Monday, April 15, 2013

Сумдад шалган туслах баг ажиллаж байна

Аймгийн  Засаг даргын тамгын газраас сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, төсөвт байгууллагуудад шалган туслах багийг  4.15-25-ны өдрүүдэд 4 чиглэлд томилон ажиллуулж байна.
Тус баг нь сумдын ЗДТГ-ын албан хаагчид, багийн Засаг дарга, сумдын төсөвт байгууллагын менежер, сумдын босоо удирдлагатай байгууллагуудын албан хаагчдаас ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагын хүрээнд түвшин тогтоох шалгалт авч үнэлэх, ТАХ-ын нэгдсэн сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, аймгийн Засаг даргын нэрэмжит Архив, албан хэрэг хөтлөлтийн үзлэгийг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр ажиллана.

ОЛОН УЛСЫН ОЮУТНУУД “ХАМАРЫН ХИЙД, САЙНШАНД”-аар зочиллоо



“Элгэмсэг нутагт тавтай морилоорой” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийг аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төвийн санаачлагаар Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Засаг Чандмань Майнз” ХХК, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр болон түүний Тамгын газрын хамт олон, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ш.Цэндболд, Г.Мягмардорж, З.Алтангэрэл /СГЗ, Хутагтын тахилч/ нарын дэмжлэгтэйгээр Гадаад дотоодын 54 хүний бүрэлдэхүүнтэй “МУИС”-ийн групп “Улаанбаатар–Сайншанд–Хамарын хийд–Шамбалын орон–Хүслийн Уул” маршрутаар 2 шөнө, 1 өдрийн аяллыг амжилттай зохион байгууллаа.
Аяллын хүрээнд Хамарын хийдийн хамба лам Дөш адислан, тайлбарлагч ламын хамтаар Тонтой хад, Шамбалын орон, Эхийн умай, 108 агуй, Хүслийн Уулаар дамжин Сайншанд хотод хүрэлцэн ирсэн. Дорноговь аймгийн түүхийн музейн захирал Г.Цагаандэрэм уулзалт хийж, музейгээ танилцуулан  Равжаа музейн захирал З.Алтангэрэл бэлэг бэлгийн дээд “Khamar monastery” ном бэлэглэснээр аялал үргэлжиллээ.
Аялалд МУИС-д суралцаж буй 15 орны төлөөлөл болсон гадаад оюутнууд, мөн МУИС-ийн идэвхитэн оюутнууд оролцсон бөгөөд Монгол улсын түүхэн дурсгалт газруудыг олон орны оюутан залуусд сурталчилах, тус бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон төдийгүй гадны залуусд Монгол соёл, өв уламжлалыг танин мэдэх боломж олгосноороо онцлог байлаа.

АРД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДАД-УРИАЛГА

                                                 
Дээрхийн гэгээн XIV Далай лам Ноён хутагтын 9 дүгээр дүрийг тодруулсанаар Дорнын говьчуудын түүхэнд та бидний хүсэн хүлээсэн гэрэлт хуудас шинээр нээгдэж хүн бүр сэтгэл тэнүүн бахархал дүүрэн байгаа билээ. Орон нутагтаа шинээр тодорсон хутагтыг сэнтийд залах ёслолын арга хэмжээ 2013 оны 04 дүгээр сарын 28-нд Хамарын хийдэд, Говийн догшин ноён хутагт Равжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр наадмыг 2013 оны 07 сарын 27-30-ны хооронд Сайншанд суманд тус тус зохион байгуулахтай холбогдуулан соёлын өвөө хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа дээдлэх асуудалд аймаг орон нутгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулалтын өндөр түвшинд ард иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж ой угтсан оюуны болон бүтээн байгуулалтын ажлаа хэрэгжүүлж эхлээд байна.
   Хутагтыг сэнтийд нь залах ёслолын үеэр Дорноговь аймгийнхаа ард иргэд сүсэгтэн олны өргөсөн хандивыг нэгдсэн журмаар өргөн барьж ёслолд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд зохион байгуулалттайгаар иргэд гэгээнтэнд хадаг барьж хүндэтгэл үзүүлэх боломжийг олгох болно.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сүсэгтэн олондоо хандан энэхүү түүхэн үйл ажиллагаанд нэгдсэн журмаар доорхи дансанд хандиваа өргөж оролцохыг уриалж байна.
Хандивыг  аймгийн “Говийн ноён хутагтын музей” ТББ-ын Хадгаламж банкин дахь Хутагт- 210 жилийн хандивын 28150027254 /төгрөгийн/, 28150027255 /ам.долларын/ дансанд төвлөрүүлэхийг хүсье.
Өргөл барих ёслолд хандив өргөсөн бүх хүний нэрс өргөсөн хандивын дүнтэй дансны хуулгыг хавсаргах болно.


 
                          АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
                                 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
                                      ГОВИЙН НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ ТББ

Sunday, March 31, 2013

Говийн ноён хутагт-210 ЭШБага хурал болно

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн намтар уран бүтээлд холбогдох судалгааны бүтээлүүд, эд өлгийн болон биет бус өвийн зүйлсийг судлан сурвалжилж нийтийн хүртээл болгон сурталчилгааны эргэлтэнд оруулахад оршино. Энэхүү ЭШ-ний бага хуралд судалгаа шинжилгээний бүтээлээрээ хэн ч оролцож болох бөгөөд судалгаа шинжилгээний өгүүлэл нь дараах шаардлагыг хангасан байна.
Нэг Нийтлэг шаардлага

• Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн амьдрал уран бүтээл зэрэг түүхийн ШУ-ны тодорхой асуудлыг авч үзсэн байх.

• Орчин үеийн шинжлэх ухааны онол аргазүйн шаардлагад нийцсэн байх.

• Судалгаагаар шинэ шинэлэг санаа дүгнэлт, гаргалгаа дэвшүүлсэн байх.

• Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байх.

• Өгүүлэл болон холбогдох зураг материалаа цаас болон цахим хэлбэрээр /Power point/-ирүүлэх /Музей Сургалт Судалгааны Төвийн мэргэжилтнүүдтэй холбогдож тодруулга тайлбар авч болно/

• Өгүүлэл нь Монгол, Англи, Орос хэлний аль нэгээр бичигдсэн байх.

Хоёр Техникийн шаардлага

1. Өгүүлэл нь Монголоор бичсэн бол Орос эсвэл Англи товчлолтой байх, Орос, Англи хэлээр бичсэн бол Монгол товчлолтой байх.

2. Үсгийн фонд Arial mon

3. Үсгийн хэмжээ 12

4. Мөр авалт Single

5. Догол мөр 5 нэгж

6. Өгүүллэгийн хэмжээ 3-15 нүүр

7. Ишлэл зүүлтийг" "Зохиогчийн нэр, кодын аргаар хийсэн байх.

8. Ном зүйг стандарт жишигээр гүйцэтгэсэн байх.

ХУРАЛ ХААНА ХЭЗЭЭ БОЛОХ

2013 оны 5-р сарын 18ны Бямба гарагийн 10.30 цагаас МССТ-ийн Мэдээлэл сургалтын танхимд эхэлнэ. УРАМШУУЛАЛ Олон Улсын Музейчдын өдөр 5 дугаар сарын 18-ныг тохиолдуулан зохион байгуулж байгаа энэ хуралд илтгэлээрээ оролцож байгаа бүх хүмүүст “Говийн ноён хутагт-210” ойн медаль, “Говийн V ноён хутагтын мэндэлсний 210 жилийн ой”-н дурсамж хадгалуулах юм.

Мөн шилдэг гурван илтгэлийг шалгаруулна.

Нэгдүгээр байр-500000 төгрөг /Хүндэт өргөмжлөл/

Хоёрдугаар байр-400000 төгрөг /Хүндэт өргөмжлөл/

Гуравдугаар байр-300000 төгрөг /Хүндэт өргөмжлөл/

Тусгай байр- 2 х150000төгрөг /Хүндэт өргөмжлөл/

СУРТАЛЧИЛГАА ЭШ-ний бага хурлын үйл ажиллагааг төв орон нутгийн хэвлэл мэдээллээр сурталчлахаас гадна дүрс дуут бичлэг хийж МССТ- ийн Бүртгэл Мэдээлллийн Санд байршуулна. Говийн V ноён хутагтын мэндэлсний 210 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү бага хуралд тавигдсан илтгэлүүдийг эмхтгэн "Дорноговь судлал-2013" товхимолд нийтэлж олны хүртээл болгоно. Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл, илтгэлийг 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Музей, Сургалт Судалгааны Төвийн байранд хэвлэмэлээр болон файл хэлбэрээр хүлээн авна.

Харилцах утас: 99875767 91255767 утас, факс: 70523086 E mail: tsagaanderem_g@yahoo.com

Friday, March 29, 2013

Манай аймагт дахин ихэр ботго мэндэллэ


Дорноговь аймгийн Мандах сумын малчин Т.Мягмарын хар ингэнээс ихэр ботго мэндэллээ.  90 гаруй тэмээтэй энэ айлын 23 ингэ ботголоод байгаа агаад ихэр ботго эр, эм гэнэ. Мөн Мандах сумын малчин З.Мөнхбатын үнээ хоёр ихэр тугал гаргасан байна.

Хэнтий аймгийн ЗДТГ-ынхан манай аймагт ажиллалаа





Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч П.Баярт-Од түүний тамгын газрынхан 3 сарын 27-28-ны өдөр манай аймагт ажлын айлчлал хийж, туршлага судаллаа.
3 сарын 28-нд аймгийн нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд Тамгын газар хоорондын  уулзалт болж, уулзалтын үеэр аймгийн Засаг дарга  П.Ганхуяг аймгийн танилцуулга, мэдээ мэдээлэл, сайншанд аж үйлдвэрийн парк, хөгжлийн хөтөлбөр, түүнчлэн 2013 оныг “Дорнын говьд тавтай морилоорой”аялал жуулчлалын жил болгон зарласан тухайгаа ч дурьдав.
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар харилцан аймаг орон нутгийнхаа болоод Хан хэнтийн 90 жилийн ой болох гэж байгаа тухайгаа хэлж, энэ талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ. 


Хэнтий аймгийн Тамгын газрынхан  аймгийн бүтээн байгуулалт, ноён хутагт Д.Равжаагийн музей үзэж, мөн Сайншанд сумын ЗДТГ, хотын захирагчийн ажлын албатай танилцсан юм.
 

Олон улсын тэмцээнээс Э.Тунгалаг алт авлаа.


ОХУ-ын Эрхүү хотод зохиогдсон Олон улсын үсчдийн фестивальд Монгол улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоод ирлээ. Тэмцээнд Монгол, Хятад, Орос, Польш, Франц гэсэн 5 улс өрсөлдсөнөөс эмэгтэй цогц бүрдэл тайралтаар Дорноговь аймгийн үсчин Э.Тунгалаг алтан медаль,  эмэгтэй хуримын гоёлын засалтаар Улаанбаатар хотын үсчин Нямдаваа хүрэл медаль хүртсэн амжилттай оролцоод ирлээ.

Ангилал

2013 4-11 clip tv Ажлын амжилт-2012 Айраг сум Алтанширээ сум Ашигт малтмал Байгалийн баялаг баримт бичиг Бизнесийн байгууллагууд Боловсрол Гадаад хамтын ажиллагаа Газар тариалан Газрын зураг Геологи- уул уурхайн салбар Даланжаргалан сум Дорноговь аймаг Дорноговь аймаг - ИТХ Дорноговь аймгийн ЗДТГ Дэд бүтэц Дэлгэрэх сум Замын-Үүд сум Зарлал Засаг даргын захирамжууд Зураг Иххэт сум лого Мал аж ахуй Мандах сум Музей мэдээ Наадам Нийгмийн хөгжлийн хэлтэс Нутгийн удирдлага Олон нийттэй харилцах алба Онцгой байдлын хэлтэс Өргөн сум Прокурорын газар Сайншанд сум Сайхандулаан сум Санхүү төрийн сангийн хэлтэс Саран хөхөө Саран Хөхөө театр Соёл СОЁМБО цогцолбор Спорт Судалгаа шинжилгээ - бүтээл сум Тайлан Танилцуулга Тендер Төлөвлөгөө Төрийн захиргаа Төсөв санхүү Төсөл удирдлагын хэлтэс Улаанбадрах сум үйлчилгээний байгууллагууд Хатанбулаг сум Хөвсгөл сум Хөгжлийн бодлогын хэлтэс Хөдөө аж ахуй Хөтөлбөрүүд Худалдаа Хууль зүйн хэлтэс Хэлтсүүд Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг Цэргийн штаб Шагнал Шалгалт ШШГА Эрдэнэ сум Ярилцлага