Дээрхийн гэгээн XIV Далай лам Ноён хутагтын 9 дүгээр дүрийг тодруулсанаар Дорнын говьчуудын түүхэнд та бидний хүсэн хүлээсэн гэрэлт хуудас шинээр нээгдэж хүн бүр сэтгэл тэнүүн бахархал дүүрэн байгаа билээ. Орон нутагтаа шинээр тодорсон хутагтыг сэнтийд залах ёслолын арга хэмжээ 2013 оны 04 дүгээр сарын 28-нд Хамарын хийдэд, Говийн догшин ноён хутагт Равжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойн баяр наадмыг 2013 оны 07 сарын 27-30-ны хооронд Сайншанд суманд тус тус зохион байгуулахтай холбогдуулан соёлын өвөө хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа дээдлэх асуудалд аймаг орон нутгийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулалтын өндөр түвшинд ард иргэдтэйгээ тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж ой угтсан оюуны болон бүтээн байгуулалтын ажлаа хэрэгжүүлж эхлээд байна.
Хутагтыг сэнтийд нь залах ёслолын үеэр Дорноговь аймгийнхаа ард иргэд сүсэгтэн олны өргөсөн хандивыг нэгдсэн журмаар өргөн барьж ёслолд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд зохион байгуулалттайгаар иргэд гэгээнтэнд хадаг барьж хүндэтгэл үзүүлэх боломжийг олгох болно.
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сүсэгтэн олондоо хандан энэхүү түүхэн үйл ажиллагаанд нэгдсэн журмаар доорхи дансанд хандиваа өргөж оролцохыг уриалж байна.
Хандивыг аймгийн “Говийн ноён хутагтын музей” ТББ-ын Хадгаламж банкин дахь Хутагт- 210 жилийн хандивын 28150027254 /төгрөгийн/, 28150027255 /ам.долларын/ дансанд төвлөрүүлэхийг хүсье.
Өргөл барих ёслолд хандив өргөсөн бүх хүний нэрс өргөсөн хандивын дүнтэй дансны хуулгыг хавсаргах болно.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ГОВИЙН НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ ТББ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ГОВИЙН НОЁН ХУТАГТЫН МУЗЕЙ ТББ
No comments:
Post a Comment