Friday, November 9, 2012

Зүүн бүсийн зуны уралдаан Дорноговь аймагт болно

Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Дүнжингарав-2011” Төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хангайн бүсийн хаврын уралдааныг Булган аймагт, Зүүн бүсийн хаврын уралдааныг Багануур дүүрэгт гуравдугаар сарын 5-ны өдөр, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай гэжээ.
1995-2005 онуудад Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Их хурд” болон бүсийн уралдааныг Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3-т заасан хурдан морины уралдааны зэрэглэлд оруулан тооцсугай хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд нарын гарын үсэгтэй албан бичигт дурьджээ. Дашрамд дурдахад эл санаачилгыг аймгийн Засаг дарга Ганхуяг  Монголын морин спорт уяачдын холбоо, улмаар Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн байна. Нутаг усандаа төрийн томоохон наадмын  эрхийг олгуулах тал дээр идэвхитэй хөөцөлдөж ажил хэрэг болгох замд оруулсанд ард иргэд, уяачид, малчдын  сэтгэл тэнийж  түүнд талархаж, баярлаж буйгаа илэрхийлсэн сэтгэлийн үг олноор иржээ.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага