Saturday, June 29, 2013

БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД БОЙЖИГЧДЫН ТАЙЛАНТ ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО



Бизнес инкубатор төв нь орон нутагт жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, өөрөө өөртөө ажлын байр бий болгож бодит орлогоо нэмэгдүүлх боломжийг хангах зорилгоор байгуулагдсан.
Тус  төв нь аймгийн Засаг даргын Тамгын газар, “Хутагтын хур” Нийгэмд үйлчилдэг ТББ, аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран“Бидний амжилт” үр дүнгийн  үзэсгэлэнг  энэ оны 6 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Үзэсгэлэнд  тус төвийн бойжигчид өнгөрсөн 1 жилийн хугацаанд эрхэлсэн бизнесийг дэлгэн тавьсан байлаа.  
Мөн цаашид бие даан үйл ажиллагаагаа амжилттай явуулах, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бизнес эрхлэгчдэд батламж гардуулсан юм.

МАНАЙ АЙМАГ МОНГОЛД АНХ УДАА ХОТЫНХОО ТӨВД БИЛЕТ ХУДАЛДААЛАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО.


Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж,  УБТЗ-ын харьяа Сайншанд өртөөтэй хамтран  билет худалдаалалтын төвийг аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр болон УБТЗ-ын Сайншанд өртөөний холбогдох хүмүүс 2013.06.21-ний өдөр иргэдэд хүлээлгэн өгсөн юм.
Билет худалдаалалтын төв нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүтсэн бөгөөд Монголд анх удаа хотынхоо төвд байрлаж байгаагаараа онцлогтой юм.
Түүнчлэн иргэдийн сэтгэлд нийцсэн ажлуудын нэг болж чадсан юм. Орон нутгийн удирдлагууд болон төмөр замын хамт олонд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Thursday, June 27, 2013

УРИАЛГА



    Соён гэгээрүүлэгч ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмийн гийсний 210 жилийн ойн баяр ёслол, хүндэтгэл наадмыг 2013 оны 07 сарын 27-30-ны хооронд Сайншанд суман зохион байгуулахтай холбогдуулан соёлын өвөө хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа дээдлэх асуудалд аймаг орон нутгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулалтын өндөр түвшинд ард иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж ой угтсан оюуны болон бүтээн байгуулалтын ажлаа хэрэгжүүлж эхлээд байна.   
    Аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчиддээ энэхүү ажилд биечлэн оролцох уриалга хүргэж байна.
Хандив өглөгийн эзэн танаа
    Язгуур эртний ерөөл билгээр мэлмийн гэрэл түгээж
    Янагш 210 жил номын утгыг илтгэсэн
    Төгс төгөлдөр Ноён хутагтын өлмий батдахын өргөлд
    Түмэн олны хандивын сэтгэлийг багтаан соёрхоё.
    Чин сүжиг гүн итгэл сайхан сэтгэлийг
    Чиг зүгээ болгосон хүмүүн таны залбирал
    Есөн хутагтын бат оршил мөргөлийн дуунд багтаж
    Ер бусын их энэрлийн агаараар ариуслыг түгээх болтугай.

        Аж ахуйн нэгж байгууллагууддаа хандан доорхи дансанд хандив, сэтгэлийн өргөлөө өргөнө үү.
Хандивын данс : Аймгийн Говийн ноён хутагтын музей ТББ-ын Хадгаламж банкин дахь Хутагт-210 жилийн хандивын 28150027254 /төгрөгийн/, 28150027255 /ам.долларын/ Худалдаа Хөгжлийн банк Хутагт-210 жилийн хандивын 408043025 /төгрөгийн/, Хас банк Хутагт-210 жилийн хандивын 5000949214 /төгрөгийн /, Хаан банк Хутагт-210 жилийн хандивын 5381034733 /төгрөгийн /.
АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХӨРӨНГӨ,
САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН
БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС
    ГОВИЙН НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ ТББ   

Wednesday, June 19, 2013

ШИЗҮОКА МУЖИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА





Дорноговь аймаг, Шизүока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд мужийн захиргааны Бизнес хөгжлийн хэлтсийн дарга Юкихиро Ямагүчи, мэргэжилтэн Томоко Кояама нар өнөөдөр Дорноговь аймагт ажиллалаа.
Хоёр аймаг мужийн хамтын ажиллагааны 2 жилийн ойг 8 дугаар сард Сайншанд хотод тэмдэглэн өнгөрүүлэхээр болж,  ойн үеэр бизнес уулзалт, хөрөнгө оруулагчдын форумыг зохион байгуулахаар боллоо.
 Энэхүү форумд Шизүока мужаас үйлдвэр үйлчилгээний салбарын 30 орчим бизнес эрхлэгч, Дорноговь аймгаас 50 орчим бизнес эрхлэгч оролцоно.
Форумын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дорноговь аймаг дахь салбар ажиллах юм байна.

САЙНШАНД ӨРТӨӨНИЙ ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ ЯВГАН ХҮНИЙ НҮХЭН ГАРЦЫН НЭЭЛТ БОЛЛОО


Монгол улсын Зам тээврийн яам, Барилга Хот байгуулалтын яам, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу 2013 оны Улсын төсвийн хөрөнгөөр Сайншанд өртөөний Төмөр зам доогуур явган хүн гарах 53 метрийн урттай нүхэн гарцыг УБТЗ-ын Зам засварын Машинт станцын хамт олон хийж гүйцэтгэн өнөөдөр ард иргэдэд хүлээлгэн өглөө. 


Нүхэн гарцын нээлтэнд Зам тээврийн сайд А.Гансүх, Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын засаг даргын орлогч Ц.Батцэнгэл, 4-р багийн Засаг дарга нар оролцсон юм.

Sunday, June 9, 2013

НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН НЭРЭМЖИТ "ҮЛЭМЖИЙН ЧАНАР" ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ

 


НОЁН ХУТАГТ ДАНЗАНРАВЖААГИЙН НЭРЭМЖИТ
 "ҮЛЭМЖИЙН ЧАНАР"
ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УДИРДАМЖ


Зорилго:

Дорнын нэрт соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн түмэн өлзий гийсний 210 жилийн их ойг угтаж, Монголын нийт уран бүтээлчдийн дунд энэхүү яруу найргийн наадмыг зохион байгуулна.

Зохион байгуулагч:

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв 

Дэмжигч:

Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театр

Зохион байгуулагдах хугацаа:

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2013 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 18.00 цагаас Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт зохион байгуулна.
   
Шалгаруулах журам:
1.  Яруу найрагчид эхний шатанд тус бүр хоёр шүлгээ наадмын хаягаар зохион байгуулагчдад урьдчилан ирүүлсэн байна. Нэг шүлэг нь ноён хутагт Данзанравжаад зориулсан болон Дорноговь нутгийн тухай байна.
2.   Шалгаруулалт гурван шатаар явагдана.
•    Эхний шатанд наадамд ирүүлсэн бүтээлийг шүүгчид урьдчилан шалгаруулна.
•    Хоёрдугаар шатанд 30 яруу найрагч үлдэж, шүлгээ уншина.
/Наадмын хоёрдугаар шатанд шалгарсан 30 яруу найрагчийн нэрсийг яруу найргийн наадам болохоос долоо хоногийн өмнө www.dornogovi.gov.mn сайтад зарлахаас гадна МЗЭ-д хүргүүлнэ.

•    Сүүлийн шатанд 15 яруу найрагч үлдэж шүлгээ уншина.


Бүтээл хүлээн авах хугацаа, журам:

 Эхний шатны бүтээлийг 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл А4, Arial Mon 12 font, j.zaya_66@yahoo.com цахим хаягаар эсвэл Дорноговь аймгийн ЗДТГ. Нийгмийн хөгжлийн хэлтэс /Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвд “Үлэмжийн чанар” яруу найргийн наадмын бүтээл/ гэж хаяглан шуудангаар ирүүлж болно.

Шагналын сан:
1. Тэргүүн байрын шагнал, өргөмжлөл- 1000000 төг
2. Дэд байрын шагнал, өргөмжлөл- 800000 төг
3. Гутгаар байрын шагнал, өргөмжлөл- 500000 төг
4. Тусгай байрын шагнал-200000 төг
5. Тусгай байрын шагнал- 200000 төг


Жич: Хоёрдугаар шатанд шалгарсан төв, орон нутгийн уран бүтээлчид зардлаа өөрсдөө хариуцна.
Холбоо барих хаяг:

Дорноговь аймгийн ЗДТГ. Нийгмийн хөгжлийн хэлтэс. 7052-3122
Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв. 99930818, 99249969

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН УТАСГҮЙ ИНТЕРНЭТИЙН ЧӨЛӨӨТ БҮСТЭЙ БОЛЛОО


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгийн төвүүдэд утасгүй интернэтийн чөлөөт бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлын нээлт Дархан-Уул аймгийн “Дархан 50” цогцолборт боллоо. Энэ өдөр Дорноговь, Сэлэнгэ, Булган, Архангай, Сүхбаатар зэрэг 9 аймгийн төв цэцэрлэгт хүрээлэнд утасгүй интернэтийн бүсийг байгуулж эдгээр  аймгуудтай видео дамжуулалтаар шууд холбогдсон юм.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МШТХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат болон албаны хүмүүс оролцож Булган, Сүхбаатар аймгуудтай шууд холбогдон санал сэтгэгдлийг нь солилцсон юм.
 “wi fi  нь 500 метрийн радиуст нэгэн зэрэг 100 хүн холбогдох боломжтой. 5 минутын дараагаар 101 дэх хүн холбогдохоор дэвшилтэт технологийг ашигласан гэдгийг МШТХХГ-ын дарга Ц.Жадамбаа онцоллоо.  Төслийн хүрээнд 6 дугаар сардаа багтаан 21 аймгийн төвийг үнэгүй, утасгүй интернэтийн бүстэй болгох зорилт тавин ажиллаж байгаагаа ч дуулгасан юм.

Friday, June 7, 2013

Уул, уурхайн сайд Д.Ганхуяг Дорноговь аймагт томилолтоор ажиллана


Сайдын ажлын бүрэлдэхүүнд:  Уул уурхайн яам, Үйлдвэр  худалдаа аж ахуйн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын тосны газар, Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газар гэх зэрэг яам агентлагийн, газар хэлтсийн холбогдох дарга нар ирж ажиллана.
Сайншанд сумын иргэдтэй 2013.06.09-ний өдрийн 16.00 цагт Саран хөхөө театрт уулзалт хийх тул иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцоно уу.

АЙМГИЙН ЗДТГ

Wednesday, June 5, 2013

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгож буй хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл




               Дорноговь аймагт Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2009-2011 онд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан /ЖДҮДС/-д улсын төсвөөс 2 тэрбум 20,0 сая, орон нутгийн төсвөөс 30,0 сая, Монгол шуудан банкнаас 180,0 сая төгрөг, 2011-2012 онд Сум хөгжлийн санд улсын төсвөөс 2 тэрбум 280,0 сая төгрөг хуваарилагдсан ба 2009-2012 онд нийтдээ хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт аймгийн хэмжээнд 4 тэр бум 510,0 сая төгрөгийн эх үүсвэр хуваарилагдсан.
              Үүнээс 2009-2012 онд аймгийн хэмжээнд ЖДҮДС-гаас 124 төсөлд 2 тэрбум 259,4 сая төгрөгийн зээл, Сум хөгжүүлэх сангаас 229 төсөлд 1 тэрбум 515,8 сая төгрөгийн зээл, нийт 353 төсөлд 3 тэрбум 775,2 сая төгрөгийн зээл олгож, эдгээр зээлийн үр дүнд 2009-2012 онд аймгийн хэмжээнд 743 ажлын байр шинээр бий болж 397 ажлын байр хадгалагдан үлдсэн байна.
     Мөн хөнгөлөлттэй зээлийн үр дүнд ЖДҮ-ийн тоо 2009 онд 104 байсан бол 2012 онд 171 болж өссөн байна.

АЙМГИЙН АРХИВЫН ТАСАГ ОН ГАРСААР 1200 АРХИВЫН ЛАВЛАГАА ОЛГООД БАЙНА.

Монгол улсын  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай  хууль 2012 онд  батлагдан гарсантай  холбогдуулан   ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бичиг баримт бүрдүүлж байгаа иргэд архиваас лавлагаа олноор авах боллоо.
Үүнтэй уялдаад архиваар  үйлчлүүлэгчийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Оны эхний хагас жилд аймгийн архиваар  1200 гаруй байгууллага, иргэд үйлчлүүлсэн байна. Байгууллага, иргэдийн хүсэлтээр архиваас архивын лавлагаа  650, архивын баримтын хуулбар 500 олгоод байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЗЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА.


Аймгийн Засаг даргын нэрэмжит архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэг явагдаж байна
Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, байгууллагуудад  мэдээллийн технологи нэвтрүүлж буй байдал, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, улмаар 2014 онд явагдах улсын үзлэгийн бэлтгэлийг бүрэн хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгийг явуулж байна.
    Үзлэгийг аймгийн хэмжээний бүх төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүх байгууллагуудыг хамруулан  явуулах бөгөөд одоогийн байдлаар сумдын ЗДТГ, түүний  харъяа төсөвт байгууллагуудад үзлэгийг явуулаад байна. Үзлэг үргэлжлэн явагдаж 6 сард нэгдсэн дүн гарах юм.
    Үзлэгт хамрагдсан зарим байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа хангалтгүй байсанд үзлэгээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, ажлыг сайжруулах талаар хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна.

ХҮҮХДИЙН БАЯР САЙХАН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ




  Энэ жил хүүхэд багачууд “Ногоон дэлхий гэр бүлээс эхтэй ” уриатай нэгдэхийн зэрэгцээ “Эрүүл нийгэм-Зөв хүүхэд” аяны хүрээнд Хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.
Аймгийн шилдэг хүүхдүүд болон гэр бүлүүдийн жагсаал аймгийн Хүүхдийн ордноос эхлэн төв замаар төв талбай хүртэл үргэлжилсэн юм. 
 Баярын жагсаал төв талбайд очмогц Хүүхдийн баярын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү нээж,  хүүхдүүдийнхээ дуу хоолой, үзэл бодлыг сонсох, ардын уламжлалт зан заншлаасаа суралцуулах, байгаль эх дэлхий, нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалах ухамсарыг бий болгох зорилгоор аймгийн Засаг даргын 2013 оны А/259 тоот захирамжаар баталсан “Эрүүл нийгэм-Зөв хүүхэд” аяныг аймгийн хэмжээнд   06.01- 10.31-ныг хүртэл зохион байгуулах талаар хүүхэд багачууд, олон нийтэд зарлав. Аяны хүрээнд:
-              Хүүхдэд зориулсан шинэ жүжиг найруулан тавих
-              Хүүхдийн хүмүүжилд гэр бүл эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх,
-              Ахмад үеээсээ суралцах хэлэлцүүлэг зохион байгуулах,
-              Тоглоомын эмч төсөл хэрэгжүүлэх
-              Орон нутагтай танилцах аялал зохион байгуулах зэрэг олон төрлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Энэхүү аянд  нэгдсэний илэрхийлэл болгож аймгийн төвийн  сургуулиуд болон хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн хүүхдүүд  80-100 хүүхдийн бүрэлдэхүүнтэй нийт 5 хамтлаг  Flash mub бүжиглэн Хүүхдийн баярын үйл ажиллагаа эхэлсэн юм . 
                 Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хас банкнаас авьяас чадвараараа бусдыгаа манлайлагч хүүхдүүд болон халамж дэмжлэг шаардлагатай өрхийн 40 хүүхдэд бэлэг гардуулан өгч баяр дээр нь баяр нэмсэн юм.
                Мөн дэлхийн байгаль орчны өдөртэй уялдуулан аймгийн Залуучуудын холбооноос “Хүүхдийн баяр-хоггүй баяр” уриаг дэвшүүлэн хамтран ажилласан юм.
 Хүүхдийн оролцооны байгууллагын гишүүн хүүхдүүд “Хогоо хогийн саванд хийх”-ийг уриалан хөтөч байдлаар ажиллаж байсан юм.
                Аймгийн төв талбай дээр авьяаслаг хүүхдүүдийн нэгдсэн тоглолт зохион байгуулагдаж тоглолтын дундуур хүүхдүүд болон гэр бүлүүдийн хооронд олон төрлийн уралдаан тэмцээнийг зохион байгуулагдаж байсан юм.  Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд  жижиг дугуйн уралдаан, сумо бөхийн барилдаан, үндэсний бөхийн барилдаан, хүүхдийн караоке дууны тэмцээн, “Аав ээж би” гэр бүлийн тэмцээн, Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд Гар барилдаан, гар зургийн уралдаан, 3-ын эсрэг 3 сагсан бөмбөгийн тэмцээн, дардасны тэмцээн, Рольк, скиттэй хүүхдийн уралдаан, Рубикон шооны тэмцээн зэрэг уралдаан тэмцээнүүд зохион байгуулж эхний 3 байрыг шалгаруулж байсан.  Дээрх тэмцээнүүдэд давхардсан тоогоор 100 гаруй хүүхэд хамрагдсан байна. 
Нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай өрхийн хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглэх зорилгоор “Сэтгэлийн 100 бэлэг ” аяныг өрнүүлж нийт 40 бэлэг цуглуулан эмзэг бүлгийн хүүхдүүдэд гэрт нь хүргэж өглөө.
   Мөн Сайншанд сумын 1-р сургуулийн сурагч Баатарчулууны Баасандорж “Хүүхэд нас” шинэ CD гаргасны баяраа үеийн найзууд, эцэг эх, багш нартаа тайлагнаж тоглолт зохион байгуулсан.
Энэ жил анх санаачлан зохион байгуулсан  “Мөрөөдлийн хүлэг” чимэглэсэн машины жагсаал, мөн хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгийн уралдаан байлаа. Сайншанд сумын авьяаслаг гэр бүлүүд нэгдсэн тоглолт зохион байгуулж хүүхдүүд болон гэр бүлүүдэд мэндчилгээ дэвшүүлж байсан юм.
 

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага