Tuesday, October 2, 2012

Аялал жуулчлал

Дорноговь аймаг нь хүн төрөлхтний анхны өлгий, чулуун зэвсэг, хадны сүг зураг, хүрлийн болон төмрийн үеийн зэр зэвсэг, булш бунхан, гэрэлт хөшөө, хот балгадын туурь зэрэг түүх соёлын үнэт дурсгалууд, 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс, далай, тэнгисийн амьтан, ургамалын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палантеологийн чухал олдворууд бүхий Монгол орны унаган төрхөөрөө байгаа говь нутаг билээ. Байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий баян бүрд, элсэн манхан, ховор ургамал, ан амьтан, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйл зэрэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Тус аймагт гадаад дотоодын аялагчид, жуулчдын сонирхдог гол зүйл нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамарын хийд, Шамбалын орон орчмын шашин түүхийн дурсгалт газрууд юм. Аливаа хүмүүн гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орныг Шамбалын орон хэмээх бөгөөд газраас түүнтэй харилцах нэг цэг нь Хамарын хийдээс холгүй оршдог билээ. Сүүлийн жилүүдэд түүх танин мэдэхүйн аялал, шашин мөргөл, бясалгалын аялал, тэмээн аялал зэрэг аялалын төрлүүд хөгжих хандлагатай байна. Аймгийн хэмжээнд УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны, Сайншанд суманд “Таван дохио”, “Шанд”, “Говийн өглөө”, Замын-Үүд суманд УБТЗ-ын төвийн харьяа “Дорнын говь-1”, Алтан ширээ сумын “Саруул цээл”, Сайхандулаан сумын “Булагийн аялал” ХХК-ийн “Цацийн булаг” жуулчны баазууд болон 40 зочид буудал, 32 үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага