Sunday, March 31, 2013

Говийн ноён хутагт-210 ЭШБага хурал болно

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн намтар уран бүтээлд холбогдох судалгааны бүтээлүүд, эд өлгийн болон биет бус өвийн зүйлсийг судлан сурвалжилж нийтийн хүртээл болгон сурталчилгааны эргэлтэнд оруулахад оршино. Энэхүү ЭШ-ний бага хуралд судалгаа шинжилгээний бүтээлээрээ хэн ч оролцож болох бөгөөд судалгаа шинжилгээний өгүүлэл нь дараах шаардлагыг хангасан байна.
Нэг Нийтлэг шаардлага

• Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн амьдрал уран бүтээл зэрэг түүхийн ШУ-ны тодорхой асуудлыг авч үзсэн байх.

• Орчин үеийн шинжлэх ухааны онол аргазүйн шаардлагад нийцсэн байх.

• Судалгаагаар шинэ шинэлэг санаа дүгнэлт, гаргалгаа дэвшүүлсэн байх.

• Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байх.

• Өгүүлэл болон холбогдох зураг материалаа цаас болон цахим хэлбэрээр /Power point/-ирүүлэх /Музей Сургалт Судалгааны Төвийн мэргэжилтнүүдтэй холбогдож тодруулга тайлбар авч болно/

• Өгүүлэл нь Монгол, Англи, Орос хэлний аль нэгээр бичигдсэн байх.

Хоёр Техникийн шаардлага

1. Өгүүлэл нь Монголоор бичсэн бол Орос эсвэл Англи товчлолтой байх, Орос, Англи хэлээр бичсэн бол Монгол товчлолтой байх.

2. Үсгийн фонд Arial mon

3. Үсгийн хэмжээ 12

4. Мөр авалт Single

5. Догол мөр 5 нэгж

6. Өгүүллэгийн хэмжээ 3-15 нүүр

7. Ишлэл зүүлтийг" "Зохиогчийн нэр, кодын аргаар хийсэн байх.

8. Ном зүйг стандарт жишигээр гүйцэтгэсэн байх.

ХУРАЛ ХААНА ХЭЗЭЭ БОЛОХ

2013 оны 5-р сарын 18ны Бямба гарагийн 10.30 цагаас МССТ-ийн Мэдээлэл сургалтын танхимд эхэлнэ. УРАМШУУЛАЛ Олон Улсын Музейчдын өдөр 5 дугаар сарын 18-ныг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэ хуралд илтгэлээрээ оролцож байгаа бүх хүмүүст “Говийн ноён хутагт-210” ойн медаль, “Говийн V ноён хутагтын мэндэлсний 210 жилийн ой”-н дурсамж хадгалуулах юм.

Мөн шилдэг гурван илтгэлийг шалгаруулна.

Нэгдүгээр байр-500000 төгрөг /Хүндэт өргөмжлөл/

Хоёрдугаар байр-400000 төгрөг /Хүндэт өргөмжлөл/

Гуравдугаар байр-300000 төгрөг /Хүндэт өргөмжлөл/

Тусгай байр- 2 х150000төгрөг /Хүндэт өргөмжлөл/

СУРТАЛЧИЛГАА ЭШ-ний бага хурлын үйл ажиллагааг төв орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчлахаас гадна дүрс дуут бичлэг хийж МССТ- ийн Бүртгэл Мэдээлллийн Санд байршуулна. Говийн V ноён хутагтын мэндэлсний 210 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү бага хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхтгэн "Дорноговь судлал-2013" товхимолд нийтэлж олны хүртээл болгоно. Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл, илтгэлийг 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Музей, Сургалт Судалгааны Төвийн байранд хэвлэмэлээр болон файл хэлбэрээр хүлээн авна.

Харилцах утас: 99875767 91255767 утас, факс: 70523086 E mail: tsagaanderem_g@yahoo.com

Friday, March 29, 2013

Манай аймагт дахин ихэр ботго мэндэллэ


Дорноговь аймгийн Мандах сумын малчин Т.Мягмарын хар ингэнээс ихэр ботго мэндэллээ.  90 гаруй тэмээтэй энэ айлын 23 ингэ ботголоод байгаа агаад ихэр ботго эр, эм гэнэ. Мөн Мандах сумын малчин З.Мөнхбатын үнээ хоёр ихэр тугал гаргасан байна.

Хэнтий аймгийн ЗДТГ-ынхан манай аймагт ажиллалаа





Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч П.Баярт-Од түүний тамгын газрынхан 3 сарын 27-28-ны өдөр манай аймагт ажлын айлчлал хийж, туршлага судаллаа.
3 сарын 28-нд аймгийн нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд Тамгын газар хоорондын  уулзалт болж, уулзалтын үеэр аймгийн Засаг дарга  П.Ганхуяг аймгийн танилцуулга, мэдээ мэдээлэл, сайншанд аж үйлдвэрийн парк, хөгжлийн хөтөлбөр, түүнчлэн 2013 оныг “Дорнын говьд тавтай морилоорой”аялал жуулчлалын жил болгон зарласан тухайгаа ч дурьдав.
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар харилцан аймаг орон нутгийнхаа болоод Хан хэнтийн 90 жилийн ой болох гэж байгаа тухайгаа хэлж, энэ талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ. 


Хэнтий аймгийн Тамгын газрынхан  аймгийн бүтээн байгуулалт, ноён хутагт Д.Равжаагийн музей үзэж, мөн Сайншанд сумын ЗДТГ, хотын захирагчийн ажлын албатай танилцсан юм.
 

Олон улсын тэмцээнээс Э.Тунгалаг алт авлаа.


ОХУ-ын Эрхүү хотод зохиогдсон Олон улсын үсчдийн фестивальд Монгол улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Польш, Франц гэсэн 5 улс өрсөлдсөнөөс эмэгтэй цогц бүрдэл тайралтаар Дорноговь аймгийн үсчин Э.Тунгалаг алтан медаль,  эмэгтэй хуримын гоёлын засалтаар Улаанбаатар хотын үсчин Нямдаваа хүрэл медаль хүртсэн амжилттай оролцоод ирлээ.

Саран хөхөө театрынхандаа амжилт хүсье.



Олон улсын Театрын өдрөөр  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулах ГЭГЭЭН МУЗА наадам 2013 оны 3-р сарын 20-ноос 26 –ны өдрүүдэд зохион байгуулагдаж 27-ны өдөр шилдгүүдээ тодруулах Улаан хивсний ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Тус наадамд манай аймгийн Саранхөхөө театр "Скапений дамшиглал" инээдмийн жүжиг, "Нарыг хэн хулгайлсан бэ" хүүхдийн жүжиг, "Хоосон зүүд" ганц хүний жүжгээр оролцлоо.

"Хошин жүжгийн шилдэг найруулагч"-аар найруулагч МУСТА Н.Пүрэвдорж,

"Хошин жүжгийн шилдэг эрэгтэй гол дүр"-ээр жүжигчин А.Баярсайхан

"Хошин жүжгийн шилдэг тайзны зураач"-аар Зураач Ч.Эрдэнэбаатар

"Ганц хүний жүжгийн шилдэг тайзны зураач"-аар зураач Ч.Эрдэнэбаатар нар шалгарч Саранхөхөө театрын хамт олон 4 номинацид шилдгээр тодорч амжилттай оролцлоо.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагаар овоглосон Монгол улсын ууган театр Саранхөхөө театрын хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсч, урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан үүрд ивээж байхыг ерөөе.

Thursday, March 28, 2013

Алтан гартай эмч нартаа баярын мэнд хүргэе.



Ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд энэрэх сэтгэл, эрдэм чадлаа харамгүй зориулан цаг наргүй хөдөлмөрлөж байдаг хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд болсон  Эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, мэргэжилтнүүд Та бүхэндээ “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэндчилгээг дэвшүүлье.
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан алтан гартай эмч нартаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Төсөл сонгон шалгаруулах тухай

 

Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яамнаас “Чацарганы суулгац зээлээр олгох”,  “Жимс жимсгэний суулгац зээлээр олгох”  төсөл шалгаруулалтуудыг зарлаж байна. Оролцох хүсэлтэй иргэд,  аж ахуйн нэгж байгууллагууд төслийн баримт бичиг болон дэлгэрэнгүй мэдээлэлийг  2013 оны 04-р сарын 10-ны өдрөөс өмнө аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газраас ирж авна уу.
Шаардлага хангасан төслийг 2013 оны 04-р сарын 12-ны өдрийг хүртэл аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газарт хүлээн авч байна.
Холбоо барих Утас: 70522521, 96067024

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага