Sunday, June 2, 2013

УРТЫН ДУУНЫ УЛСЫН УРАЛДААН ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА



Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын  А/321 дүгээр захирамжаар  Уртын дууны улсын уралдааныг 2013.06.29-30-ны өдрүүдэд Сайншанд хотод зохион байгуулахаар боллоо.
Энэхүү уралдааны зорилго маань Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, дуучид уран бүтээлчдийн ур  чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа юм байна.
Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулах ба                18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой. Уралдаан 2 үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд 2-р шатанд шалгарсан  6 уран бүтээлчийг гала тоглолтод оролцуулна.
Улсын уралдааныг 2013.05.15-ны өдрөөс 06.25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэж, 06.29-30-ны өдрүүдэд Саран хөхөө театрт зохион байгуулагдах юм.
Жич: Унаа, байр, хоолны зардлыг оролцогч өөрөө хариуцна.

ШАГНАЛЫН САН
1.    Тэргүүн байр нэг 1,000,000
2.    Дэд байр нэг 800,000
3.    Гутгаар байр нэг 500,000


ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
САРАН ХӨХӨӨ ТЕАТР

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага