Дорноговь аймаг нь хуучнаар Сэцэн хан аймгийн Говь мэргэн
вангийн хошуунд харъяалгадаж байсан. 1931 оны 05 дугаар сарын 20-ны
өдрөөс 23-ны өдрүүдэд одоогийн Алтанширээ сумын Сайн-Усны баруун дэнж дээр хуралдсан аймгийн Ардын
төлөөлөгчдийн анхдугаар их хурлаар Дорноговь аймгийг байгуулах тухай
асуудал хэлэлцэж аймаг байгуулах түр хороог татан буулгаж аймгийн яамдыг
байгуулснаар Монгол орны минь зүүн өмнөд хэсэгт Дорноговь аймаг
байгуулагдсан юм. Аймаг анх байгуулагдахад 23 сум, 415 хорин, 8300 өрх,
26,5 мянган хүн амтай, 160,7 мянган километр нутагтай, 808,2 мянган
малтай байсан байна.
Аймгийн яамыг Ерөнхий, Цэргийн, Мал тариалангийн,
Санхүүгийн гэсэн дөрвөн хэлтэст хувааж үйл ажиллагааг нь зохион байгуулснаар Санхүүгийн алба үүсч хөгжих эхлэл тавигдсан юм. Аймгийн яаманд Санхүүгийн хэлтэс, алба бий болсноор хамт олон бүрдэж ам бүл өргөжин тэлсээр өдгөө 80 насны босгыг алхлаа.
Нутаг орныхоо эрдэнэсийн сан хөмрөгийг
арвижуулах, худалдаа, арилжаа наймаанаас олсон ашиг орлогыг тооцоолох,
хянах, үр ашигтай зарцуулах үүрэг бүхий хүндхэн ачаа байгуулагдаад
удаагүй санхүүгийн шинэхэн албанд зүй ёсоор ногдож байлаа.
Санхүүгийн алба үүсэн байгуулагдсан анхны өдрөөс эхлэн аймгаа аж ахуй, санхүүгийн хуьд чие даалгаж, хөл дээр нь босгох үйл хэрэгт идэвхтэй оролцож, аймгийн төсвийг бүрдүүлэх, түүнийгээ эмнэлэг, сургууль, соёлын байгууллагуудыг шинээр байгуулах, үйл ажиллагааг нь явуулахад шаардагдах төсөв хөрөнгөөр тасалдалгүй хангахад зориулж байсан. Санхүүгийн хэлтсийн анхны даргаар Хоёр-Өлзийт хошууны Дэжид хэмээх хүнийг томилон ажиллуулсан бөгөөд үүргээ ахмад буурлууд маань нэр төртэй биелүүлсэн билээ.

Урд эгнээний зүүн гараас: Дэмид, Н.Дулам, Ц.Батхүү, Н.Болд, Ш.Нүрмаа, Доржханд. Арын эгнээний зүүн гараас: Л.Ишжамц, О.Адъяа, Т.Ганбаатар, Ч.Рэгзэн, Н.Равдан, С.Батчулуун, Б.Бажиг |
Дорноговь аймгийн
Санхүүгийн хэлтэст 1950-иад оны дундуур Санхүүгийн техникум төгссөн
анхны дунд мэргэжилтэн Д.Доржготов, С.Мөнх-Очир, Ж.Жаргал, М.Болд
1960-иад оны дундуур Эдийн засгийн дээд сургууль төгссөн Ш.Маналжав,
Н.Болд, Н.Дулам нар ажиллаж эхэлсэн нь тус аймгийн Санхүүгийн
байгууллагын түүхэнд шинэ хуудас болж, мэргэжил боловсролтой боловсон
хүчнээр бэхжихийн эхлэл болсон юм. Түүнчлэн 1950-иад онд аймаг аж ахуй
Санхүү, нийгэм соёлын талаар хөл дээрээ босч худалдаа, хоршоо, артелиуд,
харилцаа холбоо,ачаа болон шуудан тээврийн үйлчилгээний байгууллагууд
аж ахуйн хувьд бэхжиж, гүйлгээний татвар болон цэвэр ашгийн шимтгэл
хэлбэрээр аймгийн төсөвт оруулах орлого, сургууль, хүн, мал эмнэлэг,
соёлын байгууллагын үйл ажиллагаа жигдэрснээр Санхүүгийн байгууллагын
үүрэг улам өргөжин өндөр шаардлага тавигдах болсон юм.
Дорноговь аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн түүхэн замнал
No comments:
Post a Comment