Tuesday, June 4, 2013

ДОРНОГОВЬ АЙМГИЙН БЭЛГЭ ТЭМДЭГИЙН ТОВЧ ТАЙЛБАР


Ерөнхий байдал
Аймгийн бэлгэдэл нь  нар, сар, дэлхий, эвийн хоёр загас /арга билэг/, үлэг гүрвэл, тэмээн сүрэг зэргийг зохиомжит дүр дүрслэлийн аргаар байрлуулсан, дугуй хэлбэртэй байна.

Наран саран
Мөнх тэнгэрийн хүч наран саран нь Монголчуудын үеийн үед үүрд мандан бадрах өлзий дэмбэрэлийг илэрхийлсэн утгатай.

Дэлхий
Элэг буруулж эргэдэггүй эх дэлхий, газар шороо, уул ус, ан амьтан, ургамал ногоо, түүний хэвлийн эд баялагийг үеэс үед хайрлан хамгаалах учиртайг бэлгэднэ.

Эвийн хоёр загас
Арга билгийн утга агуулсан эр эм эвийн хоёр загас нь сонор соргог байж, эх орныхоо хил хязгаарыг нүд цавчилгүй хамгаалахыг бэлгэднэ.

Үлэг гүрвэл
Өвсөн тэжээлт сүрлэг том үлэг гүрвэл нь энэ их газар нутаг бол нэн эртнээс амьд ертөнцийн өлгий нутаг байсаар ирснийг, мөн агуу их сүр хүчийг бэлгэднэ.

Тэмээн сүрэг
Говь нутгийн бэлгэдэл тэмээн сүрэг нь Дорноговь аймгийн 14 сумыг  төлөөлөн нарны цацраг адил хүрээлэн байх бөгөөд сум бүрийн хөгжил дэвшил нэгдэн нийлж, нэгэн аймаг болж мөнх тэнгэрийн наран ямагт гийсэн, төр улс, ард түмэн нь түвшин амгалан, галын дөл мэт мандан бадарч байхыг бэлгэднэ.

Өнгөний бэлгэдэл
Говийн ноён хутагт Данзанравжаагийн улс орноо тулгын гурван чулуу мэт бат бэх байхыг ерөөж номын авшиг ерөөлийг цагаан өнгөөр, буян хишгийг шар өнгөөр, хадгийг бэлгэдэж цэнхэр өнгийг дүрсэлсэн нь бэлгэ тэмдэгийн өнгөний ерөнхий тайлал болно.

Хөх цэнхэр өнгө-хөх толбот монгол түмнийг мөнх хөх тэнгэр ивээж байх, хүрэн шаргал өнгө-түүх соёл, газрын доорхи эрдэнэс баялаг, ховор нандин олдвортой говийн бэлэгдэл, шаргал өнгө-алтан нарны гэрэл мэт ард түмэн нь адил тэгш аз жаргалтай, баян тансаг байх бэлэгдэл, цагаан өнгө-эхийн цагаан сүүтэй зүйрлэсэн хүний зам мөр тэгш дардан байхын  бэлгэдэл болно. 
.

No comments:

Post a Comment

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага