Thursday, November 29, 2012

Үндэсний татварын алба

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА
Алсын хараа - ил тод нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар тололтийг нэмэгдүүлэх явдал мөн. Эрхэм зорилго - хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
Монгол улсын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эхэлсэн 1990-ээд оноос Сангийн Яаманд орлого татварын хэлтэс байгуулагдаж Монгол улсын Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор аймаг, нийслэлийн АДХГЗахиргааны санхүүгийн хэлтэст албан татварын тасаг бий болсоны нэг нь Дорноговь аймгийн Татварын хэлтсийн эхлэл болсон юм.
Аймгийн Татварын хэлтэс 2005 оны 05 сард Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн 4 татварын улсын байцаагчийн хамт 5 хүний бүрэлдэхүүнтэй татвар төлөгчидөд татвар төлөх таатай орчинг бүрдүүлэх, татвар төлөгчийг бүртгэх, татвар төлөгчийн гэрчилгээ олгох, сэдээллийн сан үүсэх, татварын тайлан хүлээн авах, ногдлыг хянах, баталгаажуулалт хийх, татвар төлөгчдөд лавлагаа өгөх, тодорхойлолт гаргах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
2008 оны 12 сараас эхлэн цахим тайлан хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлж татварын тайланг цахим хэлбэрээр хүлээн авах эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ үйлчилгээг өргөжүүлэн ажиллаж байна.
Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь Татвар хураалт, нэг цэгийн үйлчилгээ, Татварын хяналт шалгалтын таса, мэдээлэл боловсруулалт, захиргаа аж ахуй, нийт 50 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 41 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч, 9 нь төрийн үйлчилгээний албан хаагч юм. Сумдын 21 байцаагч ажиллапгаас Замын Үүд суманд 8 байцаагч, бусад сумдад тус бүр 1 байцаагч, аймгийн төвд 19 байцаагч ажилладаг. Нийт байцаагчдын 97,6 хувь нь санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, 56,5 хувь нь төрийн албаны зэрэг дэвтэй.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага