Дорноговь аймаг,
Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд мужийн захиргааны Бизнес
хөгжлийн хэлтсийн дарга Юкихиро Ямагүчи, мэргэжилтэн Томоко Кояама нар өнөөдөр
Дорноговь аймагт ажиллалаа.
Хоёр аймаг мужийн
хамтын ажиллагааны 2 жилийн ойг 8 дугаар сард Сайншанд хотод тэмдэглэн өнгөрүүлэхээр
болж, ойн үеэр бизнес уулзалт, хөрөнгө
оруулагчдын форумыг зохион байгуулахаар боллоо.
Энэхүү форумд Шизүока мужаас үйлдвэр
үйлчилгээний салбарын 30 орчим бизнес эрхлэгч, Дорноговь аймгаас 50 орчим бизнес
эрхлэгч оролцоно.
Форумын ерөнхий
зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион
байгуулагчаар Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын
Дорноговь аймаг дахь салбар ажиллах юм байна.
No comments:
Post a Comment