2012.10.31-ний өдөр тус аймагт явагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
- Төрийн жинхэнэ албан тушаалд 2012 онд шинээр ажилтан элсүүлж авах захиалгыг аймгийн хэмжээнд нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. 2012 оны 10 дугаар сарын 31-ний мэргэшлийн шалгалтанд нийт 26 ажлын байр зарлагдсан байна.
- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд бэлтгэх сургалтыг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *2012 онд төрийн жинхэнэ албанд шинээр орох иргэдээс авах мэргэшлийн шалгалтын агуулга, чиглэл*-ийн дагуу сэдвээр сургалт зохион байгуулж, нийт 88 хүн хамрагдлаа.
- Аймгийн хэмжээнд зарлагдсан 26-н ажлын байрны захиалга, мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах талаар 2012 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд аймгийн РМ радио, телевизээр зарласнаас гадна нийт сумдад мэдээлж, аймгийн вейб сайтад тавигдсан.
- Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орох иргэдийг 2012 оны Юдугаар сарын 26, 29-ний өдрүүдэд бүртгэлээ. Ажлын байрны мэргэжлийн ерөнхий болон тусгай шаардлагад нийцсэн 88 иргэн туслах түшмэлийн 11, дэс түшмэлийн 6 ажлын байранд нийт 17 сул орон тоон дээр бүртгүүлсэн.
- Төрийн албаны мэргэшлнйн шалгалтыг удирдан зохион байгуулах салбар комиссыг Торийн албаны зовлөлийн Дорноговь аймаг дахь салбар зовлолийн 2012.10.30-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор томилсон.
- Дорноговь аймагт Төрийн албаны мэргэшлийн шалгалтад 2012 оны 10 дугаар сард зарлагдсан 26-н ажлын байрнаас 17-н ажлын байранд 86 иргэн оролцож 2 иргэн ирээгүй болно. Үүнээс:
- Сорилын шалгалтанд туслах түшмэлийн ангилалд 52 иргэн, дэс түшмэлийн ангилалд 7 шалгуулагч тэнцэж дараагийн шатны шалгалтуудад хамрагдаж 59 иргэн тэнцлээ.
- Дээр дурдсан ажлын байрнаас дэс түшмэлийн 3 ажлын байр сул үлдлээ. Ингээд шалгуулагч бүртгэгдээгүй 9, шалгалтанд шалгуулагч тэнцээгүй 3, нийт 12 ажлын байр сул үлдсэн байна.
- Шалгалттай холбоотой дараах материалыг хүргүүллээ. Үүнд:
- Мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад оруулах тухай шалгалтын салбар комиссын шийдвэр
- Төрийн захиргааны албаны мэргэшлийн 2012 оны шалгалтад тэнцэж төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэх иргэдийн нэрс, онооны дараалал
- Төрийн албаны мэргэшлийн шалгалтын Салбар комиссыг байгуулсан тухай аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол
- Зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэд шалгалт өгөөд тэнцээгүй улмаас сул үлдсэн ажлын байрны нэр
ДАРГА С.БӨХХҮҮ
No comments:
Post a Comment