Wednesday, October 31, 2012

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын тухай

2012.10.31-ний өдөр тус аймагт явагдсан Төрийн албаны мэргэшлийн шалгалтын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
  1. Төрийн жинхэнэ албан тушаалд 2012 онд шинээр ажилтан элсүүлж авах захиалгыг аймгийн хэмжээнд нэгтгэн Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн. 2012 оны 10 дугаар сарын 31-ний мэргэшлийн шалгалтанд нийт 26 ажлын байр зарлагдсан байна.

Tuesday, October 30, 2012

П.Ганхуяг: Боловсон хүчнээ бэлтгэхгүйгээр хөгжлийн тухай яриад хэрэггүй

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Ийм үр дүнг бий болгохын тулд ямар арга хэрэглэв?
-2008 оны орон нутгийн сонгуульд дорноговьчууд анх удаа Ардчилсан намд итгэл хүлээлгэж, энэ аймгийг удирдах хариуцлагатай бөгөөд, хүндтэй үүргийг хүлээл­гэсэн. Бид сонгуульд ялалт байгуулсны дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулсан. Тэгэхдээ хэтийн төлөв, болж өгвөл ирээдүйгээ 30 жилээр харж төлөвлөлтөө хийсэн. Ингэснээр дараагийн сонгуулийн үр дүнгээр өөр нам эрх барилаа ч өмнөхөө үгүйсгэдэг байдлаас гарна гэж бодсон. Энэ дагуу нэлээн ажил хийлээ. Бодлого төлөвлөлтийг хийхийн тулд зөвхөн өөрийнхөө аймаг орон нутгийг харахгүй. Дорноговьтой хөрш аймгууд яаж хөгжих юм, тэдэнтэйгээ дэд бүтцээр хэрхэн холбогдох вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Мөн манай аймаг Өвөрмонголтой 600 км газар хил залгаа байдаг. Энэ 600 км хилийн цаана юу байна, ямар хөгжлийн бодлогыг түүн­тэй уялдуулах ёстой вэ гэдгийг харлаа. Мэдээж Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөртэй уялдуулах ёстой. Энэ бүхнийг гол зарчмаа болгож, аймгаа хөгжүүлж байна.

Wednesday, October 24, 2012

Нийгмийн хөгжлийн хэлтэс

Нийгмийн хөгжлийн хэлтэс нь аймгийн нийгмийн хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Олон нийттэй харилцах алба

2011 оны 01 сарын 04-ны өдрийн Б/06 тоот тушаалаар аймгийн ЗДТГ-ын дэргэд “Олон нийттэй харилцах алба”-ыг байгуулан, албаны дарга болон хэвлэлийн төлөөлөгч, мэдээллийн технологийн мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Санхүү төрийн сангийн хэлтэс

Хэлтсийн дарга, Төсвийн бодлогын ахлах мэргэжилтэн, Худалдан авах ажиллагаа, өмчийн бодлогын мэргэжилтэн, Нягтлан бодох бүртгэл, магадлагаа хариуцсан мэргэжилтэн, Төсвийн ерөнхий санхүүч, Төрийн сангийн мэргэжилтэн-3 нийт 9 орон тоотойгоор зохион байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс Засгийн газрын 2009 оны 67 дугаар тогтоолын дагуу хэлтсийн дарга, хүний нөөцийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, нутгийн удирдлага, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, иргэдтэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, гадаад харилцааны мэргэжилтэн, Засаг даргын туслах, архив, албан хэргийн эрхлэгч гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Хөгжлийн бодлогын хэлтэс

Аймгийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалт, нийтийн аж ахуй, архитектор төлөвлөлт, Зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээлэл, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн салбарын чиглэлээр төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх, орон нутгийн бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих, үнэлгээ дүгнэлт гаргах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Хууль зүйн хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 181 тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 376 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц өөрчлөгдөж 5 хэлтэс байгуулагдсаны нэг нь Хууль зүйн хэлтэс юм.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс нь Дарга,Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 тоотойгоор ажилладаг.

Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 2 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн харъяанд Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийг 2 ажлын байртайгаар байгуулсан.

Цэргийн штаб

Цэргийн штаб

Албан хаагчид

Албан хаагчид

Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын дарга Сүрэнжавын БӨХХҮҮ

1976 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. 1984-1994 онд Сайншанд сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд УБИС-ийн түүх нийгмийн анги, 2003-2004 онд Удирдлагын академийн төрийн удирдлагын менежерээр суралцаж дүүргэсэн.
Хөдөлмөрийн гараагаа 1999-2005 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга, 2006-2008 онд Дорноговь АЗЗА ТӨХК-ийн Хүний нөөц, хуулийн зөвлөх, 2008-2012 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хүний нөөц, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, 2012 оны 10 сараас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байна.

Дорноговь аймгийн засаг даргын орлогч Жамбалгаравын ГАЛБАДРАХ

1977 онд төрсөн. Нийгмийн ухааны багш, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1994-1998 онд Улсын Багшийн Их Сургуулийн Түүх Нийгмийн ухааны ангийг, 2004 онд Тайланд улсын Чанг Майн их сургуулийг 2007 онд АНУ-ын Вашингтоны Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2010 онд Удирдлагын академийн Төрийн Удирдлагын сургуулийг төгссөн. Боловсролын удирдлагын доктор (PhD) зэрэгтэй. 1998-2000 онд Дорнод аймгийн Хан Уул цогцолборт хичээлийн эрхлэгч, 2001-2002 онд УБИС-д эрдэм шинжилгээний ажилтан, 2002-2008 онд ЭМШУИС-ийн салбар сургуульд сургалтын албаны дарга, Боловсрол эрхэлсэн дэд захирал, 2008-2010 онд Сайншанд сумын Засаг дарга, 2010 оноос Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна. Мөн Аймгийн Ардчилсан намын Дэд дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэч. 2007 онд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны жуух бичиг, 2009 онд МЗХ-ны Тэргүүний залуу алтан медаль, 2011 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

Tuesday, October 23, 2012

Дорноговь аймаг

1. Айраг сум.  Сайншандаас 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т, төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 3566. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр, 15 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Monday, October 22, 2012

Тал нутгийнхны дуу

Яруу найрагч Жалбуугийн Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Цэндийн Жагдалын ая "Тал нутгийн дуу"-г тус аймгийн Эрдэнэ сумын тэр үеийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Нарийн бичгийн дарга, Улсын тэргүүний уран сайханч Ухнаа анх 1960-аад оны үед дуулж, Бүх цэргийн Дуу, Бүжгийн чуулгын дуучин, Өргөн сумын харьяат Дорждэрэм Монголын Радиогийн Алтан фондод бичүүлж үлдээсэн түүхтэй. Арваад жилийн өмнө Дорноговь аймгийн ИТХ-аас уг дууг аймгийнхаа Сүлд дуу болгон баталж, Хийморийн овоогоо түшүүлэн чулуун дээр сийлэн гэрэлт хөшөөнд мөнхөлжээ.

Тал нутгийнхны дуу

Яруу найрагч Ж.Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Ц.Жагдалын аялгуу “Тал нутгийнхны дуу”-г аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2002 оны 52 дугаар тогтоолоор аймгийн сүлд дуу болгон баталсан билээ.

Sunday, October 21, 2012

Геологи, уул уурхайн салбар

Дорноговь аймаг ашигт малтмалаар баялаг бөгөөд одоогийн байдлаар хайлуур жонш, цеолет, гөлтгөнө, чулуун нүүрс, газрын тос, алт, зэс, никель, төмөр, марганец, хром, гянт болд, цагаан тугалганы зэрэг 38 төрлийн ашигт малтмалын 73 орд, 440 гаруй илэрцүүд тогтоогдоод байна. Мөн тус аймагт Монгол орны хэмжээнд жоншны нийт нөөцийн 30 хувь бий. Байгалийн баялаг, ашигт малтмал, эрдсийн энэхүү ихээхэн нөөц нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих тааламжтай нөхцөл болж байна. Тус аймгийн нутагт орон нутгийн төдийгүй, улс орны эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий Зүүнбаян, Цагаан элсний газрын тос агуулсан хотгор байрладаг. Цагаан суваргын зэс-молибден, Хонгор /Дарцагт/, Чандмань уулын төмрийн хүдэр, холимог металл, Лугийн голын газрын ховор элемент, Айраг, Иххэт, Өргөн, Даланжаргалан сумдын нутаг дахь хайлуур жонш, Цагаанцавын цеолит, Алагтогоо, Элдэв, Хашаат худаг, Үнэгт, Хоньчийн гөлтгөнө, Хөхцав, Сөгдөхийн шохойн чулуу зэрэг томоохон ордуудад геологи хайгуулын ажил хийгдэж, нөөцийг тодорхойлсон. Сүүлийн жилүүдэд Эрдэнэ сумын Далайн элс, Улаанбадрах сумын Дулаан уул, Алтанширээ сумын Эрдэнэцогтын говь, Сайхандулаан сумын Оюут-Улаан зэрэг алт, уран, нүүрсний илрэл, эрдэсжсэн цэг бүхий газарт эрэл хайгуулын ажил үргэлжлэн хийгдэж байна. Эрдэс баялгийн нөөцөд тулгаруулан сүүлийн 30 гаруй жилд Айраг, Өргөн, Хажуу-Улааны хайлуур жонш олборлох үйлдвэрүүд, Үнэгтийн гөлтгөнийн уурхай, Олон-Овоогийн чулуун завод, 1990- ээд оноос Элдэв, Хашаат худгийн нүүрсний уурхай, Сөгдөхийн шохойн чулууны үйлдвэр зэрэг уул уурхай, барилгын материалын үйлдвэр ажиллаж, эх орны экспортыг нэмэгдүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

Газар тариалан

Газар тариалангийн бүтээгдэхүүн төмс хүнсний ногооны тариалалт 39% хүртэл өсч 225.2 тн төмс ,1394.5 тн хадлан, 150.0 тн хүнсний ногоо хураан авсан байна. Мөн аймгийн төвийн дулааны станцын шугам хоолой дээр хүлэмжийн аж ахуй байгуулж амжилттай үр дүнд хүрсэн бөгөөд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Мандах суманд 4 га талбайтай хүлэмж, хоёр цөөрөм байгууллаа. Түүнчлэн Чех улсын Адра зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мал аж ахуй

Тус аймаг 2011 оны эцэст 1207381 толгой мал тоолууллаа. Өнгөрөгч онд тус аймгийн мал таван төрөл дээрээ үний дотор тэмээн сүрэг 1900 толгойгоор өссөн байна. Аймгийн ЗДТГ-аас мал тоо толгойд биш, харин эрүүл, өндөр ашиг шимт малыг өсгөн үржүүлэх бодлого барьж байгаа бөгөөд үүний дагуу “Малчин өрх бүр үйлдвэрлэгч” малчдын зөвлөгөөн, “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн худалдаа” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Түүнчлэн аймгийн цөм сүргийн албанд өндөр ашиг шимт эцэг мал худалдан авч үржүүлж эхэлсэн бөгөөд Сайншанд хотыг сүү цагаан идээгээр хангах фермерүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс жижиг, дунд үйлдвэрийн зээл олгох, гадна дотны туршлага судлуулах, энэ чиглэлийн мэргэжилтэнүүдийг урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулж байна.

Төсөв санхүү

Дорноговь аймаг орон нутгийн төсвийн хувьд 2003 оноос бие даан өөрөө өөрийгөө санхүүжүүлж ирсэн ба төсвийн зарлагаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүдэг цөөхөн аймгийн нэг юм. Тус аймаг 2004 онд 111.7 сая төг, 2005 онд 209.6 сая төг, 2006 онд 445.8 сая төг, 2007 онд 668.5 сая төг, 2008 онд 1412.4 сая төг, 2009 онд 3779.9 2010 онд 3300.6 сая төг , 2011 онд 2546.1 сая төгрөгийн зарлагаас давсан орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадам

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН ЖҮЖИГЧИН, “ЗУУНЫ МАНЛАЙ БҮЖИГ ДЭГЛЭЭЧ” Ц. СЭВЖИДИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН БҮЖИГЧДИЙН ХI НААДМЫН МЭДЭЭЛЭЛ
Хүүхэд өсвөр үеийнхэнд ардын бүжгийн болоод Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, “Зууны манлай бүжиг дэглээч” Ц.Сэвжидийн уран бүтээлийн арвин санг өвлөн уламжлуулах, хүүхдийн сэдэвтэй бүжгийн урын санг баяжуулах зорилгоор 2 жил тутам зохион байгуулдаг өсвөрийн бүжигчдийн улсын 11-р наадмыг 10 сарын 12-14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Sunday, October 14, 2012

Хөгжлийн мастер төлөвлөгөө

Айраг сум


Алтанширээ сум


Даланжаргалан сум


Дэлгэрэх сум


Замын-Үүд сум


Иххэт сум


Мандах сум


Өргөн сум


Сайхандулаан сум


Сайншанд сум


Ихэр ботго


Хатанбулаг сум


Дорноговь

Данзанравжаа


Thursday, October 11, 2012

Хутагтын нутгийн их бүтээн байгуулалт

Дорноговь аймагтай танилцах  “Өдрийн шуудан” сониныхны аялал аймгийн Засаг дарга П.Ганхуягтай уулзаж, оройн зоог барьснаар өндөрлөсөн юм. Уулзалтын үеэр П.Ганхуяг дарга аймагтаа хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн бодлогынхоо тухай тодорхой зүйлийг ярив. Тэрбээр “Бид говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаагийнхаа буянд сайхан амьдарч байна хэмээгээд бидний хөгжлийн түлхүүр бол зөвхөн уул уурхай, аж үйлдвэр биш. Энэ салбар тодорхой хугацаатай. Харин дуусашгүй, эргэн нөхөгддөг баялаг буюу аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх системдээ орж байна. Тэгээд дараа нь уул уурхайгаа хөгжүүлж гурван том баганатайгаар цааш явна. Дөрөв дэх нь хүний хөгжлийн асуудал гэдгийг хатуу баримталж байгаа” хэмээн ярьсан нь сонирхол татсан юм.

Tuesday, October 9, 2012

Дорноговийг Эрдэнэт, Дархан хотын хэмжээнд хөгжүүлнэ

Дорноговь аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ямар нэгэн аймаг биеэ даагаад, дотоод нөөц боломж, бололцоогоо ашиглаад, газар орныхоо онцлогт тохируулаад хэрхэн хөгжиж болдгийг Дорноговь харуулж байна. Аймгийн төв Сайншандаас 18 км-т Дорноговь гэх бичигтэй, гад­на дот­ныхныг  угтан авч, үдэн  гаргах хүндэтгэлийн цагаан хаалгыг “80 бүтээлч ажил”-ын хүрээнд барьж байгуулжээ. Бид аймгийн төвөөс энэ хаалга хүртэл шинээр ашиглалтад орсон алтан шар замаар  дав­хисаар хүрлээ. Ийн давхиж байхдаа тэр замын сайхныг уулга алдан шагшин магтсаар таарав.

Tuesday, October 2, 2012

Эрчим хүчний салбар

Тус аймгийн Мандах, Хатанбулаг сумд салхин цахилгаан станцтай, бусад сумд төвийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамд холбогдсон.

Дулаан хангамж

Өнөөгийн байдлаар албан байгууллага, аж ахуйн нэгжийн 229,3 мянган куб м эзэлхүүнтэй байр, айл өрх, орон сууцны 28,0 мянган куб м эзэлхүүнтэй байранд халаалт өгч байна. Жилд 33,0 мянган тонн нүүрс хэрэглэж, 111.6 мянган Гкал дулаан үйлдвэрлэдэг.

Төмөр зам

Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам тус аймгийн нутгаар 471 км дайран өнгөрдөг. Өнөөгийн төмөр замаар жилд 15-16 сая тонн ачаа тээвэрлэж байгаа нь тээвэрлэх шаардлагатай нийт ачааны 10 орчим хувь болдог байна. Цаашид байгалийн баялаг, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлснээр тээх ачааны хэмжээ үлэмж нэмэгдэх болно. Үүнийг харгалзан төмөр замын сүлжээг өргөтгөж, тээх нэвтрүүлэх хүчин чадал, хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Таван толгойн нүүрс, Оюу толгой, Цагаан суврагын зэс-молибдений баяжмалыг БНХАУ, ОХУ-д гаргах хамгийн тохиромжтой хувилбар нь Таван толгой- Цагаан суврага - Зүүнбаянгийн төмөр замыг тавих явдал юм.

Авто зам

Азийн тэнхлэгийн хурдны авто зам тавигдаж байна. Энэ нь Монгол орны төвийн бүсийг хамарсан төдийгүй хоёр тивийг холбосон авто тээврийн томоохон сүлжээ болно. Холбоо, мэдээллийн технологи Тус аймагт холбоо, мэдээллийн технологи харьцангуй түргэн хөгжиж байгаа бөгөөд үбөүрэн холбооны 5 оператор үйл ажиллагаагаа явуулж байна. Сайншанд, Замын-Үүд, Даланжаргалан, Айраг, Эрдэнэ, Өргөн сумд шилэн кабелиар холбогдсон. Аймгийн хэмжээнд цахилгаан холбоог 2012 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөний дагуу бүх сумдыг шилэн кабель болон сансрын холбооны системд оруулснаар хоцрогдсон агаарын шугамыг бүрэн халж телефон аппаратыг компьютерээр сольж мэдээлэл холбооны тоон сүлжээг бүхэлд нь бий болгож байна. Багийн холбоо буюу хөдөөгийн холбооны сүлжээг өргөн зурвасын CDMA-450 интернет телефон зэрэг шинэ техник технологид шилжүүлэх болно.

Аялал жуулчлал

Дорноговь аймаг нь хүн төрөлхтний анхны өлгий, чулуун зэвсэг, хадны сүг зураг, хүрлийн болон төмрийн үеийн зэр зэвсэг, булш бунхан, гэрэлт хөшөө, хот балгадын туурь зэрэг түүх соёлын үнэт дурсгалууд, 80 гаруй сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс, далай, тэнгисийн амьтан, ургамалын үлдэгдэл, чулуужсан мод, 30 сая жилийн өмнө амьдарч байсан намгийн хирон, одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палантеологийн чухал олдворууд бүхий Монгол орны унаган төрхөөрөө байгаа говь нутаг билээ. Байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий баян бүрд, элсэн манхан, ховор ургамал, ан амьтан, нүүдэлчдийн өвөрмөц соёл, зан үйл зэрэг нь аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Тус аймагт гадаад дотоодын аялагчид, жуулчдын сонирхдог гол зүйл нь дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн ноён хутагт Данзанравжаагийн музей, түүний үүсгэн байгуулсан Хамарын хийд, Шамбалын орон орчмын шашин түүхийн дурсгалт газрууд юм. Аливаа хүмүүн гэгээрч төгөлдөржин оюунаараа хүрч болох ариун дагшин орныг Шамбалын орон хэмээх бөгөөд газраас түүнтэй харилцах нэг цэг нь Хамарын хийдээс холгүй оршдог билээ. Сүүлийн жилүүдэд түүх танин мэдэхүйн аялал, шашин мөргөл, бясалгалын аялал, тэмээн аялал зэрэг аялалын төрлүүд хөгжих хандлагатай байна. Аймгийн хэмжээнд УБТЗ-ын Аялал жуулчлалын товчооны, Сайншанд суманд “Таван дохио”, “Шанд”, “Говийн өглөө”, Замын-Үүд суманд УБТЗ-ын төвийн харьяа “Дорнын говь-1”, Алтан ширээ сумын “Саруул цээл”, Сайхандулаан сумын “Булагийн аялал” ХХК-ийн “Цацийн булаг” жуулчны баазууд болон 40 зочид буудал, 32 үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.

НУТГИЙН ОНЦЛОГ

Чингис  хааны  төрийн  8   хөлт   их   цагаан  сүлдний  дагуул  8 тугийн  нэг  бага  цагаан тугийг  хааны  удмын  тайж  нар  үе  залгамжлан тахиж  ирсний  дотор  мэргэн  ван Гүршихийн  эзэмшилд,  тус   аймгийн Хөвсгөл    сумын  нутагт  Хутаг  уул,  Авдрантай уулын зүүн  талд  байх Сүлдэн хөх толгойд тахиж байжээ.
Дорноговь   аймаг   нь   өнөөгийн   соёлт   хүн   төрөлхтний   мөнхийн бүтээл  болох  ноён хутагт  Данзанравжаагийн  шашин,  түүх,      бичиг, соёлын     өв  дурсгалыг  хадгалж     үлдсэн юм.  Ноён  хутагт  1803  онд Түшээт   хан   аймгийн   Мэргэн   вангийн   хошууны   нутаг Шувуун   шанд хэмээх  газарт  ядуу  ард  Дулдуйтын  хүү  болон  төрж,  хожим  нь  шашин төрийн зүтгэлтэн, гүн ухаантан, зохиолч, яруу найрагч, найруулагч, зураач,  эм   баригч,  ая зохиогч,      соён   гэгээрүүлэгч  хэмээн  олноо алдаршиж, нэгэн биед багтаж ядсан их авъяас билэг, нэгэн хүн дааж ядсан өндөр их нэр хүндийн эзэн болсон юм. Тэрээр иргэний уянгын 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн  бүхий  л  хэлбэрийг  говь  нутагтаа  хөгжүүлсэн  шашин,  түүх, бичиг,    соёлын  аугаа    их  өв  дурсгалыг  үлдээсэн  соён  гэгээрүүлэгч байлаа. Түшээт   хан   аймгийн   Говь   мэргэн   вангийн   хошууны   нутаг Цавгийн   ам,   Эрдэнэ   овоо,   Үүдийн   ус   орчимд   1906   оноос   жижиг суурин үүсгэж, хилийн цэрэг суулгаж, телефон утасны хороо, гаалийн хэсэг  ажиллуулж  эхэлснээр  өнөөгийн    Замын-Үүдийн  шав  тавигджээ. Тэр   цагаас  хойш   Замын-Үүд  нь   улам   өргөжиж  Монгол   улсын   эдийн засаг,  бараа  эргэлтийн  үндсэн  ачааг  үүрч,  өмнөд  хөрштэй  харилцах үүд  хаалга  болж  байгаа  бөгөөд  одоо  тус  сумын  нутагт  эдийн  засгийн чөлөөт бүс байгуулах ажил эхлээд байна.
Хилийн       Замын-Үүд,       Баянбулаг-Мандалын       боомтууд       нь Монгол  улсын  эдийн  засаг,  бараа  эргэлтийн  үндсэн  ачааг  үүрч,  өмнөд хөрштэй харилцах үүд хаалга болж байна. 1944   оны   мичин   жилийн   зуднаар   олон   мянган   адуун   сүргийг хил  дээр  тогтоон  барьсан  гавъяат  үйлсийг  бүтээгсэд     манай аймгийнхныг “Их говийн зоригтнууд” хэмээх хүндэт алдарт хүргэсэн билээ.Халхын   голд   Японы   түрэмгийлэгчдийг   бут   цохих  тулалдаанд тус  аймгийн  эрэлхэг  хөвгүүд  оролцож,     аугаа  их  Эх  орны  дайнд Зөвлөлтийн ард түмэн ялалт байгуулахад агт морь, эд хөрөнгө, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, ялалтыг хамтдаа байгуулсан юм.
1954   онд   жилдээ   50   мянган   тонн   нефть   үйлдвэрлэх   хүчин чадалтай  Зүүнбаяны  нефтийн  үйлдвэр,  1956  онд  Улаанбаатар-Замын-Үүдийн  700  гаруй     км  төмөр     зам  ашиглалтанд  орсон,  жонш  олборлох уулын  гурван  үйлдвэр  үйл  ажиллагаагаа явуулж  эхэлсэн    зэрэг  нь тус   аймгийн   төдийгүй  Монгол   улсын   хөгжил   дэвшилд  түүхэн   үүрэг гүйцэтгэх эдийн засгийн томоохон ололтууд байлаа.
Дорноговь  аймаг   мах,   ноос,   түүхий   эд   бэлтгэх  ажлыг   сайн зохион байгуулж, улсад тэргүүн байр эзэлсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн    тогтоолоор          1942     онд Хөдөлмөрийн     гавъяаны улаан  тугийн  одонгоор,      мал  сүргээ  өсгөж,  улсын  төлөвлөгөөт даалгаваруудыг  амжилттай  биелүүлсний  учир  1974   онд   Ардын  Их Хурлын Тэргүүлэгчдийн     зарлигаар     мөн     Хөдөлмөрийн     гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан байна.

contact

Дорноговь аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба
www.dornogobi.gov.mn
fax: +976-01522-22330

Эрдэнэ сум

Сайншандаас 100 км, Улаанбаатар хотоос 600 км-т төмөр замын дагуу оршдог. Тус сум 5 багтай. Хүн ам 2320. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 240 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 160 суудалтай соёлын төв ажилладаг.

Хөвсгөл сум

Сайншандаас 170 км зайтай. Тус сум 4 багтай. Хүн ам 1478. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Хатанбулаг сум

Сайншандаас 240 км-ийн зайтай оршдог. Тус сум 5 багтай. Хүн ам 3024. Одоогийн байдлаар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль /Сулинхээрт бага сургуулийн салбартай/, 80 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Улаанбадрах сум

Сайншандаас 138 км-т оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1494. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Сайншанд сум

Улаанбаатар хотоос 460 км-т төмөр замын дагуу оршдог. Эдийн засаг, нийгмийн дэд бүтцүүд сайн хөгжсөн сум болно. Тус сум 5 багтай. Хүн ам 19891. Нийтдээ 2600 суудалтай ЕБ-ын 3 сургууль, 300 ортой дотуур байр, нийтдээ 500 ортой 5 цэцэрлэг, 320 суудалтай ,,Саран хөхөө,, театр, 140 ортой Нэгдсэн эмнэлэг, 125 ортой Төмөр замын эмнэлэг ажилладаг. Сайншандын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгонд 952 суудалтай ЕБ-ын сургууль, 60 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 400 суудалтай соёлын төв ажилладаг.

Сайхандулаан сум

Сайншандаас 98 км-т оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1207. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 160 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 30 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Өргөн сум

Сайншандаас 60 км-т, Улаанбаатар хотоос 503 км-т төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1796. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 52 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 150 суудалтай соёлын төв ажилладаг.

Мандах сум

Сайншандаас 170 км, Улаанбаатар хотоос 454 км зайтай. Тус сум 5 багтай. Хүн ам 1555. Одоогийн байдлаар салхины сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байна. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 400 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Иххэт сум

Сайншандаас 162 км, нийслэл Улаанбаатар хотоос 360 км зайтай. Тус сум 3 багтай. Хүн ам 2219. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 410 суудалтай ЕБ-ын сургууль, 60 ортой дотуур байр, 12 ортой хүн эмнэлэг, 100 ортой хүүхдийн цэцэрлэг, 180 суудалтай соёлын төв ажилладаг.

Замын-Үүд сум

Сайншандаас 230 км, Улаанбаатар хотоос 780 км, Монгол улсын хилээс 4,5 км-ийн зайтай оршдог. Тус сум 2 багтай. Хүн ам 11527. Замын-Үүд суманд 630 суудалтай ерөнхий боловсролын сургууль, 130 ортой хүүхдийн цэцэрлэг, 20 ортой хүн эмнэлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Дэлгэрэх сум

Сайншандаас 145 км зайтай оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1768. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 80 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Даланжаргалан сум

Сайншандаас 156 км, Улаанбаатар хотоос 305 км-т, төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 2486. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 35 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Алтанширээ сум

Сайншандаас 90 км, Улаанбаатар хотоос 450 гаруй км-т оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 1307. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 30 ортой дотуур байр, 10 ортой хүн эмнэлэг, 50 ортой хүүхдийн цэцэрлэг, 200 суудалтай соёлын төв ажилладаг.

Айраг сум.

Сайншандаас 130 км, Улаанбаатар хотоос 330 км-т, төмөр замын дагуу оршдог. Тус сум 4 багтай. Хүн ам 3566. Төвийн эрчим хүчинд холбогдсон. Үүрэн телефон үйлчилгээ нэвтэрсэн. Тус суманд 320 суудалтай ЕБ-ын сургууль, 50 ортой дотуур байр, 15 ортой хүн эмнэлэг, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 100 суудалтай соёлын төв ажилладаг.

Засаг захиргаа

Тус аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв Сайншанд хот. Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг. Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
Манай аймагт ЭМШИУС-ын салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад соёлын төвүүд ажилладаг.
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь :
  1. Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс
  2. Хөгжлийн бодлогын хэлтэс
  3. Нийгмийн хөгжлийн хэлтэс
  4. Санхүү, төрийн сангийн хэлтэс
  5. Хууль зүйн хэлтэс
  6. Цэргийн штаб
  7. Олон нийттэй харилцах алба
  8. Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.

Хүн ам

Тус аймагт 2011 оны эцсийн байдлаар 18397 мянган өрхөд 60.5 мянган хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 59.0 хувь нь хот /аймгийн төв/ тосгонд, 16.8 хувь нь сумын төвд, 24,2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 30.4 хувийг хүүхэд, 64.8 хувийг хөдөлмөрийн насны 4.8 хувийг тэтгэврийн насныхан эзлэх болжээ. эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Нэг өрхөд дунджаар 3,3 хүн ногддог. Нийт 19,8 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ногдож байна. 2011 оны байдлаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст 1250 ажилгүй иргэн бүртгүүлсэнээс 1082 иргэн ажлын байраар хангагдсан байна. Аймгийн дүнгээр 602 байнгын, 570 улирлын , 1172 шинэ ажлын байр бий болжээ. Шинэ ажлын байрны 7.1% төсвийн хөрөнгөөр, 63.5 % ийг хувийн байгууллага өөрийн хөрөнгөөр, 29.3% зээлийн эх үүсвэр гадаадын зээл тусламжийн хүрээнд бий болсон байна.
Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дундажаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 14,7 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна.

Байгаль, цаг агаар

Тус аймаг бүхэлдээ говийн бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутагтай. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, зуны улиралд +41 хэм хүртэл халж, өвлийн улиралд -40 хэм хүртэл хүйтэрдэг. Салхины дундаж хурд 4,2-4,6 м/сек, зарим үед 35 м/сек хүртэл ширүүсэх тохиолдол бий. Цаг агаарын тааламжгүй нөлөөлөл болох хүчтэй цасан ба шороон шуурга, ган, зудын аюул цөөн бус удаа тохиодог, сүүлийн жилүүдийн хуурайшилтын улмаас цөлжилтийн явц хурдасч байна. Говийн эмзэг байгалийг нөхөн сэргээх боломж хязгаарлагдмал. Гадаргын усны нөөц бараг үгүйгээс гүний усыг татаж ахуй амьдрал болон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг.

Аймгийн товч түүх

Дорноговь аймаг нь ХI, ХII зууны үеийн Монголын эзэнт гүрний үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үед Түшээт хан аймаг, Автономит төрийн үед Богд хаан уулын аймаг нэртэй байсан юм.
Эртнээс нааш өмнөд хилийн хаалга болсон Замын-Үүдээс Чойрыг дамжин их Хүрээ ордог гүнж зам, Чуулалт хаалганаас Улиастай ордог Харчин буухиа өртөөний их замууд тус аймгийн нутгаар дайран өнгөрдөг байжээ. Энэ нь Монгол улсад гадаад худалдаа, соёл нэвтрэх гол зам болж байв.
1911 онд Монголчууд Манжийн эсрэг тэмцэлдээ ялж, олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг байгуулахад Мэргэн вангийн хошуу нэрийг сэргээн тогтоосон байна.
1921 оны Ардын хувьсгалын дараагаар Монголын ард түмэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралдаа шинэ шинэ өөрчлөлт хийж, амжилт олж, хөгжил дэвшлийн замд орсон юм.
1931 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчид, Засгийн газрын шийдвэрээр Дорноговь аймгийг байгуулснаар тус аймгийн шинэ үеийн түүх эхэлсэн билээ.

үзүүлэлт

Дотоодын нийт бүтээгдэхүүн / 2011 он /
ДНБ: 57763.5. төг
Нэг хүнд оногдох ДНБ: 966.4 төг
ДНБ-д эзлэх хувь: 
- Хөдөө аж ахуй 20051.7
- Тээвэр агуулахын үйл ажиллагаа 7785.3
- Барилга 460.5
- Бөөний болон жижиглэнгийн худалдаа 5541.3
- Боловсрол 5945.9
- Төрийн удирдлага болон нийгмийн даатгал 5441.3
- Бусад 227.2 

Төсөв / 2011 он / 
- Улсаас татаас авдаггүй, эдийн засгийн хувьд бие даасан төсөвтэй.
- Орон нутгийн төсөвт 13179.2 сая төгрөгийн орлого оруулсан.
- Улсын нэгдсэн төсөвт 2546.1 сая төгрөг төвлөрүүлсэн. 
Дэд бүтэц 
- Төмөр замын урт: 471 км
- Сайншанд-Замын-Үүд 232 км
- Сайншанд- Говьсүмбэр 189 км
- Сайншанд- Зүүнбаян 50 км 
Авто зам:
Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 432 км зам баригдаж байна
Сайншанд-Зүүнбаян-Хөвсгөл-Ханги мандалын боомтын 290 км хатуу хучилттай авто замын зураг, төсөв хийгдсэн. 
Агаарын зам: 
- Улаанбаатар-Бээжин чиглэл дайран өнгөрдөг.
- Олон улсын онгоц буух нөөц аэродромтой. 
Цахилгаан хангамж: 
- Багануур-Сайншанд 220 кВт
- Сайншанд-Замын-Үүд 110 кВт
- Сайншанд-Зүүнбаян 35 кВт 
Томоохон орд 
- Улаанбадрах сумын Дулаан уулын ураны хайгуул, Францын “Арево” групп
- Мандах сумын Цагаан суваргын зэс молибдены орд, “МАК” ХХК
- Хатанбулаг сумын Элстэйн төмрийн хүдрийн орд, “Мон-Лаа” ХХК
- Даланжаргалан сумын “Элдэв”-ийн нүүрсний орд, “МАК” ХХК
- Өргөн сумын шохой чулуу, цеолитын орд, цементийн үйлдвэр “Сэнж сант” ХХК 
Жонш: 
  • Монросцветмет нэгдлийн уулын үйлдвэр Өргөн, Айраг, Даланжаргалан суманд ажиллаж Монгол улсын жоншны 30 хувийг үйлдвэрлэж байна. үйлдвэрлэж байна. 
  • Даланжаргалан суманд “Кэйвин инвест” ХХК 98 хүртэл хувийн агуулгатай жонш баяжуулан Америк, Япон улсад экспортлодог. 
  • Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Янтай уул” ХХК жонш баяжуулан экспортлож байна. 
  • Эрдэнэ суманд “Коммод” ХХК жоншны хайгуул олзворлолт хийж байна. 
Газрын тос:
  1. “Доншен газрын тос /Монгол/” ХХК 97-р талбай 
  2. “Golden sea petrolium” ХХК Тариач XV 
  3. “DWM” ХХК, “Манас гоби” ХХК Цагаан элс XIII, Зүүнбаян XIV 
  4. “Шунхлай энержи” ХХК Сулин хээр XXIII 
  5. “Сансарын геологи хайгуул” ХХК Төхөм хойд Х 
  6. “Зон Хэн Юу Тиан” ХХК Галба XI 
“Доншен Монгол” ХХК нь Зүүнбаянд 2003 оноос газрын тосны хайгуул явуулж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заагдсан хайгуулын 5314 кв талбайд жилд 600 мянга орчим баррель түүхий нефть олборлож, экпортлож байна.

Хөгжлийн тулгуур салбар 
  • Ашигт малтмал
- Газрын тос
- Зэс молибден
- Жонш
- Нүүрс
- Уран
- Бусад
  • Боловсруулах үйлдвэр 
- Нефть-хими
- Кокс-хий
- Зэс
- Төмөр 
  • Хүний хөгжил 
- Зам барилга, техникийн чиглэлээр түргэвчилсэн сургалт зохион байгуулах
- Техник, технологийн их сургууль байгуулах
- Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулийг өргөтгөх
- Анагаах ухааны коллежийн статусыг дээшлүүлэх 
  •  Хөдөө аж ахуй 
- Мал аж ахуй
- Газар тариалан
  • Аялал жуулчлал 
- Тур оператор, жуулчны бааз
- Аялал жуулчлалын үйлчилгээний шинэ бүтээгдэхүүн
- Бэлэг дурсгал /ЖДҮ/

Дорноговь аймаг

Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв км
Сайншанд хот нь Улаанбаатараас 456 км
БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.
Засаг захиргаа: 14 сум, 58 баг
Хүн ам : 60500 / 2011 он /
Хөдөлмөрийн насны хүн ам 39204
Өрх: 18397

“Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ

Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн “Саран хөхөө” театр өвөл цагийн нээлтээ хийлээ. Нээлтийн тоглолтдоо зохиолч А.Баярсайханы “Нарыг хэн хулгайлсан бэ” хүүхдийн жүжиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягийн зохиол, Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн найруулсан “Эх орондоо харих болтугай” драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан байна. Мөн Н.Ганхуягийн зохиол, Н.Пүрэвдоржийн найруулга “Амьдрал тэнцүү томъёо”, “Хайртыгаа битгий мартаарай” драмын жүжгүүдийг өнгөрсөн амралтын өдрөөр тогложээ.
Х.ЭРДЭНЭБУЛГАН

Monday, October 1, 2012

160 сая төгрөгийн тоног, төхөөрөмж гардуулав

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дорноговь аймгийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төвд 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлснийг аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс гардан авчээ. Сайншандын 1-р сургууль, Айраг, Хөвсгөл сумын 10-р сургуульд дотуур байрны тоног төхөөрөмж, есөн цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, Сайхан дулаан, Эрдэнэ, Хөвсгөл, Улаанбадрах сумын соёлын төвд 20 гаруй сая төгрөгийн хөгжмийн иж бүрдэл өгсөн байна. Мөн есөн суманд 12 сая төгрөгийн үндэсний хөгжим, Замын-Үүд, Зүүнбаян суманд 11 сая төгрөгийн электрон самбар олгосон байна.
Х.Эрдэнэбулган /Дорноговь/

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага