Манай SВS телевиз болон Сайншанд ралио 107.5 FM нь Дорноговь аймгийн төв Сайншанд сумын нутаг дэвсгэрт анхны хувийн, чөлөөт телевиз болж 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй явуулж эхэлсэн.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тухайн орон нутагт болж байгаа цаг үеийн үйл явдлын мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай, үнэн зөв хүргэх, хөгжөөнт болон танин мэдэхүй, нийгэм, эдийн засаг, хууль зүй, бурхан шашин, урлаг соёл, спортын нэвтрүүлгүүдийг өөрийн студидээ бэлтгэж нутаг орныхоо түмэн олонд хүргэсээр өдгөө 6 дахь жилдээ ажиллаж орон нутгийн хэвлэл мэдээллийн орон зайд ямар нэгэн цензургүй, хэвлэлийн эрх чөлөөний хуулийн дагуу нэр хүндтэйгээр ажиллаж ирлээ. Манай телевиз нь ямар нэгэн шашны болон улс төрийн нам, эвсэл, холбоодуудаас хараат бус цэвэр арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Манай SВS телевиз нь өдөр бүр өглөө 09 цагаас шөнийн 24 цаг хүртэл эфирээ цацдаг. Мөн гэр хорооллийн айл өрхүүдэд 2010.11.01-ны өдрөөс эхлэн нэвтрүүлгээ хүргэх болсноо мэдэгдэхэд таатай байна. Ингэснээр бид Сайншанд хотын нийт өрхийн 80-90%-д нь эфирээ дамжуулж байгаа юм.
Манай телевиз 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулаж байна
- Захирал:Ч.Батдэлгэр -96001075
- Менежер: И.Солонго-96641075
- Сэтгүүлч оператор: Б.Ариунжаргал -91207019
- Зураглаач. монтаж, найруулагч: Эрхэмбаяр 88946894
- Шуурхай албаны нэр утас: 96641075. 91207019
No comments:
Post a Comment