Дорноговь
аймагт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор
2009-2011 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан /ЖДҮДС/-д улсын төсвөөс 2
тэрбум 20,0 сая, орон нутгийн төсвөөс 30,0 сая, Монгол шуудан банкнаас 180,0
сая төгрөг, 2011-2012 онд Сум хөгжлийн санд улсын төсвөөс 2 тэрбум 280,0 сая
төгрөг хуваарилагдсан ба 2009-2012 онд нийтдээ хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт
аймгийн хэмжээнд 4 тэр бум 510,0 сая төгрөгийн эх үүсвэр хуваарилагдсан.
Үүнээс
2009-2012 онд аймгийн хэмжээнд ЖДҮДС-гаас 124 төсөлд 2 тэрбум 259,4 сая
төгрөгийн зээл, Сум хөгжүүлэх сангаас 229 төсөлд 1 тэрбум 515,8 сая төгрөгийн
зээл, нийт 353 төсөлд 3 тэрбум 775,2 сая төгрөгийн зээл олгож, эдгээр зээлийн
үр дүнд 2009-2012 онд аймгийн хэмжээнд 743 ажлын байр шинээр бий болж 397 ажлын
байр хадгалагдан үлдсэн байна.
Мөн хөнгөлөлттэй
зээлийн үр дүнд ЖДҮ-ийн тоо 2009 онд 104 байсан бол 2012 онд 171 болж өссөн
байна.
No comments:
Post a Comment