Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Засаг даргын орлогч П.Баярт-Од
түүний тамгын газрынхан 3 сарын 27-28-ны өдөр манай аймагт ажлын айлчлал хийж,
туршлага судаллаа.
3 сарын 28-нд аймгийн нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд Тамгын газар
хоорондын уулзалт болж, уулзалтын үеэр аймгийн
Засаг дарга П.Ганхуяг аймгийн
танилцуулга, мэдээ мэдээлэл, сайншанд аж үйлдвэрийн парк, хөгжлийн хөтөлбөр,
түүнчлэн 2013 оныг “Дорнын говьд тавтай морилоорой”аялал жуулчлалын жил болгон
зарласан тухайгаа ч дурьдав.
Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар харилцан аймаг орон нутгийнхаа
болоод Хан хэнтийн 90 жилийн ой болох гэж байгаа тухайгаа хэлж, энэ талаар
санал солилцож, ажлын амжилт хүслээ.
Хэнтий аймгийн Тамгын газрынхан
аймгийн бүтээн байгуулалт, ноён хутагт Д.Равжаагийн музей үзэж, мөн
Сайншанд сумын ЗДТГ, хотын захирагчийн ажлын албатай танилцсан юм.
No comments:
Post a Comment