Friday, December 14, 2012

Аймгийн орон нутгийн 2013 оны төсвийн төслийн танилцуулга

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагсан.
Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.

Wednesday, December 12, 2012

Онцгой байдлын хэлтсийн танилцуулга

Онцгой байдлын хэлтсийн эрхэм зорилго: Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар эмзэг байдал, эрсдлийг бууруулах явдал мөн.
2011 онд дэвшүүлсэн зорилт 
  1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх
  2. Албан хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрдүүлэх
  3. Бие бүрэлдэхүүний ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх

Дорноговь аймгийн танилцуулга

Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
Манай аймагт ЭМШИУС-ын салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад соёлын төвүүд ажилладаг.
Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв км
Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км, БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.
Засаг захиргаа: 14 сум, 58 багтай
Хүн ам: 60500 /2011 он/
Хөдөлмөрийн насны хүн ам: 39204
Нийт өрх: 18397

Tuesday, February 22, 2011

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн товч танилцуулага


Дорноговь аймгийн Нэгдсэн Эмнэлэг нь Дорноговь аймгийн, Сайншанд сумын 2-р багт байрладаг. Томуугийн харуулдан тандалтын нэгжид ЭМ-ийн сайдын 2006 оны 253 тоот тушаалаар ажиллаж эхэлсэн. Нэгдсэн эмнэлэг нь 2010 оны 12-р сарын 1-ны байдлаар 180 ажилтантай,  140 ортой 9 тасагтай, өдөрт 280 хүнд үйлчлэх хүчин чадалтай амбулаторийн 19 кабинет ажиллаж байна.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага