Friday, November 30, 2012

“Саран Хөхөө” театрын танилцуулга

Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран Хөхөө” театр нь тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр билээ. Улмаар 1931 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Яам/ одоогийн Засаг даргын тамгийн газар/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч Улаан гэр хэмээх байгууллага байгуулагджээ.
Дорноговь аймгийн яамны шийдвэрээр , аймгийн клуб, болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1958 оны 1-р сарын 22-ны өдрийн 14/23-р тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн. Соёлын ордны анхны даргаар Аймгийн клубын дуу хорын багшаар ажиллаж байсан Д.Лувсанням Найруулагчаар Пунцаг нар ажиллаж байсан.

Судалгаа шинжилгээ, бүтээл

Тус байгууллага аймгийнхаа байгалийн баялгийн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран судалж тогтоох, хамгаалах арга зүйг шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад онцлон анхаарч ажилласан. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран 2003, 2007, 2009 онд хулан адуу, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг аймгийн ховор амьтдын судалгаа, 2004 онд монгол тарвага, цагаан зээрийн тархац, нөөцийн судалгаа, Усны хэрэг эрхлэх газартай хамтран 2003, 2007, 2010 онд усны эх үүсвэрийн тооллого, 2012 онд “Дунар-Од” ХХК-иар амьтны усан хангамжийн суурь судалгаа, МУИС-иар нэн ховор, ховор болон ашиглалтанд өртөмтгий ургамлын судалгаа, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран говийн ховор ургамал тоорой модны судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.

Ажлын амжилт

Тус байгууллага 2006 онд Байгаль орчны яамны системд 1-р байр, 2006 онд улсын хэмжээнд зохиогдсон “Байгаль орчин-бодит ажил” сарын аянаар улсад 2-р байр, 2007 онд Байгаль орчны яам байгуулагдсаны 20 жилийн ойн болзолт уралдаанд 3-р байр эзэлж, 2010 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймагтаа *Гутгаар байр* эзэлсэн амжилт үзүүлсэн. 

ЧИГ ҮҮРЭГ

  1. Хууль тогтоомж, сурталчлах, хэрэгжилтийг хангах 
  2. Сумд, байгаль хамгаалагчдыг удирдлагаар хангах 
  3. Ойжуулалт, ногоон байгууламж, МҮГ байгуулах 
  4. Ой, ус, амьтан, ургамал зэрэг байгалийн баялгийг  судлах, хамгаалах, нөхөн сэргээх, мэдээллийн сан бүрдүүлэх 
  5. ТХГН-ын хамгаалалтыг сайжруулах 
  6. Мэргэжлийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах 
  7. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх 
  8. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрүүдэх 
  9. Аялал жуулчлалыг хөгжүүлэх

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг бүх салбарт хэрэгжүүлж, журам дүрмийг мөрдөн хэвшил болгох нь тус газрын эрхэм зорилго мөн

Байгуулагдсан түүх , эрх зүйн үндэслэл

Аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 тоот захирамжаар *Байгаль орчны алба* нэртэй байгуулагдан одоогийн Мэргэжлийн хяналтын газрын байранд ажлаа явуулж эхэлсэн түүхтэй.
Байгаль орчны сайдын 2001 оны 38 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2001 оны 69 тоот захирамжаар байгууллагын дүрэм, байгууллагын даргын 2001-02-09-ний өдрийн 02 тоот тушаалаар дотоод журам батлагдан мөрдөгдсөн.

Данзанравжаа музей

XIX зууны үеийн Монголын их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны нууц тарнийн их мастер, говийн ноён хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум /-ны нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.

Дорноговь аймгийн Музей Сургалт Судалгааны төв

Анх 1945 онд Орон нутаг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей Сургалт Судалгааны Төв болон түүхэндээ гурван удаа нэрээ сольсон.
Манай МССТ –ийн эрхэм зорилго бол байгаль, түүх соёл, зан заншил зэрэг өвийн зүйлс хийгээд түүний талаарх мэдээллүүдийг хуримтлуулах хадгалан судлах, сурталчлах нийтийн хүртээл болгоход оршино.

Thursday, November 29, 2012

ММТ телевизийн танилцуулга

Манай телевиз 2010 оны 04 сарын 01 -нд анхны нэвтрүүлгээ Дорноговь аймгийнхаа ард иргэдэд эфирээ цацаж, "ММТ" телевиз нэртэйгээр үйл ажиллагаагаа хүргэж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл жил гаруй хугацаанд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Захирал Б.Одгариг, Зураглаач, эвлүүлэгч П.Оюунтөгөлдөр, Сэтгүүлч, хөтлөгч О.Эрдэнэтуяа нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй анх ажиллаж эхэлсэн бөгөөд "Монголын цахилгаан холбоо"-ны нэг давхарт РМ 104.5 радио болон телевизийн эфир байрлаж байсан. Харин телевиз одоогоор 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.Тус телевиз нь энэ хугацаанд өөрийн байр сууриа эзэлж, үзэгч олныхоо итгэлийг хүлээж үнэлэгдсэн хамт олон болжээ.

Sainshand Broadcasting System

Манай SВS телевиз болон Сайншанд ралио 107.5 FM нь Дорноговь аймгийн төв Сайншанд сумын нутаг дэвсгэрт анхны хувийн, чөлөөт телевиз болж 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй явуулж эхэлсэн.

Дорнрговь аймгийн ХААЖДҮГ-ын талаарх товч танилцуулга

Дорноговь аймгийн ХААЖДҮГ-ын талаарх товч танилцуулга

Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мөрдөх журам

Худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад мөрдөх журам

Үндэсний татварын алба

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН АЛБА
Алсын хараа - ил тод нээлттэй шуурхай, үйлчилгээнд чиглсэн орчин үеийн татварын албыг хөгжүүлж, орлогоо бодитойгоор мэдүүлж, татвар тололтийг нэмэгдүүлэх явдал мөн. Эрхэм зорилго - хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ татварын алба, татвар төлөгч шударгаар биелүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд оршино.

Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн танилцуулга

Дорноговь аймгийн статистикийн хэлтсийн танилцуулга

Бизнес инкубацид бойжигчийг сонгон шалгаруулах журам

Бизнес инкубацид бойжигчийг сонгон шалгаруулах журам

Хөгжлийн мастер төлөвлөгөө

Хөгжлийн мастер төлөвлөгөө

Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөр /2012-2016/

Эрүүл хот, сум, баг, хамт олон,  ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөр /2012-2016/

Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө

Эрүүл хот, сум, баг, хамт олон, ажлын байр бий болгох аймгийн дэд хөтөлбөрийг 2012-2016 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө

Thursday, November 15, 2012

Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Газар өмчлүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, газартай холбогдсон зөрчил маргааныг шийдвэрлэх, газар эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой хууль эрхзүйн мэдээллээр иргэд олон нийтийг хангах зорилгоор “ Газрын үр шим” сэдэвт 2 сарын аяныг 2012.09.10-2012.11.10-ны хооронд зохион байгуулсан. Аяны хүрээнд:
          Багийн ажлын алба болон хэсгийн ахлагч нарт аяны холбогдсон мэдээллийг өгөх уулзалтыг 2012 оны 09-р сарын 26-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Дээрх уулзалтын явцад хэсгийн ахлагч нараас газар олгох үйл ажиллагааны талаарх мэдээллийг авах  санал гарсаны дагуу 2012 оны 09-р сарын 28-нд аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд дахин зохион байгуулсан.

Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Газрын үр шим сэдэвт 2 сарын аяны хүрээнд хийгдсэн ажлын тайлан

Үсчин Г.Нарантогтох Азийн тэмцээнээс Тусгай байрын шагнал хүртлээ.

Индонези улсын нийслэл Жакарта хотноо 2012 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохиогдсон Ази номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын 16-р тэмцээнд Сайншанд сумын "Дөлгөөн-XXI" салоны үсчин Г.Нарантогтох эмэгтэй тайралтын төрөлд амжилттай оролцож Тусгай байр эзэллээ.
Тус тэмцээнд Индонези, Солонгос, Малайз, Монгол, Тайланд, Тайвань, Филиппин, Хятад, Шриланк, Япон зэрэг улсын 100 гаруй үсчин, гоо засалчид оролцсон ба Монгол Улсаа төлөөлөн УБ хот, Дорноговь, Өмнөговь, Завхан аймгаас 17 үсчин, гоо засалчид оролцож 1 гоо засалч, 3 үсчин Тусгай байр эзэлжээ.

Tuesday, November 13, 2012

А.Гансүх сайд Дорноговь аймагт ажиллаа


Зам, тээврийн сайд А.Гансүх албаны хүмүүсийнхээ хамтаар энэ сарын 11-13-нд орон нутагт ажиллаа.  Шинэчлэлийн Засгийн газар танхимынхаа сайдуудыг харьяа байгууллагын ажил байдалтай амралтын өдрүүдэд танилцаж ажиллахыг үүрэгдсэн билээ. Хөдөө орон нутгийн анхны томилолтоороо салбарын сайдыг “УБТЗ”-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дорноговь аймгийн Замын-Үүд өртөөнд ирэхэд сумын Засаг даргын тамгын газрынхан хүлээн авч, сумаа хөгжүүлэх төлөвлөгөө болон орон нутагт баригдах авто замын талаар танилцуулсан юм.

Monday, November 12, 2012

Сайншанд дахь ирээдүйн бүтээн байгуулалттай танилцлаа


Ардчилсан намаас сар бүрийн эх­ний долоо хо­ногийн пүрэв гарагт зохион байгуулдаг “Сэтгүүчидтэй уул­­зах цаг 4:11” уулзалт Дорно­­говь аймгийн Сайн­шанд суманд боллоо.
Энэ удаагийн уулзалт нь Орон нутгийн сонгуулийн сур­талчилгаа эхэлсэнтэй хол­­­богдуулан хөдөө орон ну­тагт зохион байгуулж буй хоёр дахь уулзалт гэдгээрээ онцлог байв. Уулзалтыг өмнө нь Завхан аймагт зохиож, хэвлэл мэдээллийнхэн хан­гай нутгийн бүтээн бай­гуу­лалттай танилцаж байсан билээ. Харин энэ удаад говь нутгийн сүр жавхланг би­ширч, Сайншанд сумын бүтээн байгуулалттай та­нилцаж яваад ирлээ. 

Sunday, November 11, 2012

Ардчилсан засгаараа дэмжүүлж аймаг орноо хөгжүүлнэ


АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хийдэг 4-11 уулзалтаа энэ удаа Дорноговь аймагт зохион байгууллаа. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, гурван ч нарийн бичгийн даргатайгаа очиж оролцсон энэ уулзалтыг Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг сумын иргэдийн хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан ийнхүү орон нутагт зохион байгуулсан юм. 

4-11 уулзалтад Дорноговь аймгийн АН-ын дарга, Засаг дарга П.Ганхуяг, аймгийн АН-ын дэд дарга Ж.Галбадрах, Равжаа музейн захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн З.Алтангэрэл нар оролцож сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтнуудад аймаг орон нутгийн ажил, сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө танилцуулсан. 

Friday, November 9, 2012

Зүүн бүсийн зуны уралдаан Дорноговь аймагт болно

Энэ жил Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын морин спорт, уяачдын холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас “Дүнжингарав-2011” Төвийн бүсийн хаврын уралдааныг хоёрдугаар сарын 27-ны өдөр Төв аймагт, Хангайн бүсийн хаврын уралдааныг Булган аймагт, Зүүн бүсийн хаврын уралдааныг Багануур дүүрэгт гуравдугаар сарын 5-ны өдөр, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өмнөговь аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорноговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Увс аймагт долдугаар сарын 29-30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай гэжээ.

Sunday, November 4, 2012

4:11 уулзалт Дорноговьд болно

Ардчилсан нам сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт 11.00 цагт сэтгүүлчидтэй 4:11 уулзалт хийдэг уламжлалтай. Энэ удаагийн “4:11 уулзалт” ирэх долоо хоногт Дорноговь аймагт зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Эл уулзалтаас сэтгүүлчид сарын хугацаанд Ардчилсан нам ямар ажил хийсэн талаар намын удирдлагуудаас бүрэн дүүрэн мэдээлэл авдаг юм. Харин энэ сарын 4:11 уулзалт орон нутгийн сонгуулийн өмнө болж буй. Ингэхдээ Дорноговь аймгийг сонгосон нь 2008 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, бодлогоо хэрэгжүүлж ирсэн учраас ийнхүү билигшээж сонгожээ.  Сэтгүүлчид 4:11 уулзалтад оролцохдоо Дэлхийн энергийн төв Хамрын хийдээр аялаад буцах юм байна.

Friday, November 2, 2012

СОЁМБО цогцолборын нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1115800,0 мянган төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Сондуулт эг” ХХК 2010-2012 онд  Соёмбо цогцолборыг барьж ашиглалтанд оруулж байна. Тус байгууламжид Гэрлэх ёслолын ордон, Өв соёлын танхимуудтай, Улсын бүртгэлийн хэлтэс, Архив зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулна.

СОЁМБО цогцолборын нээлтийн ёслолын ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын төлөвлөгөө

Нээлт болох өдөр: 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр
Болох газар: Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх Соёмбо цогцолбор

Зарлал

Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байгуулагдсан “СОЁМБО” өв соёл, хүндэтгэлийн өргөөний нээлтийн ажиллагаа 2012 оны 11 сарын 05-ны өдөр зохион байгуулагдах тул иргэд та бүхэн нээлтийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцоно уу.
Харилцах утас: 96331344
Аймгийн ЗДТГазар

СОЁМБО цогцолборын нээлтийн ажиллагаанд тууз хайчлах хүмүүсийн нэрс

2012.11.05                                                                                                                             Сайншанд
  • Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар
  • Аймгийн Засаг дарга П.Ганхуяг
  • Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах
  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү
  • Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Т.Ганбаатар
  • 3-р багийн Засаг дарга Н.Нарангэрэл
  • Аймгийн ахмадын хорооны дарга Л.Болд
  • “Сондуулт-Эг” ХХК-ний захирал Отгобаяр

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага