Wednesday, September 26, 2012

Мэндчилгээ

Бид олон түмнийхээ сонголт, итгэл найдварыг хүлээж, үйл ажиллагааныхаа “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрийг нийтээрээ хэлэлцүүлэн боловсруулж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хангахын тулд өөрсдийн мэдлэг оюун, хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж байна.
Номын мэргэд чуулан, оюуны тэнгэрлэг хүч чадал оршсон, хөгжих дэвжихийн гүнзгий эрмэлзлэл хүн бүхний сэтгэлийн галыг бадрааж, аз жаргалтай үйлс ундарсан энэ нутагт минь шинэ зууны их бүтээн байгуулалт болох өмнөд бүсийн төмөр замын сүлжээ баригдан, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор сүндэрлэж, эх орныхоо эдийн засгийг тэтгэх их ундарга болох ирээдүй тодхон байна. Хол ойрыг зорин дорнын их говиор аялан явахад тань өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, хөгжил дэвшил, шинэ бүтээл дагуулсан ажилч хөдөлмөрч манай нутгийнхан та бүхнийг угтан мэндчилэх болно.
Эрхэм Танд сайн сайхныг хүсэн ерөөе. 
Дорноговь аймгийн ЗДТГ

Thursday, September 20, 2012

Аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлэв

ЭМШУИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн 50 жилийн ойд зориулсан наадам есдүгээр сарын 20-нд Сайншанд хотод болж өнгөрлөө. Ойн барилдаанд аймаг сумын цолтой 32 бөх зодоглосноос Дорноговь аймгийн Мандах сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээ, "Төмөр транс" ХХК-ний бөх аймгийн арслан Ё.Эрдэнэжаргал түрүүлж, Өргөн сумын харъяат Хутагтын хүчтэн дэвжээний бөх аймгийн начин С.Дорждагва үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх аймгийн арслан Л.Шинэбаатар, Завхан аймгийн харъяат сумын заан Мөнхтогтох нар шалгарчээ.

Monday, September 17, 2012

Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулав

Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Дорноговь түншлэл-2012”, “Шилмэл мал-2012” үзэсгэлэн, худалдааг 2012 оны есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Үзэсгэлэн, худалдаанд 14 сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй, нэгж байгууллага оролцсон бөгөөд сүү, мах, гурилан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, нийтийн хоол, зочид буудал, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий урлал, бэлэг дурсгал, худалдааны газар, шинийг санаачлагч зэрэг 17 номинацийг шалгаруулж, шагнаж урамшууллаа. Шалгарсан аж ахуй нэгж, иргэдийг Улаанбаатар хотноо болох “Намрын ногоон өдрүүд 2012” үзэсгэлэнд оролцуулахаар болжээ.

Thursday, September 13, 2012

Сайншанд сумын мал далан мянгад хүрнэ

Сайншанд сумын 2011 оны жилийн эцсийн мал тооллогоор 165 малчин өрх, 127 мал бүхий өрх 60795 толгой мал тооллуулсан бол энэ оны эцсийн мал тооллогоор далан мянгад хүрэх тухай албаныхан ярьлаа. Суманд баян дэлгэр омгийн хонь, үзэмчин ямаа, талын улаан, хар тарлан, алутава, семинтал үүлдэрийн үхэр, монгол үүлдрийн адуу зэрэг гойд ашиг шимт шилмэл сүргээр малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллаж байна. Аймгийн төвийн хэрэглэгчдийг эрүүл чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуй буюу үнээний ферм байгуулах сонирхолтой иргэд ихээр нэмэгдэж байгаа гэнэ.
Х.Эрдэнэ

Wednesday, September 12, 2012

Шинэ зам, шинэ хаалга нээлтээ хийжээ

Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх төмөр замын 35-р зөрлөгөөс Эрдэнэ сумын 18-р худаг хүртэлх 133,502 км авто замын нээлийн ажилллагаа болсон байна. Шинээр тавигдсан авто замын ажлыг БНХАУ-ын Чайна Жео Инженеринг корпораци 6 жилийн хугацаанд нийт 24 сая долларын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ. Мөн энэ үеэр Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан босгосон “Дорноговь” хүндэтгэлийн хаалганы нээлт давхар болсон аж.

Monday, September 10, 2012

Мэргэжлийн хяналтын нэрийг барьж, залилжээ

МХГ-ын нэрийг барьж залилан хийсэн хэрэг Дорноговь аймагт гарчээ. Худалдаа үйлчилгээний газруудаар “Мэргэжлийн хяналтын газраас явж байна. Бараа бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авч байгаа” гэж хэлээд лаазалсан бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүнүүдээс авч явсан байна. Энэ нь зөвхөн худалдаа үйлчилгээний газраар бус төмөр замын вокзалын орчимд хоол хийж зардаг иргэдээс хүртэл мөнгө аваад амжсан аж. Иймэрхүү хэрэг дахин давтагдахгүй байх үүднээс уг байгууллагын байцаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Ингэснээр албан ёсны байцаагч ямар бичиг баримттай байж хяналт шалгалт хийх ёстой талаар иргэдэд таниулаад зогсохгүй давхар бараа бүтээгдэхүүний хадгалалт аюулгүй хүнсний худалдааг шалгасан аж.
Х.Эрдэнээ /Дорноговь/

Thursday, September 6, 2012

Төсөл амжилттай хэрэгжиж байна

Дорноговь аймгийн Өргөн суманд өнгөрсөн сарын сүүлээр цөлжилтийг бууруулах газрын менежментийн төслийн туршлага солилцох арга хэмжээ болжээ. Уг төсөл Төв, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн цөлжилт, газрын доройтолд ихээр өртөж буй 13 суманд хэрэгжиж байгаа аж. Мөн бүс нутгийн тодорхой газар нутагт цөлжилттэй газрын доройтлыг бууруулах, нутгийн иргэдийг түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийн санаачлагыг дэмжих, энэ талаарх орон нутгийн удирдлага, малчдын чадавхийг дээшлүүлэх, хамтын шийдвэр гаргах аргыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. Дорноговь аймагт 2008 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн тус төслийн хүрээнд газар тариалан өрхийн үйлдвэрлэл хөдөө аж ахуйн чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд Өргөн суманд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Өлзийбуян”, болон “Баянтал” зэрэг бүлгийн 5-6 өрх сүүн бүтээгдэхүүн боловсруулах, фермерийн аж ахуй эрхлэх газар тариалан эрхлэн амжилттай яваа гэнэ.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага