Монгол улсын Зам тээврийн яам, Барилга Хот
байгуулалтын яам, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу
2013 оны Улсын төсвийн хөрөнгөөр Сайншанд өртөөний Төмөр зам доогуур явган хүн
гарах 53 метрийн урттай нүхэн гарцыг УБТЗ-ын Зам засварын Машинт станцын хамт
олон хийж гүйцэтгэн өнөөдөр ард иргэдэд хүлээлгэн өглөө.
Нүхэн гарцын нээлтэнд Зам тээврийн сайд А.Гансүх,
Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын засаг даргын орлогч Ц.Батцэнгэл,
4-р багийн Засаг дарга нар оролцсон юм.
No comments:
Post a Comment