Friday, November 30, 2012

“Саран Хөхөө” театрын танилцуулга

Дорноговь аймгийн мэргэжлийн урлагийн байгууллага “Саран Хөхөө” театр нь тэртээ 1832 онд нүүдэлчдийн театрыг үндэслэгч 19-р зууны нэрт соён гэгээрүүлэгч Данзанравжаагийн байгуулсан театрын үүсэл хөгжлөөс эхтэй 180-аад жилийн түүхэн эх үндэстэй театр билээ. Улмаар 1931 онд байгуулагдсан, Дорноговь аймгийн Яам/ одоогийн Засаг даргын тамгийн газар/-аас нэр бүхий хэдэн хүнд нэг гэр өгч Улаан гэр хэмээх байгууллага байгуулагджээ.
Дорноговь аймгийн яамны шийдвэрээр , аймгийн клуб, болон үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин уран бүтээл нь чанаржиж иржээ. БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв Хорооны 1958 оны 1-р сарын 22-ны өдрийн 14/23-р тогтоолоор тус аймгийн клуб нь Соёлын ордон болон бүтэц бүрэлдэхүүний хувьд өргөжсөн. Соёлын ордны анхны даргаар Аймгийн клубын дуу хорын багшаар ажиллаж байсан Д.Лувсанням Найруулагчаар Пунцаг нар ажиллаж байсан.

Судалгаа шинжилгээ, бүтээл

Тус байгууллага аймгийнхаа байгалийн баялгийн судалгааг эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран судалж тогтоох, хамгаалах арга зүйг шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад онцлон анхаарч ажилласан. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран 2003, 2007, 2009 онд хулан адуу, аргаль хонь, янгир ямаа, хар сүүлтий зэрэг аймгийн ховор амьтдын судалгаа, 2004 онд монгол тарвага, цагаан зээрийн тархац, нөөцийн судалгаа, Усны хэрэг эрхлэх газартай хамтран 2003, 2007, 2010 онд усны эх үүсвэрийн тооллого, 2012 онд “Дунар-Од” ХХК-иар амьтны усан хангамжийн суурь судалгаа, МУИС-иар нэн ховор, ховор болон ашиглалтанд өртөмтгий ургамлын судалгаа, Геоэкологийн хүрээлэнтэй хамтран говийн ховор ургамал тоорой модны судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн.

Ажлын амжилт

Тус байгууллага 2006 онд Байгаль орчны яамны системд 1-р байр, 2006 онд улсын хэмжээнд зохиогдсон “Байгаль орчин-бодит ажил” сарын аянаар улсад 2-р байр, 2007 онд Байгаль орчны яам байгуулагдсаны 20 жилийн ойн болзолт уралдаанд 3-р байр эзэлж, 2010 оны үйл ажиллагааны үр дүнгээр аймагтаа *Гутгаар байр* эзэлсэн амжилт үзүүлсэн. 

ЧИГ ҮҮРЭГ

  1. Хууль тогтоомж, сурталчлах, хэрэгжилтийг хангах 
  2. Сумд, байгаль хамгаалагчдыг удирдлагаар хангах 
  3. Ойжуулалт, ногоон байгууламж, МҮГ байгуулах 
  4. Ой, ус, амьтан, ургамал зэрэг байгалийн баялгийг  судлах, хамгаалах, нөхөн сэргээх, мэдээллийн сан бүрдүүлэх 
  5. ТХГН-ын хамгаалалтыг сайжруулах 
  6. Мэргэжлийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах 
  7. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх 
  8. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг  бүрүүдэх 
  9. Аялал жуулчлалыг хөгжүүлэх

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг бүх салбарт хэрэгжүүлж, журам дүрмийг мөрдөн хэвшил болгох нь тус газрын эрхэм зорилго мөн

Байгуулагдсан түүх , эрх зүйн үндэслэл

Аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 тоот захирамжаар *Байгаль орчны алба* нэртэй байгуулагдан одоогийн Мэргэжлийн хяналтын газрын байранд ажлаа явуулж эхэлсэн түүхтэй.
Байгаль орчны сайдын 2001 оны 38 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 2001 оны 69 тоот захирамжаар байгууллагын дүрэм, байгууллагын даргын 2001-02-09-ний өдрийн 02 тоот тушаалаар дотоод журам батлагдан мөрдөгдсөн.

Данзанравжаа музей

XIX зууны үеийн Монголын их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын урлагийг монголд үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны нууц тарнийн их мастер, говийн ноён хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803 онд Говь мэргэн вангийн хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум /-ны нутагт үгээгүй ядуу ард Дулдуйтын гэрт төржээ. Түүний бага ахуйд ээж нь нас барж өнчрөл хагацлын зовлонг үзсэн хэдий ч хурц сэргэлэн нэгэн тул айлын найр наадамд шүлэг дууг шууд зохион айлдаж олонд хүндлэгдэн улмаар говийн ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага