Tuesday, October 2, 2012

“Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ

Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ. Нээлтийн тоглолтдоо зохиолч А.Баярсайханы “Нарыг хэн хулгайлсан бэ” хүүхдийн жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Эх орондоо харих болтугай” драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан байна. Мөн Н.Ганхуягийн зохиол, Н.Пүрэвдоржийн найруулга “Амьдрал тэнцүү томъёо”, “Хайртыгаа битгий мартаарай” драмын жүжгүүдийг өнгөрсөн амралтын өдрөөр тогложээ.
Х.ЭРДЭНЭБУЛГАН

Monday, October 1, 2012

160 сая төгрөгийн тоног, төхөөрөмж гардуулав

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дорноговь аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төвд 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлснийг аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс гардан авчээ. Сайншандын 1-р сургууль, Айраг, Хөвсгөл сумын 10-р сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж, есөн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, Сайхан дулаан, Эрдэнэ, Хөвсгөл, Улаанбадрах сумын соёлын төвд 20 гаруй сая төгрөгийн хөгжмийн иж бүрдэл өгсөн байна. Мөн есөн суманд 12 сая төгрөгийн үндэсний хөгжим, Замын-Үүд, Зүүнбаян суманд 11 сая төгрөгийн электрон самбар олгосон байна.
Х.Эрдэнэбулган /Дорноговь/

Wednesday, August 29, 2012

Сургалтын түвшний үнэлгээ 82 хувьтай үнэлэгдсэн

Д.Шинэжаргал
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн Сайншанд сумын хамгийн отгон цэцэрлэг болох IX цэцэрлэгийн эрхлэгч Д.Шинэжаргалаас тодруулга ярилцлага авлаа.
-Анги дүүргэлт ямар хэмжээнд байна?
-Нэг ангид 40 хүүхдийн бүртгэлтэй. Өдөр тутмын ирц 35 хүүхдийн бүртгэлтэй байдаг. Манайх сумын хэмжээнд яслийн бүлэг ажиллуулдаг. Нийт 150 хүүхдийн багтаамжтай хэдий ч энэ тоо хэтэрч одоогийн байдлаар 210 хүүхэд хүлээн авсан байна. Ер нь бол цэцэрлэг болгоны даац тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хэтрэх тохиолдол нийтлэг.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага