Wednesday, June 5, 2013

ХҮҮХДИЙН БАЯР САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ




  Энэ жил хүүхэд багачууд “Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй ” уриатай нэгдэхийн зэрэгцээ “Эрүүл нийгэм-Зөв хүүхэд” аяны хүрээнд Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Аймгийн шилдэг хүүхдүүд болон гэр бүлүүдийн жагсаал аймгийн Хүүхдийн ордноос эхлэн төв замаар төв талбай хүртэл үргэлжилсэн юм. 
 Баярын жагсаал төв талбайд очмогц Хүүхдийн баярын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү нээж,  хүүхдүүдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сонсох, ардын уламжлалт зан заншлаасаа суралцуулах, байгаль эх дэлхий, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалах ухамсарыг бий болгох зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны А/259 тоот захирамжаар баталсан “Эрүүл нийгэм-Зөв хүүхэд” аяныг аймгийн хэмжээнд   06.01- 10.31-ныг хүртэл зохион байгуулах талаар хүүхэд багачууд, олон нийтэд зарлав. Аяны хүрээнд:
-              Хүүхдэд зориулсан шинэ жүжиг найруулан тавих
-              Хүүхдийн хүмүүжилд гэр бүл эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх,
-              Ахмад үеээсээ суралцах хэлэлцүүлэг зохион байгуулах,
-              Тоглоомын эмч төсөл хэрэгжүүлэх
-              Орон нутагтай танилцах аялал зохион байгуулах зэрэг олон төрлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү аянд  нэгдсэний илэрхийлэл болгож аймгийн төвийн  сургуулиуд болон хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн хүүхдүүд  80-100 хүүхдийн бүрэлдэхүүнтэй нийт 5 хамтлаг  Flash mub бүжиглэн Хүүхдийн баярын үйл ажиллагаа эхэлсэн юм . 
                 Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хас банкнаас авьяас чадвараараа бусдыгаа манлайлагч хүүхдүүд болон халамж дэмжлэг шаардлагатай өрхийн 40 хүүхдэд бэлэг гардуулан өгч баяр дээр нь баяр нэмсэн юм.
                Мөн дэлхийн байгаль орчны өдөртэй уялдуулан аймгийн Залуучуудын холбооноос “Хүүхдийн баяр-хоггүй баяр” уриаг дэвшүүлэн хамтран ажилласан юм.
 Хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн хүүхдүүд “Хогоо хогийн саванд хийх”-ийг уриалан хөтөч байдлаар ажиллаж байсан юм.
                Аймгийн төв талбай дээр авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн тоглолт зохион байгуулагдаж тоглолтын дундуур хүүхдүүд болон гэр бүлүүдийн хооронд олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулагдаж байсан юм.  Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд  жижиг дугуйн уралдаан, сумо бөхийн барилдаан, үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн караоке дууны тэмцээн, “Аав ээж би” гэр бүлийн тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд Гар барилдаан, гар зургийн уралдаан, 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн, дардасны тэмцээн, Рольк, скиттэй хүүхдийн уралдаан, Рубикон шооны тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүд зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж байсан.  Дээрх тэмцээнүүдэд давхардсан тоогоор 100 гаруй хүүхэд хамрагдсан байна. 
Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглэх зорилгоор “Сэтгэлийн 100 бэлэг ” аяныг өрнүүлж нийт 40 бэлэг цуглуулан эмзэг бүлгийн хүүхдүүдэд гэрт нь хүргэж өглөө.
   Мөн Сайншанд сумын 1-р сургуулийн сурагч Баатарчулууны Баасандорж “Хүүхэд нас” шинэ CD гаргасны баяраа үеийн найзууд, эцэг эх, багш нартаа тайлагнаж тоглолт зохион байгуулсан.
Энэ жил анх санаачлан зохион байгуулсан  “Мөрөөдлийн хүлэг” чимэглэсэн машины жагсаал, мөн хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгийн уралдаан байлаа. Сайншанд сумын авьяаслаг гэр бүлүүд нэгдсэн тоглолт зохион байгуулж хүүхдүүд болон гэр бүлүүдэд мэндчилгээ дэвшүүлж байсан юм.
 

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага