Friday, December 14, 2012

Аймгийн орон нутгийн 2013 оны төсвийн төслийн танилцуулга

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль Улсын Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагсан.
Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын удирдлага, зарчим, төв орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэлтийг бүрэн тусгаж, хуулиар тогтоосон тусгай шаардлагад нийцэж боловсруулагдсанаараа онцлогтой юм.

Тендер зохион байгуулсан мэдээлэл

Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороо бүрт  аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Ахмадын холбоо, Ажил олгогч эздийн холбоо, “Монгол-Овог” ТББ, Монголын СӨХ-ний салбар зөвлөл, Малын индексжүүлсэн даатгал төсөл  зэрэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүдээс  тогтмол оролцуулж хэвшсэн.
Мөн Монгол улсын төсвийн тухай хуулиар батлагдсан  болон салбар яамдын сайдаас эрх шилжиж ирсэн 26, аймгийн ИТХ-аар батлагдсан 45 хөрөнгө оруулалтын ажлуудыг нэгтгэн аймгийн Засаг даргаар батлуулж Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газар болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт аймгийн Засаг даргын албан бичгээр  хүргүүлсэн. Мөн www.dornogobi.gov.mn болон  Санхүү, төрийн сангийн хэлтсийн www.dornogobi-stsan.blogspot.com зэрэг цахим хуудсуудад хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг нийтлэн ил тод байдлыг хангаж ажилласан.

Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн түүхэн замнал

Санхүү хэлтсийн хамт олон 1967 он. Арын эгнээний
зүүн гараас: Даатгалын байцаагч Ч.Рэгзэн,
Орлогын байцаагч Б.Дашбилэг, Даатгалын тасгийн дарга Д.Лхүндэв,
Байцаагч нягтлан бодогч Б.Догмид. Урд эгнээний зүүн гараас
Хэлтсийн дарга Ш.Маналжав, Ерөнхий нягтлан бодогч Ч.Жаргал,
Байцаагч нягтлан бодогч З.Дорждэрэм,
Бүртгэлийн мэргэжилтэн Д.Доржготов
Дорноговь аймаг нь хуучнаар Сэцэн хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харъяалгадаж байсан. 1931 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд одоогийн Алтанширээ сумын Сайн-Усны баруун дэнж дээр хуралдсан аймгийн Ардын төлөөлөгчдийн анхдугаар их хурлаар Дорноговь аймгийг байгуулах тухай асуудал хэлэлцэж аймаг байгуулах түр хороог татан буулгаж аймгийн яамдыг байгуулснаар Монгол орны минь зүүн өмнөд хэсэгт Дорноговь аймаг байгуулагдсан юм. Аймаг анх байгуулагдахад 23 сум, 415 хорин, 8300 өрх, 26,5 мянган хүн амтай, 160,7 мянган километр нутагтай, 808,2 мянган малтай байсан байна. Аймгийн яамыг Ерөнхий, Цэргийн, Мал тариалангийн, Санхүүгийн гэсэн дөрвөн хэлтэст хувааж үйл ажиллагааг нь зохион байгуулснаар Санхүүгийн алба үүсч хөгжих эхлэл тавигдсан юм. Аймгийн яаманд Санхүүгийн хэлтэс, алба бий болсноор хамт олон бүрдэж ам бүл өргөжин тэлсээр өдгөө 80 насны босгыг алхлаа.

Thursday, December 13, 2012

Хичээлийн жилийн бүтцийг шинэчилсэн тухай

БШУСайдын 2012.12.11-ний А/175 тоот тушаалаар ЕБСургуулиудын 2012-2013 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан байна.
Үүнд:   Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013.01.14-нөөс 5 долоо хоног дунд ангийн сурагчид 2013.01.28-наас 3 долоо хоног ахлах ангийн сурагчид  2013.02.04-нөөс эхлэн 2 долоо хоног амарна.
Хөдөөгийн сурагчдын 3-р улирлын хичээл "Цагаан сар"-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.
Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012.12.31-нээс  5 долоо хоног,  дунд ангийн сурагчид  2013.01.14-нөөс эхлэн 3 долоо хоног,  ахлах ангийн сурагчид 2013.01.21-нээс  эхлэн 2 долоо хоног амарна.  Нийслэлийн сургуулийн бүх ангийн  сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013.02.04-нөөс орно.

Ахуйн үйлчилгээний шинэ төв нээгдлээ

Монгол Улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эдийн засгийн хөгжлийг хангах, тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор дэд бүтэц, хот байгуулалт, аймаг, сумыг хөгжүүлэх талаар сумдад ахуйн үйлчилгээний цогцолбор төвүүдийг байгуулна гэсэн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд Ахуйн үйлчилгээний шинэ төв 2012.12.06-ны өдрийн морин цагт үүд хаалгаа нээлээ.

Аймгийн аварга тогооч шалгаруулах IV уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Аймгийн аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн IV уралдаан 2012.12.08-ны өдөр аймгийн МСҮТ-тйин хоол үйлдвэрлэлийн сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Уралдааныг аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, МХГ, МСҮТ, аймгийн Тогооч нарын холбоо  хамтран зохион байгуулсан ба  уралдаанд 3 сумын цэцэрлэг, сургууль, зоогийн газрын 13 тогооч, МСҮТ-ийн тогоочийн ангийн оюутан нийт 14 тогооч оролцлоо. Тэмцээнийг хүүхдийн хоол, зоогийн газрын хоол гэсэн 2 төрөлд зохион байгуулсан ба хүүхдийн хоолны төрөлд Сайншанд сумын 1-р цэцэрлэгийн тогооч Э.Баярцэцэг, зоогийн газрын хоолны төрөлд Замын-Үүд сумын "Green corner" зоогийн газрын тогооч П.Наранбаатар нар шалгарлаа. Мөн Гэрийн даалгаврын шалгаруулалтад Сайншанд сумын "Сор" зоогийн газрын тогооч Б.Мөнхцэцэгийн "Шинэ жил", Иххэт сумын цэцэрлэгийн тогооч Ц.Одончимэдийн "Урц" бүтээлүүд шалгарлаа.  Уралдааны зардалд аймгийн ХХААЖДҮГ-ын хөтөлбөр, арга хэмжээний зардлаас 400,0 мян.төгрөгийг гаргаж санхүүжүүллээ.

Шинэ лого

Шинэ лого

Wednesday, December 12, 2012

Прокурорын байгууллагын түүх

Дорноговь аймгийн Прокурорын байгууллагын түүх

Дорноговь аймгийн Прокурорын газар 1932 оны 08-р сарын 01-нд аймгийн шүүхийн дэргэд үүсэн байгууллагдаж, прокурорын хяналтын ажлыг аймгийн шүүхийн орлогч хариуцан гүйцэтгэж байлаа.
МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн 1939 оны 02-р сарын 08-ны өдрийн 53-р их хурлаас Шүүх, Прокурорын байгууллагын ажлын тухай авч хэлэлцээд гаргасан тогтоолын дагуу Дорноговь аймгийн Прокурорын байгууллага байгуулагдахад жинхэнэ прокурор 1, мөрдөн байцаагч 3, нарийн бичгийн дарга 1, ажилчин 1, эсгий гэртэй, 10000 төгрөгийн төсөвтэй байгуулагджээ.

Гадаад хамтын ажиллагаа

  • БНХАУ-ын Бугат хот
  • БНХАУ-ын Бугат хотын Дархан Муу Мянган холбоот хошуу
  • БНХАУ-ын Баяннуур хотын Урдын хойд хошуу
  • БНХАУ-ын Шилийн гол аймгийн Сөнөд хошуу
  • БНХАУ-ын Эрээн хот
  • БНХАУ-ын Ляаонин муж

Онцгой байдлын хэлтсийн танилцуулга

Онцгой байдлын хэлтсийн эрхэм зорилго: Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэх замаар эмзэг байдал, эрсдлийг бууруулах явдал мөн.
2011 онд дэвшүүлсэн зорилт 
  1. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх
  2. Албан хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрдүүлэх
  3. Бие бүрэлдэхүүний ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх

Дорноговь аймгийн танилцуулга

Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. Аймгийн төв нь Сайншанд хот.
Хойд, урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин суудаг.
Хилийн байнгын үйл ажиллагаатай Замын-Үүдийн, улирлын ажиллагаатай Баянбулаг-Мандалын боомтуудтай. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдсэнээр Монгол улсын хөгжил дэвшлийн нэгэн үүд хаалга болж хөгжих ирээдүйтэй.
Манай аймагт ЭМШИУС-ын салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төмөр замын МСҮТөв, Ерөнхий боловсролын 20 сургууль, 17 дотуур байр, 21 цэцэрлэг, эрүүл мэндийн 72 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Аймгийн төвд “Саран хөхөө” театр, Нийтийн номын сан, Музей сургалт судалгааны төв, ноён хутагт Данзанравжаагийн музей, Хүүхдийн ордон, сумдад соёлын төвүүд ажилладаг.
Нутаг дэвсгэр: 109,5 мянган кв км
Сайншанд хот нь Улаанбаатар хотоос 465 км, БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг.
Засаг захиргаа: 14 сум, 58 багтай
Хүн ам: 60500 /2011 он/
Хөдөлмөрийн насны хүн ам: 39204
Нийт өрх: 18397

Дорноговь аймгийн газрын зураг

Monday, December 10, 2012

Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг Чингэсийн одонгоор шагнагдлаа

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг 2012.12.10-нд Ардчилсан намын дээд шагнал болох Чингэсийн одонгоор шагнууллаа. Түүний Ардчилалыг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ажлын амжилтыг үнэлж энэхүү шагналыг гардуулсан байна.

Monday, December 3, 2012

Эрхэм зорилго

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар зохион байгуулж, хууль ёс, сахилга дэг журам, ил тод байдлыг дээдлэн, хуульч ажиллагаа, соёлч харилцааг эрхэмлэн хүнд сурталгүй шуурхай ажиллах зарчимыг баримтална.

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба байгуулагдсан эрх зүйн үндэслэл

Ардын хувьсгал ялснаас эхлээд 21 дүгээр зуунтай золгох үеийн хорих ял эдлүүлэх болон иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага нь ямар нэр, бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн зохицуулалттай байсан болон байгууллагын удирдлага, үйл ажиллагааны талаар өгүүлье.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиргаа удирдлагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, бие бүрэлдэхүүний тухай

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиргаа удирдлагын албан хаагчид нь өмнөө тавьсан зорилт, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийн зэрэгцээ үндсэн хууль түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж болон эрх зүйн актад тодорхойлогдсон хүний эрхийг дээдлэх, шуурхай, ил тод байдал, шударга ёсыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Захиргаа удирдлага нь Монгол Улсын хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлагыг хангах үүргийг хүлээж ажилладаг.

Захиргаа удирдлагын бие бүрэлдэхүүн

  • Албаны дарга, дэд хурандаа Ц.Нямсүрэн
  • Ахлах нягтлан бодогч, хошууч Ц.Дэлгэрсайхан
  • Нярав, ахлах ахлагч Б.Түмэн-Эрдэнэ
  • Бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч Н.Өлзийбаяр
  • Жолооч, ахлагч Ж.Цэрэнчимэд
  • Үйлчлэгч Ш.Оюунтөгс

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны бие бүрэлдэхүүний талаар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харуул хамгаалалтын зорилго нь нийгмийн болон хорих анги, цагдан хорих байрны хоригдогч ялтны аюулгүй байдлыг хангаж, хоригдогч, ялтныг нийгмээс тусгаарлаж хүмүүжлийн нөлөөлөл үзүүлж дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх таслан зогсооход чиглэгдэнэ.

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бүтэц, зохион байгуулалт

Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны бүтэц, зохион байгуулалт

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага