр гарсан юм.
Ингээд
тогтоолоор 1968 оны 11 дүгээр
сарын 06-ны өдөр Дорноговь
аймгийн Сайншанд хотод Гал
команд байгуулагдан өдгөө 43
дахь жилдээ үйл ажиллагаагаа
168-р
БНМАУ-н
СнЗ-ийн
тасралтгүй явуулж байна.
2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 51 дүгээр
тогтоолоор Дорноговь аймагт Гамшгаас хамгаалах штаб,
II зэрэглэлийн гал унтраах ангийг бий болгож тухайн Засаг даргын эрхлэх асуудлын
хүрээнд агентлаг хэлбэрээр ажиллуулахаар тогтоосон байна.
2005 онд Монгол Улсын Засгийн Газрын 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб
гэснийг Онцгой байдлын хэлтэс болгон өргөжүүлсэн.
Тус хэлтсийн бие бүрэлдэхүүн нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор
уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаа явуулах болон Монгол улсын
“Гамшгаас хамгаалах тухай” хууль, “Галын аюулгүй байдлын тухай” хууль, “Ой хээрийг түймрийн
аюулаас хамгаалах тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх,
хяналт тавих, сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлж, гамшиг осол, аюултай үзэгдэл, гал түймрийн
үед мэргэжлийн удирдлагаар ханган ажилладаг бөгөөд аймгийн онцгой комиссын өдөр тутмын
үйл ажиллагааг удирдан, улсын болон мэргэжлийн албадуудыг удирдлагаар ханган ажилладаг.
Одоо тус хэлтэс нь гал унтраах 1 ангитай, 50 албан хаагчидтай, нийт 10
автомашинтайгаар албан үүргээ гүйцэтгэж байна.
Улсын нөөцийн өвс тэжээлийн салбар Сайншанд суманд, Шатахууны салбар Айраг
суманд 41 хүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
МУЗГ-ын 2009 оны 322 дугаар тогтоолоор Замын-Үүд, Айраг суманд Гал унтраах 2-р
зэрэглэлийн 17, 23 дугаар анги шинээр барих Засгийн газрын тогтоол гарсны дагуу барилгын
ажлыг 2010 оноос эхлэж 2011 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС
No comments:
Post a Comment