Яруу найрагч Ж.Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Ц.Жагдалын аялгуу “Тал нутгийнхны дуу”-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 52 дугаар тогтоолоор аймгийн сүлд дуу болгон баталсан билээ.
| Санан санан бодоход минь Саравчлан саравчлан хармаар аа Нүдний хараа сунгасан Миний нутаг уудам даа Уурга барьсан адуучин Уртын дуугаа аялсан Даамай сайхан мориороо Давхиж өссөн нутаг даа | Нуур шиг зэргэлээн дундаасаа Нутгийн айлууд тодорсон Түмэн сүрэг налайсан Миний нутаг баян даа Харьд яваад ирэхэд минь Хараад зогсмоор санагддаг Хаа ч явсан бидний Хайрлан дуулдаг орон доо |



дууны нэрийг алдаатай бичсэн байна аа...
ReplyDeleteТал нутгийнхний дуу - Тал нутгийнхны дуу шүү дээ...
Баярлалаа, алдаагаа засварлалаа.
Delete